Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах цахилгаан станц байгуулах асуудлаар Монгол Улсын Шинжлэх ухааны академи БНХАУ-ын Жансу мужийн “China Tianying” компанийн төлөөлөлтэй өнөөдөр санал солилцлоо. Энэ үеэр БНХАУ-ын талаас бүх төрлийн хог хаягдлыг боловсруулж, тэрхүү шатаасан энергиэрээ цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх технологио танилцуулсан юм. Тэд энэхүү төслөө Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Улаанбаатар хотын засаг дарга нарт болон БОАЖ-ын яаманд мөн танилцуулжээ.
“China Tianying” компанийн төлөөлөгчийн хэлж байгаагаар бол Улаанбаатар хотын тухайд өдөрт 500-1000 тн хог боловсруулаад дунджаар 10мгвт-ын эрчим хүч үйлдвэрлэх станц ажиллуулж болох юм байна гэсэн тооцоог хийжээ. Энэ төсөл хэрэгжвэл Монгол Улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр НЗДТГ-тай гэрээ байгуулаад хог боловсруулдаг үйлдвэр, цахилгаан станц барих боломжтой болох аж.
Уулзалтын үеэр “China Tianying” компанийн төлөөлөгчид “Хятад бол дэлхийн бусад улс орнууд шиг хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх технологийг сэргээгдэх эрчим хүч гэж тооцох болсон. Шинжлэх ухааны байгууллагууд нь ийм санал боловсруулж эрх баригчдад дэвшүүлэх хэрэгтэй” гэлээ.
ШУА-ийн ерөнхийлөгч Б.Рэгдэл “Бид өнөөдөр агаарын бохирдол утааны асуудлаар түлхүү яриад байгаа. Гэтэл хог хаягдлын бохирдол бол тэрнээс дутуугүй хор нөлөөтэй. Учир нь манай улс бүх хогоо газар дор булчихдаг. Газар дор булсан хог тэндээ илжирч ялзраад хортой хий гаргахаас гадна, хөрсний доорх усыг бохирдуулах аюултай байдаг. Тиймээс хогоо боловсруулах шилдэг технологитой шилдэг төслүүд дээр Нийслэл, Засгийн газар шинжлэх ухааны байгууллагуудаас зөвлөгөө авч сонгон шалгаруулалт хийгээд ийм станц байгуулах нь тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ үүднээс бид БНХАУ-ын энэ технологитой зориуд танилцаж байна. Манайд хог боловсруулах асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн судлаач олон бий. Хийсэн судалгаа ч олон байна” гэсэн юм.
Б.БАТ
xa xa 2018-03-05 180.149.78.99
20 jil yarisan san aar bol xogoor puujin xiigeeed oros chinatai chug sansart tultal chamxag barilaa sh de … xa xa
Зочин 2018-03-05 202.21.106.166
мөрөөдхөд мөнгө төлөхгүй ээ
Зочин 2018-03-05 150.129.140.91
mashhhh zuv. Bid udurt 1000 aar togtohgui hog hayagdal gargaj bn. ene hog hayagdal 100 100 jil hursund hadgalagdaj bohirduulsaar baih bolno. Ene Su Batbold eniig shuurj avaad heregjuuleh yum bol teren shig gavya baihgui shuu
Зочин 2018-03-05 94.21.152.222
Үнэгүй гэсэн юманд хууртахаа болимоор юм. Үнэгүй юм гэж байдаггүй юм Эрдэмтэд ээ !!! Нүүрснээсээ эрчим хүч гаргахад анхаарлаа хандуулж чадахгүй байж зүүд зэрэглээ шиг юм битгий яриад бай.
asdf 2018-03-05 150.129.140.91
iim mal yum yariad bga mal mongolchuudiig hashaand n hashih heregtei