Т.Энхболд: Улстөрчдийг хуулийн байгууллагаар шалгуулна

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Т.Энхболд: Улстөрчдийг хуулийн байгууллагаар шалгуулна

Т.Энхболд: Улстөрчдийг хуулийн байгууллагаар шалгуулна

Дархан-Уул аймгийн иргэн Т.Энхболд зарим эрх мэдэлтнүүдийг хуулийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл өгч байгаа талаар өнөөдөр /2018.03.05/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улс дампуурлын ирмэгт ирчихсэн, ард иргэд ядуу байгаа учраас Монголыг сайн сайхан авч явна гэсэн МАН, Ардчилсан намын эрх бүхий хүмүүсийг Тагнуул, Цагдаа, Авлигатай тэмцэх газар зэргээр шалгуулахаар өргөдөл өгч байгаа юм. Ер нь би Дархан-Уул аймагт Ахмадын орон сууц барьж өгөх гэж дөрвөн жил явахдаа Монгол Улс дампуурлын ирмэгт ирснийг мэдсэн. Эх орон ард түмэн маань ядуурч байгаа нь нүдэн дээр илт харагдаж байгаа тул Монгол Улсыг зохиомлоор дампууралд хүргэсэн, ард иргэдийг ядууралд хүргэж цөхрөөсөн, ахмад настнаа хууран мэхэлж гомдоосон, эх хүүхдийг сэтгэл санааны хямралд унагасан, эх орноо сэндийчиж ард түмэнтэй нь уйлуулсан  Ардчилсан нам, МАН-ийн нэр бүхий гишүүд ард түмнийг хууран мэхлэх замаар төрийн мэдэлд гарсан мэдэлтнүүдийг доорх үндэслэлээр шалгуулж байна. Үүнд Ардчилсан намаас Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.Сайханбилэг, Л.Гансүх, Д.Зоригт, С.Баярцогт, Д.Эрдэнэбат, МАН-аас М.Энхболд, Д.Хаянхярваа.., Мөн дээр нь УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Дархан-Уул аймгийн Засаг дарга н.Насанбат… нарыг шалгуулахаар өргөдөл өгч байна” гэлээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж