ИЗНН орших уу, олз болох уу? | News.MN

ИЗНН орших уу, олз болох уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

ИЗНН орших уу, олз болох уу?

ИЗНН орших уу, олз болох уу?

Улсын дээд шүүх Иргэний зориг, ногоон намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн бүртгэлийг хэлэлцэж, зарим шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ гурван даргатай байсан тус намын дүрмийн өөрчлөлт буюу нэг даргатай байх хүсэлтийг шийдвэрлэж УИХ-ын гишүүн асан С.Оюуныг намын даргаас чөлөөлсөн. Учир нь, С.Оюун өөрийн хүсэлтээр намын даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан аж. Ингэснээр саяхныг хүртэл С.Дэмбэрэл, С.Оюун, Ц.Ганхуяг нарын гурван даргатай явсан ИЗНН нэг даргатай үйл ажиллагаа явуулахаар боллоо.

УИХ-ын гишүүн асан С.Оюун 2000 оноос хойш ИЗНН-ын даргаар тасралтгүй 17 жил ажиллаж байгаа юм. ИЗНН нь дүрэмдээ гурав хүртэл даргатай байхаар заасан. 2015 онд болсон намын Их хурлаараа С.Дэмбэрэл, С.Оюун, Ц.Ганхуяг нарыг ИЗНН-ын даргаар сонгосон. Гэвч, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө С.Дэмбэрэл Ардчилсан намд элссэн бол С.Оюун чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байсан юм.

С.Оюуны хувьд өнгөрсөн сонгуульд нэр дэвшихгүй, Ардчилсан намыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн нь ИЗНН-ын дотор багагүй  зөрчил дагуулсан билээ. Харин одоо улс төрөөс хөндийрч, Дэлхийн усны байгууллагын даргаар ажиллаж байна.

Улс төрийн гуравдагч хүчин гэгдэж явсан ИЗНН улс төрийн тавцангаас улам бүр холдож, эцэст нь 2016 оны сонгуулиар нэг ч суудал аваагүй. Тус намын олон дарга зөрчилдөж, нэг тийш харсан шийдвэр гаргаж чаддаггүй байсан ч байж мэдэх юм. Тэгвэл цаашид Ц.Ганхуягийн шийдвэрээс хамаарч тус нам орших уу, эс оршихуй гэдэг нь шийдэх нь. Зарим нам замын дунд бусдын олз болоод ашиглагдаад өнгөрөх нь ч бий.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-05 150.129.140.89

Оюуны үед ч олон намтай эвссэн дээ, олигтой юм болоогүй, Угаасаа талийгаач ахынхаа нэрийн худалдаж идсэн юм чинь…

Avatar

Зочин 2018-03-05 202.9.40.254

ямар элэнцгийн нам байдын изнн гж

Avatar

Зочин 2018-03-05 202.179.24.170

АН-д элсээд идэвхтэй бай.

Avatar

Зочин 2018-03-05 202.179.26.243

угаасаа нийгэмд ямар ч ач тусаа өгч чадаагүй , зөвхөн сонгууль болохоор л жийрэг болж явж ирсэн нам л даа Одоо байсан байгаагүй яг адилхан сонгууль болохоор нэрээ худалддлаг гэсэн үг

Avatar

Сонгогч 2018-03-05 202.72.245.220

ЗА ЭНЭ НАМ БАЙХГҮЙ БОЛЖЭЭ, БАЯРТАЙ

Avatar

зочин судлаач 2018-03-05 202.9.42.230

ТАМГА ГЭРЧИЛГЭЭ ДАРГА 3 БОЛ БАЙГАА Л ЮМ БАЙНА,,ХАРИН ГИШҮҮД БАЙН АУУ ГЭДЭГ ЭРГЭЛЗЭЭТЭЙ,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж