Италийн шигшээгийн хамгаалагч унтаагаараа амьсгал хураажээ

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Италийн шигшээгийн хамгаалагч унтаагаараа амьсгал хураажээ

Италийн шигшээгийн хамгаалагч унтаагаараа амьсгал хураажээ

Италийн хөлбөмбөгийн дээд лиг Сери А-гийн “Фиорентина” клубын ахлагч, Италийн шигшээ багийн хамгаалагч Давиде Астори 31 насандаа таалал төгсчээ. Тэрээр унтаагаараа амьсгал хураасан байна.

“Фиорентина” клубын удирдлага Давиде Астори таалал төгссөн тухай албан ёсны мэдэгдэл гаргажээ. Гэхдээ талийгаачийн үхлийн талаар нарийн ширийн зүйлсийг дурдаагүй байна.

Италийн ANSA мэдээллийн агентлагийн мэдээлснээр Астори өнгөрсөн ням гаригийн шөнө “Фиорентина” клубын тоглогчдын хамт Удинед зочид буудалд байрлаж байх үед зүрхний шигдээсээр нас барсан гэнэ. “Фиорентина” Сери А лигийн хүрээнд “Удинезе”-тэй тоглох хуваарьтай байсан аж.

Астори найз бүсгүй Франсеска Фиоретти, хоёр настай охин Виттория нарын хамт амьдардаг байжээ. Тэрээр Милан хотоос зүүн хойд зүгт орших Сан Жиованни Бианко гэх жижиг тосгонд төрсөн, Италийн 18-аас доош насныхны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж дөрвөн тоглолтод оролцсон, 2006 онд “АС Милан”-д нэгдсэнээр мэргэжлийн хөлбөмбөгчийн замналаа эхлүүлсэн байна. Астори спортын замналынхаа дийлэнх хугацааг “Кальяри”-д өнгөрүүлж, тус багийн төлөө 174 тоглолтод оролцжээ. Тэрээр 2015 онд “Фиорентина”-гийн бүрэлдэхүүнд нэгдэж, 57 тоглолтод оролцсон байна. Астори мөн Италийн шигшээ багт 14 тоглолт хийжээ.

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж