БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг сонгох шалгалтын бүртгэл эхэллээ | News.MN

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг сонгох шалгалтын бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг сонгох шалгалтын бүртгэл эхэллээ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг сонгох шалгалтын бүртгэл эхэллээ

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс /2018.03.05/ эхэллээ. Бүртгэл гуравдугаар сарын 7-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Иргэд байнгын оршин суугаа хаягийнхаа дагуу харьяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой юм.

Тус шалгалтад 18 наснаас дээш, 39-өөс наснаас доош иргэн /СХТТШ-ын бүртгэлийн эхний өдрийн байдлаар/, ял шийтгэл эдэлж байгаагүй иргэн, БНСУ-аас албадан гаргах шийдвэрээр нутаг буцаагүй иргэн, хилийн хориг тавиулсан этгээд биш байх, мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх Е-9 болон усан онгоцонд хөдөлмөр эрхлэх Е-10 визийн зөвшөөрлөөр БНСУ-д 5 жилээс дээш хугацаагаар оршин сууж байгаагүй иргэн орох юм. Ингэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

Иргэний үнэмлэх, гадаад паспорт хуулбарын хамт

3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2% (сүүлийн 6 сарын дотор авхуулсан байх, фотошопоор засаагүй)

СХТТШ-ын бүртгэлийн хураамж 24 ам доллар шаардлагатай.

Г.ХОРОЛ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

adbab 2018-03-05 202.9.43.100

XAIRAN ZALUUCHUUD

Avatar

зочин 2018-03-05 43.242.243.90

Залуучуудынхаа өмнөөс өр өвдлөө өнөөдөр зайлуул ажил хийж амьдралаа залгуулья гэсэн залуучууд бөөн очер болоод зогсож байна энэ юун очер вэ гэтэл солонгос явах гэж байгаан бүртгүүлэх гээд зогсож байна гэнэ төр засаг удирдаж байгаа Монгол эрчүүдээ санаж сэрэх цаг чинь болоод байна Монгол хүний үнэлэмж хөдөлмөрийн үнэлэмжээ нэмээд эх оронд нь сайхан амьдруулаачээ хүмүүсээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж