Шүлхий өвчний тухай мэдээллийг сонслоо | News.MN

Шүлхий өвчний тухай мэдээллийг сонслоо

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Шүлхий өвчний тухай мэдээллийг сонслоо

Шүлхий өвчний тухай мэдээллийг сонслоо

Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшинд өнөөдөр танилцуулга хийлээ.

Хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ХАА-н хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан нар оролцсон юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр шүлхий өвчний талаар мэдээлэл хийсэн.

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн зургаан сум, Дундговь аймгийн гурван сум, Булган аймгийн зургаан сум, Төв аймгийн гурван сум зэрэг 11 аймгийн 27 суманд шүлхийн өвчний 30 голомттой байна. Эдгээр голомтуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.

Мөн Улсын Онцгой комиссын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шүлхийн голомттой байгаа аймгуудад ажиллаж, үүрэг чиглэлээр ханган ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-05 93.26.122.49

Шүлхийн вакцинийг дотооддоо үйлдвэрлэх талаар хөрөнгө мөнгө хаяж яаралтай арга хэмжээ аваачээ..
Эрдэмтэн , эм зүйчидийн дунд уралдаан зохион байгуулж үндэсний вакцинтай болох , бүр болдоггүй юм бол гадаадаас патентийг худалдаж аваад ч болов вакцинтай болгооч . устгал хийж өчнөөн их хөрөнгийг малын эздэд өгч байгаа , гадаадаас вакцин авч өчнөөн вальют зарж байгаа гээд асар их хөрөнгө зарж байгаа шүүдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж