Загасчны морь усгүй буюу “Содон” -гийнхон

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Загасчны морь усгүй буюу “Содон” -гийнхон

Вэб сайт хийж, томоохон компаниудын цахим ертөнц дэх цонхыг бий болгосон Монголын мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч “Содонсолушн” ХХК-г мэдэхгүй хүн ховор. Мэдээллийн тэргүлэгч вэб сайтNews.mn”, Монголын уул уурхайн компани, дэлхийд зэсийн нөөцөөрөө эхний аравт тооцогдож байгаа “Ot.mn”, шилдэг нийтлэлийн вэб сайтBaabar.mn”-ийг “Содонсолушн”-ийнхан хийжээ. Үүгээр зогсохгүй үндэсний манлай үйлдвэр “Монос” компанийн вэб сайт -ыг хийсэн байх юм.

2009 онд гарсан гал, хөл, амны өвчний хөл хорионы үеэр Монгол Улс анх удаа хүүхэд, залууст онлайн сургалт зохион байгуулахад “Содонсолушн”-ий залуусаар л энэхүү цахим хичээлийнхээ вэб сайт -ыг хийлгэсэн байдаг. Тиймдээ ч БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр “Боловсролыг дэмжигч байгууллага” өргөмжлөлийг “Содон”-гийнхонд гардуулсныг уншигчид санаж байгаа. Тухайн үед цэнхэр дэлгэцээр мэдээ гарах бүрт л “Содонсолушн”-ий залуус, БСШУЯ болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар маск зүүчихээд “Хичээлээ гэрээсээ хийцгээгээрэй, хүүхдүүд ээ” гэж ирээд л баахан ажил болгож байсан.

Ийм их бүтээлтэй, нийгмийн хариуцлагатай “Содонсолушн”-ий вэб сайт -аар зочиллоо. Ёстой л “Загасчны морь усгүй” гэгчээр энэ компанийн залуус вэб сайт хийх ажлаас өөрөөр өөрсдийнхөө вэб сайтад тэр бүр “хайр” зарладаггүй нь тодорхой байв. Олон хүн энэ компанийн вэб -ээр орж өөрсдийнх нь чадлыг вэбээс нь харахыг хүсдэг л байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж