Ши Жиньпин Хятад мөрөөдлөө биелүүлнэ | News.MN

Ши Жиньпин Хятад мөрөөдлөө биелүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин Хятад мөрөөдлөө биелүүлнэ

Ши Жиньпин Хятад мөрөөдлөө биелүүлнэ

Хятадын парламент буюу Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн XIII хурлын анхдугаар чуулган энэ сарын 3-нд нээлтээ хийн үргэлжилж байна. Жилд нэг удаа болдог уг хурал энэ гуравдугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ.


ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

Энэ удаагийн чуулганаар Хятадын дарга Ши Жиньпинд бүх насаараа төрийн эрх барих мандатыг олгох хууль, эрх зүйн өөрчлөлтийг хэлэлцэхээрээ урьд жилүүдийнхээс илүү олны анхаарлыг татаж байна. Хятадын олон мянган хууль тогтоогчид Ши Жиньпинийг ирэх 2023 онд улиран сонгогдоход саад болж буй Үндсэн хуулийн заалтыг халж, өөрчлөхийг хэлэлцэнэ. Ингэснээр тэрбээр Мао Зедунаас хойш цэргийн хүчийг нэмэгдүүлж, эдийн засгийн хүчирхэгжүүлэн, бүх Хятадыг нэг гарын дор зангидаж чадсан хүчирхэг удирдагч болж байна.

Өдгөө 64 настай Ши Жинпиний эрх мэдэл таван жилийн хугацаатай хоёр удаагийн бүрэн эрхээр хязгаарлагдахгүй болсноор тэрбээр насан туршдаа Коммунист намын дарга, зэвсэгт хүчний коммандлагч байх нөхцөл бүрдэнэ. Чуулганы хуралдаанд оролцогчид Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх аливаа асуултад хариулахаас зайлсхийж, “Ши Жиньпин бол аугаа хүн” гэцгээх аж. Гэхдээ Коммунист намын сая гаруй албан тушаалтныг шийтгэсэн авлигын эсрэг кампанит ажлаа үргэлжлүүлж, эхлүүлсэн бусад ажлаа дуусгахад Ши Жиньпинд дахиад таван жил хэрэгтэй гэж улстөрчид үзжээ.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЗАРДАЛ

Хар хослолоор жигдэрсэн, эрэгтэйчүүд голдуу зөвлөлийн гишүүдийн өмнө Ши Жиньпинийг үг хэлсний дараа төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Хятад улс санхүүгийн эрсдэл, ядуурал, байгаль орчны бохирдол зэрэг “гурван хямралын” эсрэг тэмцэж байгааг дуулгав.

Хятадын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг энэ онд 6.5 хувьд хүргэх төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Үүний зэрэгцээ Хятад улс батлан хамгаалахын зардлаа энэ онд 8.1 хувиар нэмэгдүүлж, 1.11 их наяд юань буюу ойролцоогоор 175 тэрбум ам.долларт хүргэхээр төсөвлөжээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын батлан хамгаалахын зардал тогтвортой байв. Гэвч Бээжингийн парламентын чуулганы өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдэл олон улсын анхаарлыг татсан билээ. Владимир Путин “ОХУ шинэ төрлийн стратегийн цөмийн зэвсэг туршиж, олон улсын түвшинд байр сууриа тодорхойлж, цэрэг зэвсгийн хүчин чадлаа эрс нэмэгдүүлэх технологийн амжилтад хүрсэн” гэж мэдэгджээ.

Хятад улс энэ онд цэрэг, армийн хүчин чадлаа сөнөөгч онгоц тээвэрлэх хөлөг, хиймэл дагуул сөнөөх пуужин зэрэг шинэ зэвсгээр шинэчлэхээр төлөвлөжээ. Улс орны ашиг сонирхлоо хамгаалж, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа бэхжүүлэхийн тулд цэрэг, дайчдыг байлдааны бэлтгэлд дадлагажуулж, олон удаагийн цэргийн сургуулилт зохион байгуулах аж. Хятад улс нь зэвсэгт хүчний хүчин чадлыг 300 мянган бэлтгэл цэргээр нэмэгдүүлэх зорилтоо гурван жилийн дотор биелүүлж чаджээ. Хятад улс өнгөрсөн онд батлан хамгаалын зардлаа долоон хувиар нэмэгдүүлж 1.044 их наяд юаньд хүргэсэн нь АНУ-ын дөрөвний нэгтэй тэнцэж байв. АНУ-ын батлан хамгаалахын зардал 2016-2017 онд 7.6 хувиар нэмэгджээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 617 тэрбум ам.долларыг Пентагонд төсөвлөж, нэмэлт 69 тэрбум ам.долларыг одоо үргэлжилж буй дайн тулаанд зарцуулахаар засгийн газарт төсвийн санал хүргүүлжээ.

АШИГ СОНИРХЛОО ХАМГААЛНА

Чуулганы хуралдааны эхэнд хэлсэн үгэндээ Ли Көцян Тайвань бол Хятадаас хэзээ ч салшгүй бүс нутаг бөгөөд ямарваа салан тусгаарлах далд явуулгыг хүлцэхгүй гэдгийг анхааруулав. Энэ нь Хятад улс Тайвань гэлтгүй Шинжаан-Уйгур, Түвд, Хонгконг зэрэг бусад харьяа бүс нутагт ямар нэгэн салан тусгаарлах үзэл санааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн санаа аж.

Мэдээж чухал хурал, чуулганы үеэр Хятадын хууль хяналтынхан цахим ертөнцөд тавих хараа хяналтаа нэмэгдүүлжээ. Тухайлбал, Хятадын Твиттер гэгддэг Weibo сүлжээнд “санал нийлэхгүй”, “ эзэн хаан” гэх үгсийг хориглосон байна. Түүнчлэн нэг хэрэглэгч “Бид эзэн хаан түм бум насал! гэж хэлэх ёстой юу эсвэл “түүх түүнийг залхаан цээрлүүлэх үү” хэмээн бичсэн сэтгэгдлийг устгасан гэнэ.

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ГООЧОНО 2018-03-05 202.72.245.220

ӨӨРИЙГЭЭ ХОЁРДАХЬ МАО ГЭЭД ИРЭХЭЭР Ч БУРУУ ТИЙШЭЭ Л ЯВДАГ ЮМ ДАА, ЗА ОДОО ХАРЖ Л БАЙХ ҮЛДЛЭЭДЭЭ, ХОЙНО БАСХОЁРДУГААР ВЛАДИМИР ВАН ГАРЧ ИРЧИХЭЭД БАЙДАГ, АНУ-Д АНХНЫ ХААН ТӨРҮҮЛЧИХ ХҮСЭЛТЭЙ АМЬТАН ТЭЛЧЛЭЭД БАЙДАГ, ЕР НЬ БОЛ ДИКТАТОРУУДААС УЛС ОРНОО ӨӨДТЭЙ АВЧ ЯВААД ХӨГЖҮҮЛЧИХСЭН НЬ САЙНДАА Л 5% НЬ БАЙДАГ, ГЭТЭЛ НИЙГЭМУЛС ТӨРИЙН ТОГТОЛЦОО СУЛ ТЭГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ УЛСАД ДИКТАТОР ТӨРӨХДӨӨ ИХ Л АМАРХАН БАЙХ ЮМ ДАА

Avatar

зочин 2018-03-05 103.14.38.130

Энэ мэдлэг муутай сэтгүүлч ядаж гадаад мэдээ уншаад зөв орчуулж чаддагүй юм байх даа, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал, Улс төрийн зөвлөлдөх зөвлөл хоёр чинь хоёр өөр тусдаа институт шүү дээ. Эхлээд чиний бичсэн зөвлөлдөх хурал хуралдаад зөлөдөн дэмжсэний дараа тэр парламент буюу хуучнаар манай Ардын их хурал шиг хурал нь одоо хуралдаж байна шүү дээ_улс төрийн наад захын мэдлээггүй байж юун бичих дуртай юм бэ, өчигдөр бас хувийн телевиз ХКН -ын их хурал гээд л дамжуулж байна лээ, манай сэтгүүлч нар үнэхээр хөлдүү юм аа, жаахан чадвар, мэдлэгээ сайжруулаач

Avatar

Зочин 2018-03-05 202.170.80.25

hytad oros ch zadarch bolohgui ali ali ni huchirheg uchir 3dagch huchirheg uls uimeend oroltsoj mongoliig jinheneneesee havchij hayana

Avatar

Зочин 2018-03-05 103.26.193.235

хятад задрах л байх хэзээ вэ? гэдгийг яаж мэдэх вэ дэээ

Avatar

Зочин 2018-03-05 66.181.168.131

Манай шорон царайтай хорлогчин ямаан ерөнхийлөгчийг бодвол их л буянтай сайхан царайтай хүн юм. Баттулга ядаж гадаад төрхөндөө анхаармаар юм байна даа. Хөгийн төрхтэй хүн яаж улс удирдах вэ дээ.

Avatar

Зочин 2018-03-05 64.119.26.94

Хятад задарвал хамгийн түрүүнд алга болох улс бол монгол. Шууд устана. тэр хэдэн зуун сая дүрвэгсэд, дайны хөлөөс дайжсан хүмүүсийн урсгалд хоромхон зуур алга болно. Тиймээс Хятадыг задлахгүй байвал маньд ашигтай байна. тэртээ тэргүй Орос хятад гэсэн асар хүчтэй улсуудад хүрч хөгжиж хэзээ ч чадахгүй болохоор дотроо залибарах л бидний хийж чадах ганц ажил. Монгол бол асар их уудам нутагт хэдүүлхнээ хэрүүл уруултай амьдардаг хачин улс. Нэг эвгүйтвэл манай тусгаар тогтнол шууд учтах аюултай. Ялангуяа хэт хувьсгалч далжигнасан Хүрэлсүх, хэт шуналт Баттулга мэтийн хөнгөн гарууд улсын устгахад урьдчилсан хувь нэмрээ оруулаад байх шиг санагддаг.

Avatar

Зочин 2018-03-05 220.248.62.40

Хэхэ хятад улс тэлнэ гэхээс хэзээ ч задрахгүй.

Avatar

Зочин 2018-03-05 202.170.71.157

дутуу л бодож байна даа, хятад задарвал орос улс ашиг сонирхолоо хамгаалахаар монголд цэрэг оруулах нь мааш тодорхой. алс дорнод, сибирь-г хамгаалах, авч үлдэхийн тулд задарч буй хятадаас айна гэж үү, хүний түүхэнд ямар ч агуу эзэнт гүрэн нэгэн цагт задардаг жамтай юм. хятад, орос ану гэх мэт улс цаг нь болвол задарч өөр улс гүрэн байгуулагдах нь мааш тодорхой юм

Avatar

Оросын хүргэн 2018-03-05 202.179.26.162

Манай Ерөнхийлөгч Си-г Монголд айлчлахдаа Их Хуралд үг хэлхэд нь зөрж гарч явж муухай доромжилсон доо.Сая ГХ сайд Хурцын оймс оффшорчин Цогтбаатар [Хориотой Үг] Шанхайн уулзалтанд Женког албан ёсоор урьсан гэж Монголоос төлөөлөгч урьсныг гуйвуулж бүлтэрч байна билээ.Оросын сонгуулийн дараа Путин Женког бас урьсан гэж цуурах байх гэж бодож байна.Англиас Баярыг татчихаж чадахгүй байж худлаа бүлтрэх юун дуртай юм!

Avatar

Амар 2018-03-05 202.179.24.206

Өнөөгийн хятад Маогийн хятад шиг цагаан цаас биш болсон. Хот хөдөөгийн ялгаа нь манайхаас их болсон.Бүр урд хойд хотуудын ялгаа нь тэнгэр газар шиг болсон.Цаашид ч байнга үргэлжлэнэ.Ядаж байхад бие биенийхээ хэлийг ч ойлгохгүй.Бас манайхаас бусад орос гээд бараг бүх улстай хилийн маргаантай. Энэтхэг гэж том дайсан байна. Төвд,Шинжаан,Хонконг, Тайван гэсэн хорт хавдрын голомтууд бий.Ийм нөхцөлд нэг хүн Мао царайлан удаан сууна гэдэг таглаагүй торхтой дарин дээр сууж буйтай адил үйлдэл болно.Хайран хүн, хайран улс.

Avatar

Зочин 2018-03-05 202.131.236.170

Хятад улс яагаад сөнөх ёстой гэж?

Avatar

Зочин 2018-03-05 92.249.185.129

Hyatad hezee sunuh bol. Dotroosoo delbereh uu, gadnaasaa zadrah uu, baigal eh uuruu tseerluuleh uu, ali ali n havsrah uu. 100 jil hurehtei uguitei hugatsaa uldsen dee

Avatar

монгол туургатан 2018-03-05 103.229.123.46

баярлалаа

Avatar

Зочин 2018-03-05 220.248.62.40

"Гаднаасаа задрана" гэж юу гэсэн үг билээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж