81 ББСБ-ын бүртгэлд өөрчлөлт орууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

81 ББСБ-ын бүртгэлд өөрчлөлт орууллаа

81 ББСБ-ын бүртгэлд өөрчлөлт орууллаа

Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх талаар идэвхтэй ажиллаж, дүрмийн сангийн бүртгэл, бүтэц, хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос хүсэн хууль, журмын дагуу шийдвэрлүүлсээр байна.

Хороо тус салбарт “чадавхжуулах” бодлого явуулж, энэ бодлогын дагуу ББСБ-ууд 2021 оны эхэн хүртэл хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэн, нийслэлд 2.5 тэрбум, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад 600 сая, бусад аймаг, сумдад 200 сая төгрөгөөс доошгүй болгосон байхаар ажиллаж байна. Үе шатны дагуу энэ онд ББСБ-ууд дүрмийн сангийнхаа хэмжээг нийслэлийнх нь 1.0 тэрбум, Орхон, Дархан-Уул аймгийн төвийнх нь 250.0 сая, бусад аймаг, сумдынх нь 70.0 сая төгрөгт хүргэж байгаа.

ББСБ-уудын бүртгэлд орж буй өөрчлөлтийг Хороо бүртгэж, зөвшөөрөл олгож байхаар хуульд заасны дагуу хүсэлт болон холбогдох бүрдүүлэлтийг нягтлан шалгах, дүгнэлт өгөх ажлыг шуурхай зохион байгуулж, өөрчлөлтийг бүртгэж зөвшөөрөх шийдвэрийг Хорооны даргын тушаалаар гаргаж байна. Өнгөрөгч хоёрдугаар сард хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх эхний үе шат дууссан бөгөөд үүнтэй холбогдуулан гаргасан шийдвэрүүдийн жагсаалтыг доор хүснэгтээр танилцуулж байна.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж