Халаасны хулгайчдаас сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Халаасны хулгайчдаас сэрэмжлүүлж байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор орон нутгаас иргэд хотод олноороо ирж, бараа материал татах, оюутнуудаа сургуульд нь бүртгүүлэх үед хулгайч нар эд хөрөнгө, мөнгөө алдаж болзошгүй байгааг цагдаагийнхан анхаарууллаа. Өнгөрсөн хоногт гэхэд нийслэлд бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг 12 гарсаныг цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж буй юм байна. Баримт түшвэл, Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд орших  3-р хорооллын усан оргилуурын дэргэд өчигдөр 16.00 цагт иргэн М цүнхнээсээ 102 мянган төгрөг, бичиг баримтаа алджээ. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороны иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй Х үйлдсэн байсан аж. Мөн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Т халааснаасаа  “Нокиа- 1980”  гар утсаа алдсаныг Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн 24 настай эрэгтэй М  хулгайлсан байжээ.  “Нарантуул” худалдааны төв дээр Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Д явж байгаад халааснаасаа 65 мянган төгрөг, “Нокиа” гар утсаа алдаж, цагдаагийнхан шуурхай ажилласнаар илрүүлжээ. Дээрх хэргүүдийг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй 27 настай Х хулгайлсаныг Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлснийг тус тасагт үргэлжлүүлэн шалгаж буй юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж