Хойд Солонгос биткойноос 210 сая ам.доллар босгосон гэв | News.MN

Хойд Солонгос биткойноос 210 сая ам.доллар босгосон гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос биткойноос 210 сая ам.доллар босгосон гэв

Хойд Солонгос биткойноос 210 сая ам.доллар босгосон гэв

Олон улсын хориг арга хэмжээг үл ойшоон Хойд Солонгосын эрх баригчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд криптовалютын гүйлгээгээр 210 сая ам.доллар босгосон байж болзошгүй гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны кибер аюулгүй байдлын мэргэжилтний мэдээллийг эш татан Radio Free Asia мэдээллээ.

Пхеньяны зүгээс өнгөрсөн нэг жилд биткойн олборлох болон хакердах байдлаар 11 мянган биткойн олж авсан гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын Ази, Номхон далайн бүсийг хариуцсан мэргэжилтэн Присилла Мориучи хэлсэн байна. Энэ нь 2017 оны арванхоёрдугаар сарын дундуур оргил цэгтээ хүрсэн ханшаар тооцвол 210 сая ам.доллартай тэнцэж байгаа аж. Тэд криптовалютаа мөнгөжүүлж, улмаар олон улсын эдийн засгийн хоригийг ажралгүй цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө санхүүжүүлж байгаа гэж Мориучи үзэж байна. Харин Хойд Солонгосын олж авсан гэх биткойны хэмжээг хэрхэн тодорхойлсон тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ажээ.
 

С.ЦЭЛМЭГ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж