Үхэхээс айхгүй У.Хүрэлсүх хийхээс айв уу? | News.MN

Үхэхээс айхгүй У.Хүрэлсүх хийхээс айв уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Үхэхээс айхгүй У.Хүрэлсүх хийхээс айв уу?

Үхэхээс айхгүй У.Хүрэлсүх хийхээс айв уу?

Анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн У.Хүрэлсүх солонгосчуудаас зээлэх 700 сая ам.долларын 500 саяыг нь утаанд зарцуулахаар болсон. Таван зуун сая ам.доллар бол бага мөнгө биш л дээ. Монголбанкны өчигдрийн /2018.03.05/ нэрлэсэн ханшаар бодоход л нэг их наяд 200 орчим тэрбум төгрөг болж байна. Төсвийн долооны нэгтэй тэнцэх зээл гэсэн үг. Энэ мөнгийг зуух тарааж, сайжруулсан түлш үйлдвэрлэхэд зарцуулна гэвэл даанч хайран  юм.

Барилгын сайд Х.Баделхан

УИХ-ын гишүүн Х.Баделхан Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдоод таван сар болж байна. Тэрбээр нэг сарын өмнө “Ипотекийн зээлд дараах хоёр бодлогыг барина. Ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд 300 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бий. Гэхдээ энэ эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч” байгаа гэснээс хойш энэ салбарт ямар ч шинэ мэдээ дуулдсангүй.

Хоёр жилийн өмнө нийслэлийн орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааг НЗДТ-ын газраас хийж, Улаанбаатар хотын хүн амын 58 хувь буюу 205 431 өрх гэр хороололд амьдардаг болохыг тооцоолж гаргасан. Мэдээж, Жи хорооллынхныг бүгдийг нь байртай болгох боломжгүй. Учир нь ипотекийн зээлд хамрагдах иргэд урьдчилгаа мөнгөтэй, ажилтай, тогтмол орлоготой байх ёстой. Харин ипотекийн шаардлага хангаж, байртай болж, үнс нурам, утаа угаараас холдъё гэсэн боломжтой нэгний хувьд зээлд хамрагдахын тулд  доод тал нь хоёр, гурван сар бүр хагас жил хүлээхэд хүрээд байгаа гэх. Шалтгаан нь санхүүжилт багасч, банкууд зээл гаргах нь цөөрчээ.

Сүхбаатар дүүргийн иргэн Г.Батболд найман хувийн зээлд хамрагдахаар “Хаан” банкинд хандсан гэнэ. “Хаан” банкны эдийн засагч ипотекийн санхүүжилт бага байгааг тайлбарлаад, материалаа өгөхийн тулд багагүй хугацаанд хүлээх хэрэгтэйг зөвлөсөн байна.

АН-ын эхлүүлсэн ипотек

Ардчилсан намын үед иргэдийг хямд хүүтэй, урт хугацаатай орон сууцаар хангах зорилгоор найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг эхлүүлж, Монголбанкнаас гаргасан “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 93147 мянган өрх орон сууцанд оржээ. Хамгийн олон айлыг орон сууцжуулсан он жилүүд гэвэл 2013-2016 он юм. Тодруулбал, Ардчилсан намын Засгийн эрх барьсан цаг хугацаа.

Ердөө гурван жилийн дотор 80 мянган хүн орон сууцанд орсон тэдгээр он жилүүдэд сард дунджаар 2000 гаруй зээл олгогддог байсан бол 2017 онд сард дунджаар 608 зээл гарчээ. Зөвхөн нэг жишээ дурдахад л, 2014 оны 12 дугаар сард нийт 1963 зээлдэгчид 108.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.

МАН-ын гацаасан ипотек

Ипотекийн зээл гацсан уу гэхээр албаны хүмүүс нь гацаагүй гэдэг. Гацаагүй юм уу гэхээр гардаг зээл ховордсоныг өнгөрсөн намраас хойш ипотекийн зээл хөөцөлдөөд бүтэлгүйтэж яваа О.Баяраа нотлов. Гэтэл зах зээлд 61.4 мянган шинэ орон сууц эзнээ хүлээж байгаа гэсэн мэдээллийг салбарын сайдаар очсон даруйдаа Х.Баделхан өгсөн билээ. Гэвч, МАН Засгийн эрхэнд гарснаас хойш ипотекийн зээлийг “амь тариа” төдийгөөр санхүүжүүлэх болсон. Сардаа 25 тэрбум төгрөгийн санхүүжилт Монголбанкнаас гаргадаг нь зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийг хангаж чадахгүйд хүрсэн.

Гэр хороололд амьдарч байгаа 220 мянган өрхийн 60 хувь нь орон сууцанд амьдрах сонирхолтой бөгөөд энэ эрэлт, нийлүүлэлтийг дэмжихийн тулд сард 25 тэрбум биш 60 тэрбумыг гаргаж байж л ипотекийн зээл гацалтгүй, хүлээлтгүй, хэвийн үргэлжлэх гэнэ.

Банкны өрөнд орсон барилгынхан

Орон сууцны зээлийн санхүүжилтийг Засгийн газар энэ оноос өөр дээрээ авсан. Өмнө нь Монголбанк хариуцаж байсан бөгөөд төв банкны үндсэн үүрэг биш тул Сангийн яамд шилжүүлэх процесс ид өрнөж байгааг албаны хүн мэдээлэв. Он гарсаар эхний нэг, хоёрдугаар сард тус бүр 16.6 буюу нийтдээ 32.2 тэрбум төгрөгийн санхүүжилт гарчээ. Бүр 2017 оноос есөн тэрбумаар буурсан мөнгөн дүн. Хоёр сард ердөө 300 хүн ипотекийн зээлд хамрагдаж байна гэсэн үг.

Монголын барилгын салбарт бүртгэлтэй 5000 компаниас 700 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, тэд 40 мянган хүнийг ажил амьдрал, хоолтой нь залгуулдаг байна. Гэтэл банкны нийт зээлийн гуравны нэгийг барилгын салбар эзэлж байна. Өрөнд баригдаж, хөрөнгө нь гацсан барилгынхны өмнөөс салбарын сайд нь, Засгийн газар нь, төрийн болон төрийн бус холбоод нь ч санаа зовж байгаа шинж алга.  “Манай салбарыг анхаараад өгөөч” гэж төрөөс удаа дараа гуйж байгаагаа Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар яриад, холбооны зүгээс өөрөөр арга хэмжээ авах боломжгүйдээ уучлалт хүсэв. Харин Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Б.Нэмэхбаатар барилгын салбарын талаар судалгаа хийж байгаа талаараа ярилаа. Судалгааны дүн хараахан гарах болоогүй гэнэ.

Энэ салбарынхан барьсан барилгаа төрд шахах гэсэнгүй. Ноос, ноолуур, мах сүүнийхэн шиг төсвөөс ‘угж’, ‘хоол’ нэхсэнгүй. Харин ипотекийн зээлийг төр идэвхтэй дэмжээд эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд У.Хүрэлсүхийн засаг анхаарчихад л 40 мянган хүний ажлын байр хамгаалалттай болно.

У.Хүрэлсүх утаатай жинхнээсээ тэмцмээр байгаа бол ипотекийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэрийн тоог нэмэх хэрэгтэй. Ингэвэл орон сууцанд орох айлын тоо нэмэгдэж, гэр хорооллын олон яндан алга болно.

У.Хүрэлсүхийн засагт мөнгө байна, боломж байна, эрх мэдэл ч нь байна. Даанч үнэндээ бодлого нь алга. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үү, ингээд “амийг нь барих” уу, эсвэл үхэхээс айдаггүй У.Хүрэлсүх хийхээс айв уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

75 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Amaaraa demiirne gedeg yum 2018-03-05 124.126.2.87

Hurelsuh uhehees aihgui gedeg ni shal hudlaa jujig. Jigteihen ih ajilch sain huniig busad ni alchiheed baigaa gej olon niited l haruulah gesen oroldlogo oo. Hurelsuhiig chagnaj tagnah hereg baihgui ee alj garaa buzarlah teneg arai baihgui bailgui dee. Surjignej shoudaj baigaa aali avir ni ter ee

Avatar

Зочин 2018-03-05 49.0.149.66

Nemuu urtug shingesen tulsh hudaldan avah chadvar ard tumend chini alga bna da yaduu bna erh barigch ali ch namd yaduu bailgah sonirhol bna hishig gej jaahan yum hairlachihaad songuuliin jil sanalig ni hudaldaj avchihaad l nasaaraa tolgoi deer zaidlaj suuh bodlogotoi bhad yaj hugjih ve de ene uls

Avatar

ZOCHIN 2018-03-05 103.229.122.239

yanaa ekh oron ADR TUMN II TULUU YU CH HIIHGYI SHDEE ARD TUMEN BID URSDUU HIIMEER BNA UURSDUU UHAANTAI EKH ORON CH TUSGAAR TOGTNOL OO HAMGAALMAAR

Avatar

Зочин 2018-03-05 119.40.100.232

Миний бодлоор хувийн сууц барихад зориулж бага хүүтэй зээл олгох нь зүйтэй гэж бодож байна. Утаагүй технологиор хувийн сууцныхаа дулааны асуудлыг шийдвэрлэх шалгуур тавих. Барьсан ашиглаж байгаа байшингаа утаагүй технологиор дулаацуулахад нь зээл олгох нь илүү үр дүнтэй гэж бодож байна. Ер нь бол барилгын дулаалгаа маш сайн хийж дулаан алдагдалгүй байлгах нь чухал байдаг юм билээ.

Avatar

Ганаа 2018-03-05 27.123.214.107

Хэнтийн тэнэг хурэлсух нутагруугаа [Хориотой Үг]

Avatar

зоч 2018-03-05 144.138.241.204

ипотекаар байр абах найдвартайгууд нь абчихсан. Одоо мурих ууд нь үлдчихээд ингэж гонгинож буй. Тэд аюултай.Улс,банкуудыг дампууруулах болно

Avatar

Зочин 2018-03-05 202.9.42.216

Утаа бууруулна гэж хий менге урсэнд орвол хумуусээ орон сууцанд оруулбал болох бишуу

Avatar

Зочин 2018-03-05 103.14.38.130

Энэ сагсуу бөгөөд боловсролгүй Хүрэлсүхээс юу хүлээх юм бэ. Женко хүрэлсүх энэ тэрээс салж дараагийн шинэ цэвэр, боловсролтой үе гарч ирж байж л жаахан хөгжих талаар урагшилж магад

Avatar

Утаагаа суунагнуулсаар байх нь дээ 2018-03-05 202.72.245.220

ЗА ТЭР МАЛЧИН ӨВГӨН ШИГ НӨХӨР ЮУ Ч ХИЙХГҮЙ ХИЙЖЧАДАХГҮЙ НЬ МЭДЭЭЖ, БАС НЭГ ЗАХЫН ЧЭНЖ ШИГ ЦАРАЙТАЙ НӨХӨР ЗУУХ БИШ ХОГТОЙ ХОЛЬСОН НҮҮРС ШАХАХ ЮМ ЯРИАД БАЙСАН, УТАА БУУРАХГҮЙ ГЭДЭГ НЬ НЭГЭНТ ОЙЛГОМЖТОЙ БОЛЛОО,ХҮРЛЭЭ АМ. АЖИЛ2 АМ ХАМАР 2 ШИГ ОЙРХОН БИШ ӨАЙНА УУ? ЧААВААСДАА

Avatar

Зочин 2018-03-05 202.179.24.121

60 тэрбум МАФ М.Энхболд яасан бэ? Бүх зүйл баримттай байна… Яаж шийтгэсэн бэ? Чадахгүй л дээ ….

Avatar

he he 2018-03-05 124.126.2.87

Ugaasaa ogch avaltssan yum baihgui,zohiomol yaria shuu dee alga bolohoos oor argagui sh dee. Ene yaria boditoi unen yum bol Dorjzodov amalsan mongoo avna geed odiid novshrood yavna bizdee.Ugui l baigaa bizdee.Dorjzodovch gazriin gavraar orchihson uu

Avatar

Зочин 2018-03-05 202.9.43.73

Хүрэлсүх гэж шал худлаа гар

Avatar

Зочин 2018-03-05 202.131.236.170

Сэтнүүлч нар тоонд суралцах хэрэгтэй. 1 тэрбум 400сая төг болж байна гэнэ шүү.

Avatar

zochin 2018-03-05 202.179.27.52

Baga chuutei oron chuuchnii ajillaa echluuleechee,yaagaad albaar gachaagaad baigaa um be?, irged bid ich tuildaj zovj baigaag yaagaad setgedeggui, chumuus um ta nar.!!

Avatar

Зочин 2018-03-05 150.129.143.247

Утаанаас салъя гэвэл ипотикийн зээлээ үргэлжлүүл,Орон сууцаа хотын төвөөсөө тэл,утаагүй хотын захад орон сууц бариад утаа багасахгүй

Avatar

Зочин 2018-03-05 27.123.212.142

Хэрэв нүүрс угаагаад эсвэл сайжруулсан түлш болгоод түүхий нүүрсний үнээр иргэдэд өгөх юм бол үнийн зөрүү гарна энэ зөрүүг төсөвт суулгаж явна гэвэл хэр их мөнгө болох вэ? 500 сая доллараар таван толгойгоос нүүрсний зам тавьж нүүрс угаах үйлдвэр бариаад дуусна. Ингээд ирээдүйд бид авсан зээлээ эргэж төлөх битгий хэл нэмж сайжруулсан түлшний зөрүү төлбөрийн дарамтанд төсөв орох болно яана даа.

Avatar

иргэн 2018-03-05 202.9.43.160

Урт хугацааны зээлтэй хүн үндсэндээ насан туршын зээлийн дарамтанд эрх чөлөөгүй мэт амьдрана гэдэг залуу гэр бүлд бүрч их хүнд. Үүнийг зогсоож түрээсийн байранд шилжүүлж байрны төлбөрт суутгал хийх МАН-ын бодлого илүү ард түмэндээ дэм болсон маш зөв бодлого гэж боддог. Харин орон сууцны үнийг хямдруулахад илүү анхаарч дэд бүтцийг нт төрөөс бий болгох, Эрэлийн байшин үйлдвэрлэлийг хамгийн хямдаар тооцож ажиллах нь илүү амьдралд наалдацтай. АН бол хөрөнгөтөн орны хуулбар маягаар монгол хөрсөн дээр буулгаж амьдралд ойртуулдаггүй хөөрхийлөлтэй бодлого барьдаг нь харамсалтай. Өөрөөр хэлбэл санаа нь зөвч аргаа олдоггүй юм шиг.

Avatar

Зочин 2018-03-05 103.14.38.130

бидэнд алдах эрх байхгүй 2 хөршөөсөө сайн суралц,зөв гарцыг сайтар ярилцаад олж сур. та чаднаа,залуу хүн зоригтой байдаг. түүн дээр туршлагатай сайн зөвлөх байхад болно доо

Avatar

Зочин 2018-03-05 103.14.38.130

Хүрэлсүх та сэтгэл сайтай их сайн зөв санаатай зөвлөх ав. хувиараа,тэгвэл та залуу хүн хийж чаднаа.

Avatar

Зочин 2018-03-05 103.14.38.130

өөрсдөө сонгож гаргачихаад төрийн өндрөлөгүүдээ муулахаа боль,дэлхий даяар монгол үндэстэнийг гайхаж байгаа.төрийн өндөрлөгүүдээ өрөөнд нь очоод, эсвэл санаа авах зүйл хэлмээр бол захидлаар бичээрэй,хүн муулахын гутамшигийг яанаа. муулж байгаа хүн та өөрөө муугийн муу болж таарна. идсэн эрүү хуухайрч идүүлсэн бут цэцэглэдэг гэж айхавтар үнэн үг шүү. Та хүрэлсүх гуайд урам өг. ингэж хийвэл яасан юм бэ гэж зөвлөж чадахгүй бол …..

Avatar

Санаа 2018-03-05 112.72.8.90

Ерөнхий сайдыг муулахгүй. Сэдэл санаа өгч байгаа. Арай дээр болов уу гэж иргэд чинь найдаж байгаа шүү. Үнэндээ яг ажлаа бариад хийхэд хэцүү байгаа л даа.

Avatar

Зочин 2018-03-05 202.9.41.215

Чи л МАН-ыг сонгосон юм бгаа биз. Би л лав сонгоогүй. Наадуул чинь луйвардаж гараа биз дээ.

Avatar

Зочин 2018-03-05 27.123.214.110

энэ зээлийг одоо зогсоо. Түүнд зарах мөнгийг бусад салбарт зар. Одоо монголын эдийн засаг хэрээс хэтэртлээ гажуудлаа.. Энэ Нямсүрэн авгай дандаа буруу зүйл бичих юм. ЭЗ тодорхой боловсролтой болмоор юм. таны бичсэн зүйл иргэдэд буруу ташаа мэдээлэл болж очиж байна. бизнест очих маш их мөнгө зөвхөн банкны зээлийн төлбөрт очиж байна. хэрвээ энэ их мөнгө бизнест очвол хэдэн хүн ажилтай хэдэн өрх амьдралтай болохыг бодсон уу

Avatar

санаа 2018-03-05 112.72.8.90

Одоо эдгээр барилгын компаниуд орон сууцны СӨХ, КОНТОРУУД -г авчихлаа. Байрнуудын маань доорхи газар СӨХ, КОНТОРоор дамжин мөн тэднийх. Ийм л байна даа иргэд минь. Ямар ч баталгаагүй өмчтэй, дээр нь хэдэн үеийн зээлтэй. Орон сууц нь ямар ч агааржуулалтгүй эсвэл буруу урсгалтай, бөөн бохир үнэртсэн гэх мэт. Иргэд зах зээлийн эсрэг биш юмаа. Өөрөөр хэлбэл тэд коммунистууд биш тэд шударга зах зээлийг дэмжиж байгаа.

Avatar

Зочин 2018-03-05 27.123.214.110

ипотекийн зээл эцсийн дүндээ монголчуудыг зөвхөн барилга уул уурхай түшсэн өөр гарцгүй ядуу орон болголоо.

Avatar

Зочин 2018-03-05 202.9.40.254

танай сайтын комментын бичвэр дэндүү жижигхэн үсэгтэй бүдэгхэн тул уншихад бэрх юм

Avatar

ИПотек 2018-03-05 103.20.152.202

Ипотекийн зээлийн алдагдал 2 их наяд одоо болтол Монгол банкин дээр байгаа ш дээ хэн төлөх бол?

Avatar

zorig 2018-03-05 43.242.243.221

ok

Avatar

Зочин 2018-03-05 202.131.243.162

Төр бизнест хэт хутгалдсанаас эдийн засгийн тэлэлт, үнийн хөөсрөлт явагдаж, тэр нь хагарснаар хөөс нь буюу худалдан авах чадвар бууж, харин эдийн засаг нь буцаж агшихгүй учраас хямрал үүсч байна гэж ойлгогдож байгаа. Өөрөөр хэлбэл, олж байсан их ашиг нь багасахыг урьдчилж мэдээгүй, тооцоолоогүйгээс зээлийнхээ барьцаанд хүлэгдчихлээ гэсэн үг юм даа. Олон улсын жишгийг дагаж, олох ашгаа бага мөртлөө тогтмол байх хэмжээнд тооцоолж суралцах л хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-03-05 202.131.229.146

za iim yuman deer neeh E/saidaa shantaajlaad bgam shig uhehees aivuu ch gh shig

Avatar

Зочин 2018-03-05 202.179.25.226

Yadaj garchgiig ni unshaach

Avatar

иргэн 2018-03-05 103.9.89.51

Хүрэлсүхийн хийж чадаж байгаа зүйл доод шатны хүмүүсээ дарамтлаж шахаж ажлын булааж авч байгаа.Өөр ямарч ажил хийсэнгүй дээ.Үнэн харуулж байгааг мэдэж байгаа боловуу.Яаж МАН-н дарга, ЗГазрыг авсан яг тэрэн шигээ л унах нь удахгүй тодорхой болсон.5-н сум нь 2020 онд хамт унах нь үнэн.

Avatar

itgel 2018-03-05 202.21.116.111

Hurelsukh hiine ch buteene ch! uhehees aidaggui hun hiihees aihuu? bodoj naad ug hel amaa hudulgu! Ardchilsan zasgiin hog shoroog tseverlej, buteen baiguulaltaa hiih zavdal uguhq baina! odoo tom tom tusluudee hudulguj, buteen baiguulaltaa erchimjuulee Erunkhii said aaa, chadaltai turshlagtai nijgesen saikhan zaluu bolovson huchnuudee udirdaad zorigtoi uragshaaa !!! tuuhend uldeh udirdagch bolj chadah hun shuu ta!

Avatar

Зочин 2018-03-05 202.131.243.162

Найман хувийн зээл гарснаар орон сууцны үнэ 50-200 хувиар шууд өссөн. 2013 оны 4 сард дунджаар шинэ байр мкв нь 1,5 сая хуучин байр 1 сая байсан бол тус бүрийн үнэ 2-оос 2,5 сая хүртэл хөөсөрсөн. Яг үнэндээ бол 8%-н ипотекийн зээл анх удаа бодит эзэддээ очсон нь “Буянт-Ухаа-1” хороолол дээр байлаа бусад нь бол дан үл хөдлөхийнхөн болон байрны ченжүүдэд очиж байсан юм шүү. Ер нь бол нийт 8%-н ипотекийн зээлийн 20 хувь орчим нь жинхэнэ зорилтот бүлэгтээ очсон, бусад нь бол дан 2 дахь 3 дахь байраа авч байгаа, ах дүүгийнхээ байрыг бие биендээ зарсан болж жүжиглэсэн тоглоом байсан юм шүү, тиймдээ ч яг одоохондоо 8%-н ипотекийн зээлд эзлэх чанаргүй зээл 1 орчим хувьтай байна.

Avatar

Зочин 2018-03-05 103.26.193.95

МАН ч АН ч Монголоос зайлаасай Энэ хоёр нам байсан цагт монголчууд модоо барьсан хэвээр байх болно

Avatar

Санаа 2018-03-05 112.72.8.90

Барилгачдын холбооны ерөнхийлөгч н.Батбаатар баоилгын компаныхандаа үнийн хөөсрөлийг хийх хэрэггүй шүү гэж мөн ч олон удаа анхааруулж байсан мөн барилгын салбарын чадварлаг инженерүүд ч мөн саналаа хэлж байсан гэвч хөнгөлөлттэй зээл, ипотекийн зээл үүсэнгүүт барилгачид биш барилгын компаныхан шууд л эхлээд 2 дахин дараа нь 2 дахин дараа барилгын төсвийн журмыг Засгийн газраар лоббидооод дахин 2 дахин нэмүүлж өнөөдрийн энэ байдлыг авчирлаа. Яг үнэндээ энэ өсөлтөөс барилгачид маань хүртсэн үү гэвэл огт үгүй. Барилгын компаныхан дампуурсан уу гэвэл огт үгүй. Тэд бүхий л ашигтай газрыг худалдаж авсан гэх мэт

Avatar

kkkk 2018-03-05 43.242.243.134

МАН-ын Чойжилсүрэнгийн байрнуудад л 8%н зээл олгож байгаа шүү дээ

Avatar

zochin 2018-03-05 202.21.116.111

2012-2016 ond AN zasag uls orniig yalaa! ard tumen martaagui, hoishid ch martahq! yum uzeegui ajil hiih neriidleer uls orniig elgeer hevtuulj buun ur shirend oruulchaad ih ajil hiisen bolj yaridagaa odoo boli! teneg amitan ch oilgohoor baigaa! Ta nar bodloggui mungu tsatsaj hanshiin huurhugdultud oruulj ard tumniig yaduuruulchaad 8 huviin oron suutsnii zeel gj orildogoo boli! 8 huviin ipotekiin zeel chin tanai zasag garahaas umnu heregjij bsn hutulbur zaa! erguuneedeee

Avatar

Супёр хошгируулагч уу 2018-03-05 103.229.120.176

Хийвэл бүү ай айвал бүү хий гэж хүрэлсүх гуай ямар доожоогүй эр гээч вэ эр хүн хэлсэн дээ эмээлт морь харайсандаа ч гэж бий бас 1 супер хошгируулагчаар монгол дутсан гэж бодсон юм бол уу

Avatar

Супёр хошгируулагч уу 2018-03-05 103.229.120.176

Хийвэл бүү ай айвал бүү хий гэж хүрэлсүх гуай ямар доожоогүй эр гээч вэ эр хүн хэлсэн дээ эмээлт морь харайсандаа ч гэж бий бас 1 супер хошгируулагчаар монгол дутсан гэж бодсон юм бол уу

Avatar

Зочин 2018-03-05 202.131.243.162

Монголын ард түмэн өнөөдөр юунд дургуйцээд байна вэ гэвэл, төр засаг нь эрээ цээргүй хувийн бизнесс руу хутгалдан орж өөрсдийн борлогдохүй байгаа хөөсөрсөн үнэтэй байрыг ард түмэнд бүх насаар нь өрийн дарамтанд өгөх гэж байгаад ард энд дургуйцлээ илэрхийлж байгаа юм. Тиймдээ ч ард түмний нэгээхн хэсэг энд эсрэг сэтгэгдэл бичиж байгаа юм шүү гэдгийг энд зарим хүмүүс ойлгоосой.

Avatar

Зочин 2018-03-05 64.119.21.152

ХҮРЭЛСҮХ ЧИ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ АЖИЛАХГҮЙ БОЛ ЧИНИЙ ХАДГАЛАМЖИНД БАЙГАА ОЛОН САЯ ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ ШАЛГАХ БОЛНО ШҮҮ ЧАМАЙГ АРД ОЛОН ХАМГААЛНА ХАРЖ БАЙГАА ШҮҮ ТАНКЧИНИЙ ИД ШИДИЙГ ХАРУУЛ

Avatar

Зочин 2018-03-05 202.9.42.171

Мөнгө нэмж хэвлээд л ипотекээ үргэлжлүүлсэн бол доллар өнөөдөр 3000 гарчихсан байсан биз. Хоёр муу юмнаас ЗГ аль арай гай багатайг нь сонгосон ухаантай юм аа хө.

Avatar

Нямаа 2018-03-05 202.179.26.34

Өрийн тааз тулчихлаа, улс орныг минь өрөнд бариулж өтөнд идүүллээ гээд АН-ынхныг хараагаад бөөлөөд байсан МАН-ынхан яасан вэ? Нөгөө өрийн таазаа тулаад байхаар нь бүр аваад хаячихсан юм уу?

Avatar

Зочин 2018-03-05 122.201.25.46

Үхэхээс айхгүй, албан тушаалгүй болохоос айна.

Avatar

Зочин 2018-03-05 43.243.161.23

hahaha unen shuu barag

Avatar

Зочин 2018-03-05 202.21.113.66

Iimerhuu huchtei hun l utaatai temtsej chadna daa. Popuud, esvel huvidaa mungu shah sonirholtoi humuus bol butehgui

Avatar

иргэд 2018-03-05

Мангарууд хариуцлага тооцож харагдаач,яагаад гэвэл өөрсдөө өрөөсөн дугуй хамууд нь шүүдээ.

Avatar

Зочин 2018-03-05 43.243.161.23

Unen yag l bodit baidal iim bgaa. Ugaasaa chadamjgui bolson Barilgiin yaam. Heden tender huvaaj tsohih gesen garuud l duuren bgaa ooroor ajil hiih hun tend bhgui bolson.

Avatar

Хотын залуу 2018-03-05 43.228.131.110

Үнэн асуудал хөндсөн байна. АН ын засаглалын үед авсан бүх зээлээр 12 аймаг руу зам тавьж 8000 айл оронсууцанд орж үйлдвэрлэл сэргэж маш олно бүтээгдэхүүн экспортолдог болсон. МАН ын тэнэгүүд зээлээ юунд зарцуулсан бэ тайлагна. Одоо бүр Эрдэнэтийг барьцаанд алдчихаад тэнэг царайлаад яваад байх юм. Тэр ерөнхий сайд байсан Баяр Төрийн Өмчийн Хороон дарга байсан Сугар Эрдэнэтийн захирал байсан Ганзоригтойгоо хариуцлага тооцохгүй юмуу МАНгаруудаа.

Avatar

Зочин 2018-03-05 202.131.247.23

НЯМСҮРЭН ЗӨВ АСУУДАЛ ХӨНДӨЖ. 8 ХУВИЙН ХҮҮТЭЙ ИПОТЕКИЙГ МАН ЗОГСООХ ХЭРЭГГҮЙ БАЙСАН. ОДОО ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ХУУЧИН ЗАГВАРААР НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭЧ. БАЙРАА ЗАРЪЯ ГЭСЭН ӨЧНӨӨН КОМПАНИ БАЙНА, БАЙР ХУДАЛДАЖ АВАХСАН ГЭСЭН ӨЧНӨӨН ӨРХ АЙЛ БАЙНА.

Avatar

Зочин 2018-03-05 43.243.161.23

Яг үнэн. Барилга, хот байгуулалтын яам руу нэг ороод үзээрэй. 80 хувь нь бараг бүгд сонгуулийн дараа ирсэн хүмүүс. За ирж болноо арын хаалгаар орж болно, хүн амьтанаар яриулаад орж болно. Даанч үнэндээ юу ч мэдэхгүй хоосон толгойнуудаар дүүрсэн. Яам руу ороод мэргэжлийн юм яриад үз ойлгох хүн нэг ч байхгүй дээрээсээ доошоо бүгд мэргэжлийн бус дандаа баян айлын хэдэн [Хориотой Үг] бацаанууд дээр нь баахан хов жив ярьсан хүүхнүүд хэдэн авгай нараар дүүрсэн. Ийм хүмүүсээс юу хүлээнэ вэ? Ийм байхад энэ яамнаас барилгын салбарын бодлого, эрх зүйн баримт бичгүүд гарлаа юу хэхэ. Хэдэн норм, дүрмээ ч батлуулж чадахгүй байгаа хүмүүс шүү дээ. Батлуулсан хэд нь дандаа шаардлага хангахгүй ккк. Яана даа ийм том дэд бүтцийн хөдөлгөгч салбар ингээд дампуурах гэж …

Avatar

зчин 2018-03-05 66.181.178.106

тоонд муу хүм сэтгүүлч болдгу.?овоо сэтгүлч муу тоочин болдгу?

Avatar

Зочин 2018-03-05 59.153.113.242

Тоо, физикийн шалгалт өгч чадахгүй нь сэтгүүлчийн мэргэжил сонгодог бололтой. Монгол хэлний шалгалт авч баймаар юм даа.

Avatar

Ж. Нямсүрээн тоо сур 2018-03-05 59.153.113.242

Ж. Нямсүрээн "болор дуран" чинь тоо мэддэггүй юм байна. Чи өөрөө тоо сурахаас аргагүй. "Таван зуун сая ам.доллар бол бага мөнгө биш л дээ. Монголбанкны өчигдрийн /2018.03.05/ нэрлэсэн ханшаар бодоход л нэг тэрбум 400 орчим сая төгрөг болж байна." гэнэ үү. Эсвэл Монгол банкны ханшаар ам. доллар 2 төгрөг 80 мөнгө болсон юм уу.

Avatar

Зочин 2018-03-05 103.229.120.130

Энэ сэтгэгдэл бичсэн шүүмжлэх донтой ТЭНЭГ эхлээд өөрөө сайн уншиж ав, сэтгүүлч "их наяд" гэж бичсэнийг тэрбум гэж уншчихаад юу солиороод байгаа бэ чи, бичиг үсэггүй [Хориотой Үг] минь, эхлээд бичиг үсгээ тайлаад дараа нь бусдыг шүүмжил.

Avatar

Aa 2018-03-05 150.129.141.11

Авах бололцоотой хүмүүс нь аваад дуусчаад байна. Зээлийн шаардлага хангахгүй хүмүүс нь үлдчээд байшд. Зах зээлийн зарчмаараа л явах хэрэгтэй дээ. 8 хувийн зээл гараад ид боом болж байхад үнэтэй газар аваад банкны зээлээр байшин барьсангууд нь л шатаж байгаа биз. Олон жил барилгын бизнэс хийсэн компаниуд хэзээ ч шатахгүй л дээ. Нэгнийгээ дуурайж бөөнөөрөө хийдэг бизнэс ч гэж хаа байхав дээ.

Avatar

Зочин 2018-03-05 103.57.94.82

Ялагдахаараа гадаадад очиж гэдэсээ илэж хэвтэнэ.Ялахаар нь ирэж араас нь хутга шааж төр сандайлна.Ордны 2 давхарт зураг нь өлгөгдөх л хийсэн ажилтай нөхөр дөө .Өөр хийж чадах юм үгүй дээ

Avatar

зочин 2018-03-05 203.91.116.222

АН ч сүйтгэж дууссан шүү, ээ бурхан минь,,, Улс орон дампуурахын даваан дээр МАН аварч байна даа,
Дампуурсан бол ямар аймаар зүйл болох байсаныг төсөөлөхөд ч бэрх
Сири шиг л иргэний дайн болох байсан байх шүү

Avatar

Зочин 2018-03-05 43.228.131.110

Битгий СОЛИОР

Avatar

Зочин 2018-03-05 202.9.43.61

Сэтгүүлч үнхээр тоо тоолж сурах хэрэгтэй юм байна. Өмнө нь бас тооны орон мэдэхгүй баалуулж байсан даа. 500 сая доллар 1,4 тэр бум болдоггэнэ. Монголоор их наяд эсвэл трилон гэдэг тоо байдагийг 3 ангид заасан л байх ёстой доо.

Avatar

Зочин 2018-03-05 202.9.42.58

Загасны тархи минь нэг их наяд гэж бна

Avatar

Иргэн 2018-03-05 202.70.34.70

Барилгынхан өөрсдийн шуналаасаа болж өрөнд орж байгаа. Хохь нь. Барьсан өртгөөсөө жилийн 15-20 хувийн ашиг олох нь дэлхийн жишиг. Тэд 1-2 нугалж ашиг олох сонирхолтой болохоор төлбөрийн чадваргүй иргэд нь ав чаддагүй. Ингэж байсаар байгаад зээлийн хүү нь яваад байдаг. Тэгэхээр л хохь .нь гэж байгаа юм. Одоо тэдний бүх хөрөнгийг хураагаад улсын орлого болгож, ард түмэндээ үнэгүй тараа. Утааны асуудал ч шийдэгдэнэ. ха ха

Avatar

Зочин 2018-03-05 64.119.26.94

Хүрэлсүх Үрэлсүх болсон. Том ярьсан жаал өндрөөс хэмх унаж том дуу тавьна даа. Өөр ямар ч ажил хийж чадахгүй. Улсаа тавьж өр тавьснаас өөр ямар ажил хийв. Намын нөхдөө дүлзэндэж нэрээ хугалсан түүнийг хэн ч одоо дэмжихгүй ээ.

Avatar

Zochin 2018-03-05 166.216.158.182

But gaihlaa she. $500 say 1.5 terbum tugrug yumuu gd heseg gatsav. Yasan setguulch ve. Hicheeldee muu surdag huuhed bj

Avatar

Хөдөөд 2018-03-05 59.153.113.38

Хөдөөд барьсан байшинд маш бага хувийн зээл өгч оруул Тэд УБ хотод ирэхгүй нутаг усандаа амьдраг л дээ, Хотод орон сууц газар олгохоо больё оо, Уул усаа дуулаад л эцэг эх гэр орноо санаад л УБ хотод юу хийнэм, Бүгд л горьдлогоор хотод амьдарч хэрэггүй нутагтаа очиж эзэн шиг амьдраач

Avatar

Зочин 2018-03-05 66.181.179.102

АН тухайн үед байрны үнийг нэг дахин нугалтал нь өсгөсөн хуучин байраар жишээ татхад нэг өрөө 45-53 саяын хооронд шинэ байр үнэтэйдээ 1100 000 м2 байсан шүү учир утгагүй үнийн хөөрөгдлийн горыг тухайн үеийн зарим хүмүүс амсаад эхэлсэн шүү товчхондоо янаглан хорлосон өмхий АН

Avatar

Зочин 2018-03-05 43.228.131.110

Тэнэгт МАЛАА

Avatar

111111 2018-03-05 66.181.184.146

Ипотекийн зээлтийг юугаар санхуужуулэх вэ? Сэтгуулчээ…

Avatar

Зочин 2018-03-05 66.181.160.45

АН засгийн үед 93 мянган айл сууцанд орж. Одоо мөнгө байгаад сууц нь бэлэн байхад иргэдээ оруулж чадахгүй байгаа нь МАН үнэхээр ухаанаа олохгүй толгой нь хүрэхгүй байна. 200 мянган өрхийн 50 хувийг оруулчих бүрэн боломж байна Даан ч чадахгүй байна даа.

Avatar

Зочид 2018-03-05 64.119.22.222

Хэдэн тоо үржүүлж чадахгүй байж шүүмжлэх дуртай, бас мэдэхгүй байж намчирхана, үнэндээ ипотекийн зээлийг МАН 6%-ийн хүүтэйгээр эхлүүлсний нь АН засагт гараад зогсоож байгаад 8%хүүтэйгээр үргэлжлүүлсэн шүү!!!!

Avatar

Teneg setguulch nar 2018-03-05 210.191.40.106

Manai setguulchid teneg gehed denduu teneg. g, kg, ton gedeg ch yum uu cm, m gedeg ch yum uu
engiin negjee meddeggui, magadgui bieiin undur chini hed ve gevel 150 m, bieiin jin chini hed ve gevel
70 ton geh setguulch zunduu baigaa, iim teneg yumnuud olon niited zoriulj medee bichne gedeg mash hortoi

Avatar

Найз 2018-03-05

Сэтгүүлчид минь дээ. Ядахнаа энгийн тоо бодож сур л даа. Эсвэл үнэхээр ийм чадваргүй юм уу. Тооны машинаар тоо бодож үзсэн үү. Сая, тэрбум, наяд, их наяд гэх мэт тоо мэдэх үү?

Avatar

Зочин 2018-03-05 202.9.42.58

Ойлгож уншчаад муулж бай.

Avatar

Purvee 2018-03-05 97.86.123.166

500 say dollar 1.4 ikh nayd tugrug bolno neg 1.4 bish shu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж