Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдөл өгөөгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдөл өгөөгүй байна

Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдөл өгөөгүй байна

УИХ-ын гишүүн Д.Гантулга Н гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод байгаа. Одоогоор энэ хэргийг хууль хяналтынхан шалгаж байгаа ч эцсийн хариу гараагүй байна. Харин Д.Гантулга гишүүн уг асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийснээс болж багагүй ‘баалуулсан’ удаатай. Тэгвэл одоо залуу гишүүнийг бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт өгсөн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонгоос тодруулахад ‘Д.Гантулга гишүүн ямар нэг өргөдөл ирүүлээгүй байна. Хэрэв бүрэн эрхээсээ татгалзахаар бол УИХ-ын даргад эхлээд өгөх ёстой’ гэсэн хариулт өгөв.

Ямартай ч Д.Гантулга гишүүн МАН-аас нэр дэвшиж сонгогдсон учраас бүрэн эрхээсээ татгалзах шийдвэрийг бие даан гаргах эрхгүй, заавал намынхаа удирдлагуудтай ярилцах учиртай. Тэр утгаараа Д.Гантулга гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал МАН-д яригдсан эсэхийг зарим гишүүдээс лавлахад ‘Д.Гантулгын сонгогдсон тойрог дээр нөхөн сонгууль явуулах хүсэлтэй хэсэг бүлэг улстөрчийн ‘явуулга’ байж мэдэх юм. Хэрэв Д.Гантулга хэрэгт холбогдсон бол заавал бүрэн эрхээсээ татгалзаж байж шалгуулах шаардлагагүй. Учир нь УИХ-ын гишүүн байхдаа ч хууль хяналтынханд шалгуулж болох заалтыг Үндсэн хуулийн цэц сэргээсэн’ гэдэг тайлбар өгөв. 

Т.НОМИН 

  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж