
Нийслэлийн цагдаагийн газраас гаргасан мэдээгээр архи хэтрүүлэн ууж, бусдын биед бэртэл учруулах гэмт хэрэг буурахгүй байна. Тухайлбал, өнгөрсөн хоногт Хан-Уул дүүргийн зургадугаар хорооны оршин суугч 41 настай эмэгтэй Х-г тус хорооны иргэн 49 настай найз эмэгтэй болох Э нь хамт архи ууж байгаад маргалдан улмаар зодолдож, толгойн тус газар нь заазуурдаж гэмтээжээ. Мөн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд амьдрах таван настай М-ийг хашаандаа тоглож байхад нь 29 настай О тоосго шидэж, хүндээр гэмтээсэн байна. Эл хэргийг үйлдэх үедээ О нь согтуу байсан аж. Эл хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй юм.
Г.Дарь