25 компанийн 123,947 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

25 компанийн 123,947 хувьцаа арилжжээ

25 компанийн 123,947 хувьцаа арилжжээ

2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 123,947 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Евроази Капитал Холдинг’ (SUN+15.00%) болон ‘Дархан Гурил Тэжээл’ (DAR+15.00%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Бөхөг’ (BHG-12.77%) болон ‘Авто Зам’ (AAR-12.40%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 7,276 ширхэг үнэт цаасыг 768.7 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘TOP 20’ индекс 20264.42 нэгж болж 3.31 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,466,439,222,648 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж