М.Нямгэрэл: Массын дайралт болж байна | News.MN

М.Нямгэрэл: Массын дайралт болж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

М.Нямгэрэл: Массын дайралт болж байна

М.Нямгэрэл: Массын дайралт болж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/71 тоот тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд ” арга хэмжээг жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт үнэ төлбөргүйгээр  зохион байгуулж хэвшүүлэхээр болсон. Уг арга хэмжээ эхлээд тав хоног өнгөрч байна.

Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музейгээр зочилбол өнөөдрийн анхны зочид нь цэцэрлэгийн бяцхан жаалууд байлаа. Бид өнгөрсөн өдрүүдэд дээрх музейд хэчнээн үйлчлүүлэгч хүлээн авсан тухай, мөн орлогын төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой эсэх. Иргэдэд музей үзэх соёл төлөвшиж байна уу гэдэгт албаны хүнээс дараах тодруулгыг хийсэн юм.


Монголын Үндэсний музейн ахлах тайлбарлагч М.Мөнгөнцэцэг

-“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ эхлээд тав хоносон байна. Монголын үндэсний музейгээр үйлчлүүлсэн хүмүүсийн насны харьцаа ямар байгаа вэ. Хэд орчим хүн одоогоор үйлчлүүлэв?

-Монголын Үндэсний музейгээр гуравдугаар сарын 1-ний өдөр 4000 гаруй хүн үйлчлүүлсэн. Дараагийн өдөр 10,000 орчим хүн үйлчлүүлсэн бол амралтын өдрүүдээр 13,000 орчим хүн музейн үзвэрүүдтэй танилцсан байна. Амралтын өдрүүдэд үйлчлүүлсэн нийт хүмүүсийн 4,600 нь насанд хүрсэн, 2,500 нь их, дээд сургуулийн оюутнууд, 4800 нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бол 1800 нь цэцэрлэгийн хүүхдүүд. Харин ажлын өдрүүдэд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн эзлэх хувь маш өндөр байсан.  Цэцэрлэгийн хүүхдүүд ангиараа, байгууллага хамт олон болон цэргүүд зохион байгуулалттайгаар ирж энэхүү өдөрлөгт оролцож байна.

Музейн цагийн хуваарь болоод хүмүүсийн хамгийн ихээр сонирхож үзэж байгаа үзмэрийг танилцуулбал?

-Манай музей өдөр бүр 09:00-16:30 хүртэл ажиллаж байгаа. Үзэгчид үзвэрүүдээс маань уламжлалт хувцас, гоёл чимэглэл болоод Монголын соёл, аж ахуй, Монголын эзэнт гүрний үеийн олдвор, үзмэрүүдийг түлхүү сонирхож байна.

-Олон хоног музейг үнэ төлбөргүйгээр үзүүлж  байна. Төлөвлөгөөт орлогын төвшингөө биелүүлэхгүй байх бэрхшээл гарна гэсэн яриа байна?

-Нэг музей дангаараа бус нийт музей үнэ төлбөргүй үйлчилж байгаа учраас нэг дор олон музейгээр ороод гаръя гэсэн бодолтой байх шиг. Музейг тогтмол үзэж байх хэрэгтэй. Төлөвлөгөөт орлогын түвшин гэж байгаа. Гэхдээ манай музейгээр мөн жуулчид зочилно.  Цаашдаа ч хүмүүс музейгээр үйлчлүүлэх нь ихсэх болов уу гэж харж байна. Мөн сургууль, цэцэрлэг, байгууллага хамт олонтой хамтран зохион байгуулалттайгаар хүмүүс хүлээж авах боломжтой.  Одоогоор Бийрээр амилсан түүх, Монгол баатрууд, Монгол наадам, Алтан соёмбо зэрэг хүүхдүүдэд зориулсан боловсролын хөтөлбөр, үзэсгэлэн мөн явагдаж байна. Төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх эрсдэл байж болно.

-Иргэдийн музей үзэх соёлын тухайд таны бодол?

-Нэг дор олон хүн үйлчлүүлж байгаа учраас тайлбарлагчтайгаар үзвэрээ үзэх, тав тухтай тайван байх нөхцөл хомс байгаа. Мэдээж энэ арга хэмжээ бол Монгол бахархлыг сэргээх, танин мэдэхүй, түүх соёлын өргөн ач холбогдолтой. Гэвч үзвэрийн танхимд зураг дарах, хэт их дуу чимээтэй байх зэрэг бэрхшээлүүдийг үүсгэж байна. Музей үзэх соёлыг тогтмол болгосноор энэ асуудал шийдэгдэх биз ээ. Мөн нэмж хэлэхэд манай музей тэмдэглэлт үйл явдлууд, цаг үетэйгээ уялдуулан үнэ төлбөргүй үзэсгэлэнг сар бүр гаргадаг. Тухайлбал цагаан сартай холбоотойгоор Монголын уламжлалт сав суулганы үзэсгэлэн гарсан. Ирэх дөрөвдүгээр сараас айргийн гозгорын олдворуудаар үзэсгэлэн гаргана.

Богд Хааны Ордон музейн менежер М.Нямгэрэл

-Музей үнэ төлбөргүй иргэдэд үйлчлэх болсноор үзвэр үзэгчдийн тоо хэд хүрж байна вэ?

-Анги хамт олноороо нэг зохион байгуулалтад ороод цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд их ирж байгаа. Амралтын өдрүүдэд бол эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдтэйгээ үйлчлүүлж байна. Дийлэнх хувийг хүүхдүүд эзэлж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр 16,000 орчим хүн үйлчлүүлсэн.

-Богд хааны ордон музейд хүмүүс ямар үзвэрийг илүүтэй сонирхож байна. Мөн музейгээр үйлчлүүлэхтэй холбоотой асуудал бэрхшээл тулгарч байгаа болов уу. Үнэ төлбөргүй үйлчилснээр төлөвлөсөн орлогоо биелүүлэхгүй байх гэсэн эрсдэл үүсэх үү?

-Манай музейд үнэт үзвэр, хосгүй үзмэрүүд их байдаг. Бурхан шашны хэсэгт иргэд их зочилж анхаарал хандуулж байгаа. Барууны орнуудад бол театраар үйлчлүүлэх, музей үзэх зэрэг нь хэвшмэл соёл болсон байдаг. Баруун гарын дүрмийг баримтлах, музейн дотоод журмыг хүндэтгэх, их дуу шуугиан гаргахгүй байх зэрэг зарим нэг асуудал бий. Жишээ нь 2-3 насны хүүхдүүдийг музей үзүүлэхэд ямар нэг мэдлэг хуримтлуулж чадахгүй. Манай музейн хувьд бага насны хүүхдүүдэд зориулсан боловсролын хөтөлбөрүүд байдаг. Тэдгээрт тусгайлан түүх соёлын ойлголт өгөх, таниулах ач холбогдолтой. Тийм учраас иргэд бага насны хүүхдээ музейн цахим хуудсаар зочлоод, захиалга өгөөд тусгай хөтөлбөрүүдээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл, мэдлэг олгох боломжтой. Мөн музейн соёлын тухай асуудал их чухал. Одоогоор энд массын дайралт болж байна. Хүмүүс ач холбогдол өгч, нэг өдөрт хоёр гурван музейгээр ороод амжуулах гэхээс илүү гүнзгий судлаасай гэж хүсэж байна.  Орлогын тухайд музей бол зуун хувь төсвийн байгууллага учраас удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг дагах учиртай. Эцэст нь хэлэхэд музейг боловсрол, соёлын бааз суурь гэж үзэх болсон. Музей үзэх соёлыг тогтмол болгох хэвшүүлэх нь зүйтэй юм.

Маргааш, нөгөөдөр Богд хааны ордон музей амрах бол Чойжин ламын музей өнөөдөр амарч  маргаашаас ажиллаж эхлэх юм байна.

 

М.Чулуунтогоо

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-05 182.160.0.120

Огт үнэгүй байж болохгүй, бага ч гэсэн үнэ байх ёстой.

Avatar

Zob 2018-03-05 103.26.193.36

Байгалийн музэйн шинэ барилга барих газар хотын дарга олгооч МУЗЕЙ узмээр бна. Даргаа Батболд

Avatar

n 2018-03-05 27.123.212.136

h

Avatar

Зочин 2018-03-05 182.160.2.90

Чойжин ламын музей, Богдын музейн уран барилга хуучирч муудаад нурлаа. Захиралууд нь гэж ямар мануухайнууд байна аа. Хамгийн их орлого оруулдаг музей шүү дээ. Мөнгө хаачиваа? Бас музейн хашаанд дэлгүүр түрээслээд байгаа юмуу. Түүний мөнгө хаачиваа?

Avatar

zochin 2018-03-05 202.179.24.191

ene olon chonog unegui gedeg chin chaa chaana aldagdaltai, ug n tal uneer uzuulech n onovchtoi, tsaachid zov bodlogiin menejment turgen sudalj uls dayaar nevtruul.

Avatar

Зочин 2018-03-05 202.21.100.210

БАЙГАЛИЙН МУЗЕЙГЭЭ ҮЗМЭЭР БАЙНА. ХҮЛЭЭСЭЭР 5 ЖИЛ БОЛЛОО. БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР БАРИХ МУЗЕЙД ГАЗАР ШИЙДЭЖ ӨГӨХГҮЙ БАЙГАА ХОТЫН ДАРГА ДААНЧ ДЭЭ ГЭЖ БОДОГДОХ ЮМ.

Avatar

Зочин 2018-03-05 27.123.214.102

Unegui yumand nugasgui ulsuud shuu

Avatar

Баяр хүргэе 2018-03-05 103.57.93.34

Сайхан ажил санаачилж байгаа Ц. Цогзолмаа сайдад баяр хүргэе.

Avatar

хуульч 2018-03-05 202.9.43.198

Ирээдүй үеээ түүхээ мэдэж МОНГОЛООРОО БАХАРХАХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗВЭЛ цэцэрлэг,сургуулийн насны хүүхдүүд мүзейг үнэгүй үзэх учиртай АНУ-аас үлгэр жишээ авмаар юм даа ???

Avatar

Зочин 2018-03-05 66.181.176.126

МУНХАГИЙН ДЭЭД ЛЛРБААТАРЫН БУУЛГАЖ ЗАЙЛУУЛСАН ТҮҮХИЙН ДУРСГАЛ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ БОЛОХ В.И.ЛЕНИНИЙ ХӨШӨӨ ОДОО ХААНА БАЙГАА ГЭЖ САНАЖ БАЙНА ДАА ОЛОН ТҮМЭН МИНЬ. БАС СТАЛИНЫ ХӨШӨӨ БАЙНА. УРЛАГИЙН ХОСГҮЙ БҮТЭЭЛҮҮДИЙГ ХАРАХААРАА ХАР ХОР НЬ БУЦЛААД БАЙДАГ ҮНЭХЭЭР УСАН ТАРХИТАЙ НӨХӨР ШҮҮ БАТ-ҮҮЛ

Avatar

Зочин 2018-03-05 66.181.176.126

"ЖООМ УСТГАХ ГЭЭД ГЭРЭЭ ШАТААВ" ГЭДЭГ ШИГ …

Avatar

2018-03-05 202.9.40.35

Чи л энд дут

Avatar

Зочин 2018-03-05 43.228.131.110

Битгий СОЛИОР малаа

Avatar

Зочин 2018-03-05 202.70.37.70

музейн цагийн хуваарь ажлын цагийн хуваариас богино байдаг юм шиг байна. ажилтнуудынх нь ажлын цагийн хуваарьт ямар дүрэм журам баримталдаг юм бол? хөдөлмөрийн хуулийн ажлын 8 цаг үйлчилдэг юм болов уу? бас энэ музейн менежер гэдэг орон тоо юу хийдэг юм бол? Менежерийн ажлын төлөвлөгөө нь яаж гараад жилийн эцсээр дүгнэгддэг юм бол дооооо

Avatar

Зочин 2018-03-05 64.119.17.13

ХАР МАСС ЗӨВ ЗҮГ РҮҮ ДАЙРЧ БАЙНАА.ККК.

Avatar

zochin 2018-03-05 49.0.152.66

massiin dairalt , yamar ondor bolovsroltoi setguulch ve !!!

Avatar

Өлзийсайхан 2018-03-05 202.179.24.144

Хамгийн буруу шийдвэр хэдэн хүнд таалагдаж музей г үнэгүй дүүлж бна 10 наснаас доош үнэгүй байж болно энэ бол ямар мулгуу хүний шиыдвэр бэ одоо нэг хэсэгтээ хүн үзэхгүй шү дэ яаж цалин гаа тавих уу монгол тийм баян орон уу

Avatar

хуульч 2018-03-05 202.9.43.198

ЗООСНЫ НҮХЭЭР АМЬДРАЛЫГ ХАРАГЧ ӨЛЗИЙСАЙХАН ЧИ :БИТГИЙ ТЭНЭГТ" ???

Avatar

Зочин 2018-03-05 122.201.22.93

Amraltiin udur 50% hyamdraltai uneer uzulj baival bainga huntei orlogotoi baih ym bishuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж