Солонгос хэлний шалгалтын хэлбэрийг бүртгэлийн дараа сонгоно | News.MN

Солонгос хэлний шалгалтын хэлбэрийг бүртгэлийн дараа сонгоно

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Солонгос хэлний шалгалтын хэлбэрийг бүртгэлийн дараа сонгоно

Солонгос хэлний шалгалтын хэлбэрийг бүртгэлийн дараа сонгоно

БНСУл-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өчигдрөөс /2018.03.05/ эхэллээ. Энэ удаагийн бүртгэл гурван хоногийн турш орон даяар болох бөгөөд бүртгэлийг аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт авч байгаа юм. Тухайн халамжийн үйлчилгээний газрын ачааллаас шалтгаалан бүртгэлийг дунд сургуульд бүртгэж байгаа аж.

Солонгос хэлний шалгалтын зохион байгуулагчаар БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар(АҮХНХЭГ) болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар ажиллаж байна.

Солонгос хэлний шалгалтын бүртгэл явагдаж байгаатай холбогдуулан БНСУ-аас төлөөлөгчтэй холбогдож, тодруулга авлаа.

БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Ариунаа

-Гэрээт ажилтанаар явах иргэдийн солонго хэлний бүртгэл эхэллээ. Шалгалтын онооны системд өөрчлөлт орсон гэсэн. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-БНСУ-ын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо (ХЭЗТ)-ны гадаад ажилчин сонгож авах “Онооны систем”-ыг 2018 оноос Монгол Улсад хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан энэ жилийн солонгос хэлний шалгалтад багагүй өөрчлөлт орсон. Урьд нь солонгос хэлний шалгалтад тэнцсэн иргэд өөрийн хүсэлтээр ур чадварын шалгалт өгдөг байсан бол энэ жилээс солонгос хэлний шалгалтад тэнцсэн хүн бүр ур чадварын шалгалт өгнө. Энэ хоёр шалгалтын оноог нэгтгэн нийт оноог гаргах юм.

-Шалгалтанд орох иргэд олон байна. Харин тэднээс хэдийг нь тэнцсэн гэж тооцох вэ?

-Солонгос хэлний шалгалтад 88-с дээш оноо авсан иргэдийг онооны дарааллаар жагсаан 4320 иргэнийг шалгаруулж авна. Эдгээр иргэдээс ур чадварын шалгалт авах бөгөөд солонгос хэлний оноо, ур чадварын шалгалтыг оноог нэгтгэн өндөр онооны дарааллаар жагсаан 3600 иргэнийг сонгон шалгаруулна. Нэмэлт оноонд мэргэжлийн ур чадварын үнэлгээг оруулж тооцохоор болсон. Тэгэхээр иргэдийн хувьд бүртгэлд хамрагдсаны дараа солонгос хэлний шалгалтанд сайн бэлдэх хэрэгтэй гэдгийг сануулж байна.

-Энэ удаагийн шалгалтыг ирэх сард авахаар болсон байна. Шалгалт авах системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсад солонгос хэлний шалгалтыг цаасан болон цахим хэлбэрээр авч байсан. Цаасан шалгалт нь унших 25, сонсох 25 асуулттай 70 минут үргэлжилдэг байсан. Тэгвэл цахим шалгалтыг авдаг болсноос хойш багагүй өөрчлөлт орсон. Үүнд, унших 20, сонсох 20 асуултыг нийт 50 минутын хугацаанд гүйцэтгэнэ. Өнгөрсөн жил солонгос хэлний шалгалтыг цахим буюу компьютерт суурилсан хэлбэрээр авсан. Энэ жилийн солонгос хэлний шалгалтыг ямар хэлбэрээр авахыг гуравдугаар сарын 26-ны өдөр зарлахаар болсон байгаа. Ур чадварын шалгалтын хувьд биеийн тамир 30 оноо, ярилцлага 30 оноо, суурь чадвар 40 оноо нийт 100 онооны шалгалт юм. Ур чадварын шалгалтын хуваарийг солонгос хэлний шалгалтын хариу зарлах өдөр нийтэд зарлана. Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааран шалгалтын хэлбэрээр сонгоно. 4-5 сард шалгалт явагдаж, зургадугаар сарын 11-ний өдөр шалгалтыг хариу задлахаар болсон.


БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах Энгийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл маргааш /2018.03.07/ өндөрлөнө. Бүртгэлийг дүүрэг болон аймагт Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт авч байгаа юм. Бүртгэл болон шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.


 

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-05 43.228.131.45

bvrtgeliin daraa gedeg chine 24 dollar zvgeer abch bna gesen vg 10000 hvn bvrtgvvlehed wu boloh be???????? hichneen myngan sul dollar teddnii harmand oroh be??

Avatar

Зочин 2018-03-05 43.228.131.45

bvrtgeliin daraa gedeg chine 24 dollar zvgeer abch bna gesen vg 10000 hvn bvrtgvvlehed wu boloh be???????? hichneen myngan sul dollar teddnii harmand oroh be??

Avatar

Зочин 2018-03-05 43.228.131.45

bvrtgeliin daraa gedeg chine 24 dollar zvgeer abch bna gesen vg 10000 hvn bvrtgvvlehed wu boloh be???????? hichneen myngan sul dollar teddnii harmand oroh be??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж