Хан-Уул дүүргийн 7 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тухай ойлголт, урьдчилан сэргийлэх тухай”, “Эрсдэлтэй сэргийлж эерэг хандлагыг төлөвшүүлэх нь”, “Өсвөр үеийнхний эрүүл мэндийн онцлог” “Хувийн ариун цэвэр эрүүл ахуйн соёл”, “Дэлгэцийн донтолт өвчний тухай” сэдвүүдээр нөлөөллийн сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетын зөвлөгч Ц.Саруул, Өсвөр үе залууст ээлтэй клиникийн эмч О.Тунгалаг, Сэтгэцийн эрүүл мэнд наркологийн кабинетийн сэтгэл зүйч Бүжидмаа, Амин тус ӨЭМТ-ийн НЭМ-ийн ажилтан М.Мөнхжаргалан нар хөтлөн явуулж нийт 440 гаруй сурагчид идэвхитэй хамрагдлаа.
Эх сурвалж: ХУД
Зочин 2018-03-05 27.123.212.137
Хүү, охидуудын хоорондын харьцаа бие биенээ хүндлэх дээрэлхүү зантай доромжилдог дарамталдаг зүйлсийг зогсоох хэрэгтэй байна.
Зочин 2018-03-05 27.123.212.137
Олон нийтийн дунд бие авч явах соёл хүн хоорондын харьцаа, өөрийн олсон боловсрол мэдлэг мэдээлэлээ хэрхэн хамгаалж ёс зүйтэй байх аав, ээж ах дүү нараа хэрхэн хүндэтгэх талаар Монгол хүний ёс зүйн талаар сайн лекц танилцуулга хийх нь зүйтэй байхаа