Хойд Солонгосын эрх баригчдыг цөмийн хөтөлбөрөө зогсоож, АНУ-тай яриа хэлэлцээ эхлүүлэхийг ятгана хэмээн БНСУ-ын төлөөлөгчдийн ахлагч, Үндэсний аюулаас хамгаалах газрын дарга Чун Ён өнөөдөр Пхеньян руу хөдлөхийн өмнө мэдэгдсэн байна.
Хойд Солонгос руу илгээсэн таван хүний бүрэлдэхүүнтэй БНСУ-ын төлөөлөгчдийн дунд Үндэсний тагнуулын газрын дарга Су Хун багтсан гэнэ.
БНСУ-ын төлөөлөгчид Хойд Солонгосын талтай зөвхөн хоёр орны харилцааны асуудлаар бус АНУ, олон улсын хамтын нийгэмлэгийн хооронд яриа хэлэлцээ эхлүүлэх олон талт асуудлыг хэлэлцэх ажээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн оны тавдугаар сард ажлаа хүлээн авснаас хойш тус улсын засгийн газрын төлөөлөгчид анх удаа Пхеньянд айлчилж буй нь энэ юм.
БНСУ-ын Пёнчан хотод зохион байгуулсан өвлийн олимпийн наадамд Хойд Солонгос тамирчдаа оролцуулах хүсэлт гаргаснаас хойш хоёр улс хоёр жил завсардсан яриа хэлэлцээг дахин эхлүүлснээр таагүй харилцаанд эерэг уур амьсгал орж эхэлсэн юм.
БНСУ-ын төлөөлөгчдийн Пхеньянд хийж буй энэ айлчлал бол Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жоны Сөүл дэх айлчлалын хариу айлчлал ажээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ким Ё Жоныг Хөх ордонд хүлээн авч уулзахад тэрбээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хувийн захидлыг гардуулж, түүнийг Пхеньянд урьсан.
Мүн Жэ Ин Хойд Солонгосын удирдагчийн урилгыг хүлээн авсан боловч Хойд Солонгос АНУ-тай яриа хэлэлцээ эхлүүлсэн тохиолдолд уулзалт явуулна гэж мэдэгдсэн.
Пхеньяныг зорьсон БНСУ-ын төлөөлөгчид маргааш нутаг буцах ажээ.
Эх сурвалж: Koreatimes
Зочин 2018-03-05 155.4.22.143
orosuud hoid hesgiig ezlej avaad kommunist deglem togtooson yum 1953 ond umnud ruugee genet dovtolj barag ezleed butsaad olon ulsiin hamtiin hucheer huuj gargasan bh shuu
Би т1 байна 2018-03-05 49.173.62.203
Ялтын хэлэлцээрийг уншиж үзсэн үү?Тэнд гадаад монгол буюу БНМАУ УЛС Солонгосын хойгын тухай дурдсан байдаг. Би энэ баримтийг монгол хэл дээр уншиж байсан. Миний ойлгосноор Монгол улсын тусгаар тогтнол мөн 38р зэрэгдийн тухай байдаг. СССР Японы эсрэг дайнд оролцох нөхцөл. …Солонгосын дайны тухайд өөр асуудал. …
zochin 2018-03-05 150.129.142.131
энэ хоёр солонгос гээч юм чинь дэлхийн хоёрдугаар дайны дараа Америк-Солонгосын дайны дараа бий болсон биз дээ. АНУ гэж хаа газар зовлон зүдүүр тарьж явдаг нэг орон байнаа. энэ улс хэзээ сөнөж дэлхийн хүмүүс энх тунх амьдрах бол. үүнд хариу өгөх үзмэрч монголд байна уу?
Зочин 2018-03-05 172.199.133.149
Нэг хоер хvний эрх байтугай бvхэл бvтэн нэг улсын бие дааж хэлэлцээ хийх эрхийг эдлvvлдэггvй ээ!!
Эхлээд хооп,,,, 2018-03-05 202.72.245.220
ХА ХА ОРОС ХЯТАД БИШ АМЕРИК Л ШИЙДЭЖ БАЙГАА БИЗДЭЭ , ЮМ ОЙЛГОХГҮЙ АМЬТАС ОДОО ОРИЛЖ ГАРНА АА
ЗОЧИН 2018-03-05
USA – ЫН ХАРААТ УЛС БИШ СОЛОНГОСУУДЫН АСУУДАЛ АМЕРИКТ ЯМАРЧ ХАМААГҮЙ БАЙМААР …
Би т1 2018-03-05 49.173.62.203
Маш их хамаатай Орос Хятад АНУ ийн аюулгүй байдал …энэ бүс нутагт Солонгосын хойг хэнийх вэ…