Иргэдээс 800 гаруй дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Иргэдээс 800 гаруй дуудлага иржээ

Нийслэлийн Цагдаагийн газарт өнгөрсөн хоногт иргэд байгууллагаас 821 дуудлага иржээ. Дуудлагын дагуу газар дээр нь шалгалт хийж, гэмт хэргийн шинжтэй 48 үйлдлийг бүртгэн 38-ынх нь эзэн холбогдогчийг тогтоосон байна. Хэргийг ангилбал, хулгайн 12, танхайн дөрөв, бусдын биед гэмтэл учруулсан хэрэг тав, зам тээврийн хэрэг 13, осол 39 бүртгэгдэж 15 хүн гэмтжээ. Улаанбаатар хотын хэмжээнд энэ шөнө 133 иргэн эрүүлжүүлэгдсэн бол орон нутагт 52 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Орон нутагт эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо өмнөх өдрүүдийнхээс өссөн дүн мэдээтэй ажээ.

Цагдаагийн байгууллагынхны анхааруулж буйгаар архи хэтрүүлэн хэрэглэж, согтуурхан нэгнийхээ эрүүл мэндэд халдах явдал тасрахгүй байна. Эл хэрэгт сүүлийн үед эмэгтэйчүүд цөөнгүй холбогдох болсныг сэрэмжлүүллээ.  

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж