Пара цаначин Б.Ганболдтой танилцаарай | News.MN

Пара цаначин Б.Ганболдтой танилцаарай

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Пара цаначин Б.Ганболдтой танилцаарай

Пара цаначин Б.Ганболдтой танилцаарай

БНСУ-ын Пёнчан хотноо болох өвлийн Паралимпийн XII наадмын нээлт болоход дөрвөн өдөр үлдлээ.

Монгол Улсаас пара гүйлтийн цанын тамирчин Батмөнхийн Ганболд оролцох бөгөөд тэрбээр 1 км, 10 км, 20 км гэсэн гурван төрөлд уралдана. Түүний уралдаан гуравдугаар сарын 12, 14, 17-ны өдрүүдэд болох юм.

ОУХМ Б.Ганболд 2017 онд Германы Финстрау хотод болсон ДАШТ-д есдүгээр байр эзэлж, Пёнчаныг зорих эрхтэй болж байсан юм. Тэрбээр Паралимпийн эрхийн 180 оноо авахаас 260 оноог авснаар “А” нормативаар эрхийн болзлыг биелүүлсэн.

Б.Ганболд Олон улсын Паралимпийн хорооноос гаргасан сүүлийн чансаагаар (2018.02.26) LW-6 ангилалд 55 тамирчнаас 23 дугаарт байрт жагсчээ. Тэрбээр 2012 оноос эхлэн цанын спортын мастер Ж.Дашдондогийн удирдлага дор цанын спортоор хичээллэж, Монгол Улсын пара цанын үндэсний шигшээ багийн тамирчнаар ажиллаж байна.

Монголын цор ганц пара цаначин Батмөнхийн Ганболд хоёр дахь Паралимпийн наадамд оролцохоор БНСУ-ыг зорилоо. Түүний хувьд 2013 онд АНУ-ын Солт Лейк хотноо болсон Сочигийн наадмын сонгон шалгаруулах тэмцээнээс цанын спринт (1.5 км) төрөлд мөнгөн медаль хүртэж, пара цаначдын анхны олон улсын тэмцээний медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Тэрбээр “Сочи 2014” Паралимпийн наадамд Монгол Улсыг төлөөлж амжилттай оролцсон юм.  


Пара үндэсний шигшээ баг, “Ард санхүүгийн нэгдэл”, Ус сувгийн удирдах газрын тамирчин Б.Ганболдтой таныг уулзуулья.

БАГА НАСАА СҮХБААТАР АЙМАГТ ӨНГӨРҮҮЛЖЭЭ

Б.Ганболд 1991 онд Дорноговь аймагт төрсөн ч бага насаа Сүхбаатар аймгийн Онгон суманд өнгөрүүлжээ. Түүний аав Батмөнх Сүхбаатар аймгийн Дарьганга сумынх. Гэхдээ аав нь цэргийн хүн учраас энд тэнд явах нь олонтаа. Тэрбээр аавынхаа төрсөн нутагт өссөн болоод ч тэрүү би “Сүхбаатар”-ынх гэж хэлэх дуртай аж. Хоёр дүү охинтой Б.Ганболд айлын том хүү, Түүний аав Онгон сумын хилийн ангиас тэтгэвэртээ гарсан бөгөөд одоо өөрийн төрсөн нутаг Дарьганга сумандаа амьдарч байгаа юм байна.

АХУЙН ОСЛООР ГАРАА ТАЙРУУЛЖЭЭ

Б.Ганболд өдгөө Монголын цорын ганц пара цаначин. Тэрбээр бэртлийн талаараа хэлэхдээ “Энэ бол миний хүүхэд насны гэнэн томоогүй үеийн алдаа байсан юм” гэлээ. Тэрбээр ахуйн ослоор гараа хугалж, тайруулахаас өөр аргагүй болжээ. Тухайн үед Б.Ганболд 15 настай байсан. Тэр цагаас хойш хөгжлийн бэрхшээлтэй хүний тоонд орсон ч гэлээ багаас мөрөөдсөн зорилгоо биелүүлэхээр спортоо орхиогүй байна.

ЦАНАЧИН БОЛОХЫГ БАГШ НЬ ЗӨВЛӨЖЭЭ

2012 онд түүнд Говьсүмбэр аймгийн нэр дээрээс хөнгөн атлетикийн төрлөөр Бүх ард түмний спортын XIII наадамд оролцсон байна. Анхны том тэмцээн байсан болоод ч тэрүү түүний хувьд энэ тэмцээн туршлага болсон. Гэхдээ энэ тэмцээний үеэр түүнд одоогийн багш Ж.Дашдондог цанаар хичээллэх саналыг тавьжээ. Б.Ганболд багшдаа тухайн үед шууд л зөвшөөрсөн байна. Ингэж багш, шавь хоёр уулзаж, цанын спортоор хичээллэхээр шулуудаж, өдгөө хоёр дахь Паралимпийн наадамд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна. 

АНХНЫ МЕДАЛЬ, АНХНЫ НААДАМ, XIV БАЙР

Багш, шавь хоёр цанын спортоор тууштай хичээллэхээр шийдэж, бэлтгэлдээ орж, улмаар Сочигийн наадамд амжилтын эхлэлийг тавьсан.

Тэд 2013 онд АНУ-ын Солт Лейк хотноо болсон Сочигийн наадмын сонгон шалгаруулах тэмцээнээс цанын спринт \1.5 км\ төрөлд мөнгөн медаль хүртэж, пара цаначдын анхны олон улсын тэмцээний эрхийг эх орондоо авчирсан юм. Мөн үүний дараа Шведэд болсон ДАШТ-д оролцож, 60 тамирчнаас 18 дугаар байранд жагсчээ. Энэ амжилтаараа багш, шавь хоёр Сочигийн Паралимпэд оролцох эрхтэй болсон байна. “Сочи 2014” Паралимп тэдний хувьд хамгийн том тэмцээн байсан ч гэлээ 20 км-ын зайд 14 байрт орсон юм. Гэхдээ тэрбээр цанын спортоор хичээллээд нэг жил зургаан сарын дараа Паралимпэд өрсөлдсөн байна.

ШИГШЭЭГИЙН ТАМИРЧИДТАЙ БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА

Б.Ганболд бэлтгэлээ цанын Үндэсний шигшээ багийн тамирчидтай хийдэг. Тиймээс түүний амжилт жилээс жилд ахиж байна. 2017 оны нэгдүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Биндэр суманд болсон “Чингис хаан” цомын нээлттэй тэмцээнд 15 км-т уралдаж, шагналт V байрт орсон байна. Шигшээ багийн тамирчдын араас барианд орсон түүний амжилт ахисныг хэлж байв. “Анх шигшээ багийн тамирчидтай уралдаж байхад их хол хаяагддаг байсан. Одоо бол их ойрхон ирдэг болсон. Жилээс жилд амжилт маань ахиж байна” гэсэн юм. 2014 оны Сочигийн паралимпэд 20 км-ыг нэг цаг долоон минутад туулж, 14 дугээр байранд орж байжээ. Тэгвэл одоо энэ зайг 59 минутад туулж, амжилтаа найман минутаар ахиулаад байна.

Дасгалжуулагч, цанын спортын мастер Ж.Дашдондог

АМЖИЛТУУД:

Биеийн тамирын  тэргүүний ажилтан, Олон улсын хэмжээний мастер Б.Ганболдын гаргасан спортын амжилтаас дурдвал:

  • 2012 оны Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын Пара хөнгөн атлетикийн тэмцээний хүрэл медаль;
  • 2013 онд АНУ-д зохиогдсон Солдерхоллов хотод Пара цанын ангилал тогтоох нээлттэй тэмцээний ойрын зай 1,5км-т 5:27:15 цагийн амжилтыг үзүүлэн МӨНГӨН медаль, 15км-т 1:05:49,8 цаг уралдсан.
  • 2013 онд Швед улсын Соллефтеа хотод зохиогдсон Дэлхийн цомын цуврал тэмцээний холын зайн 20км-т 1:12:53.2 цагийн амжилтыг үзүүлэн уралдаж 38 тамирчнаас 18 байрт шалгарч “Сочи 2014” өвлийн олимпийн “НААДМЫН ЭРХ”-ийг авсан.  
  • 2013 онд ОХУ-ын Сочи хотноо зохиогдсон Дэлхийн цомын цуврал тэмцээний 1,5км-ийн зайд 4:47,84 цагийн амжилтыг үзүүлж XXIY байр эзэлсэн.
  • 2014 онд Герман улсын Обслердорф хотод зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 20км-т 1:04:01,5, 1км-т 4:26,65 цагийн амжилтаар XYI байр, дундын зай 10км-т 30:26,7 цагийн амжилтаар XYI байрыг тус тус эзэлсэн.
  • ОХУ-ын Сочи хотноо зохиогдсон “Сочи 2014” өвлийн олимпийн наадмын 20км-т 26 орны 39 тамирчдаас XIY байр, 1км-т 35 тамирчдаас XXV байр, дундын зай 10 км-т 38 тамирчдаас XXXI байрыг тус тус эзэлсэн.
  • “Сочи 2014” өвлийн олимпийн наадамд үзүүлсэн түүхэн амжилт нь Монголын эрүүл цаначдын 10км-ийн амжилтыг 30.20 цаг гүйж “Спортын мастер” цол хүртсэн.
  • 2015 онд Япон улсын Асахикава хотод зохиогдсон “Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн”-ий 10 км-ийн зайд 29:20 цаг гүйж эрүүл цаначдын “Олон улсын хэмжээний мастер” цолыг хүртсэн.
  • 2015 онд ОХУ-д зохиогдсон Ханти Манцескийн Цанын марафон тэмцээний YII байр;
  • 2015 онд Пара Хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнээс Алт;
  • 2015 онд Монголын Паралимпийн Хорооны “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээний Хөнгөн атлетикийн төрөлд Мөнгө;
  • 2015 онд “Сини кар 2015” Пара спортын холбоодын дунд зохиогдсон Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний Алтан медаль;
  • 2016 оны Монголын бүх ард түмний спортын XIY их наадмын Пара хөнгөн атлетикийн тэмцээний Алтан медаль;
  • “Пенчань-2018” өвлийн паралимпийн наадмын Гүйлтийн цанын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцох “НААДМЫН ЭРХ”-ийг авч гурван төрөлд оролцох гэж байна.

 

 

 

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Urnaa 2018-03-05 202.9.40.57

amjilt husie duudee

Avatar

Usug Sport 2018-03-05 66.181.169.10

amjilt husey alt alt alt

Avatar

B 2018-03-05 211.36.134.242

s** mini 180 onoonoos yaj 260 onoo avdagiin

Avatar

Зочин 2018-03-05 202.21.119.98

180 буюу түүнээс дээш оноо авбал олимпийн эрх авах байснаас 260 оноогоор олимпийн эрхээ авсан гэсэн байна.

Avatar

мммм 2018-03-05 112.72.8.146

Хахахахах яасан ууртай юм бэ

Avatar

oogii 2018-03-05 183.81.171.2

та сэтгэгдэл бичихээсээ өмнө судлаж үз. Дараа нь бухимд,Бухимдахдаа гэртээ хэрэглэдэг үгээ олон нийтэд бүү гарга.

Avatar

zochin 2018-03-05 103.229.123.217

amjilt husie

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж