BigBang хамтлагийн дуучин Дэ-Сон цэрэгт мордоно

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

BigBang хамтлагийн дуучин Дэ-Сон цэрэгт мордоно

BigBang хамтлагийн дуучин Дэ-Сон цэрэгт мордоно

Өмнөд Солонгосын K-Pop ертөнцөд цуутай BIGBANG хамтлагийн дуучин Дэ-Сон ирэх долоо хоногт цэргийн албанд мордох гэж буй тухай түүний харьяалагддаг “YG” агентлагаас албан ёсоор мэдэгдсэн байна.

БНСУ-ын хуулийн дагуу эрүүл саруул эрэгтэй хүн бүр хоёр жил цэргийн алба хаах үүрэгтэй юм. Энэ дагуу Дэ-Сон ирэх мягмар гаригт цэргийн сургуулилтын баазад очих бөгөөд тэнд дөрвөн долоо хоног бэлтгэгдээд үндсэн ангидаа хуваарилагдах ажээ.

BIGBANG хамтлагийн гишүүдээс Тэ-ян, G-Dragon нар мөн өнгөрсөн долоо хоногт цэргийн албанд татагдсан юм. Харин T.O.P мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр ял сонсож, олон нийтийн ажил эрхэлж байгаа. Хамтлагийн үлдсэн нэг гишүүн болох Сынри удахгүй бие даасан цомгоо гаргаж, дараа нь цэргийн албанд мордох бодолтой байгаа гэж “YG” агентлаг мэдээлсэн байна.
 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж