АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тусгай консул Роберт Мюллер ОХУ-ын 13 иргэнийг 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “хакер ажиллагаа явуулж, хөндлөнгөөс оролцсон” хэмээн ял тулгасан билээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын дээрх иргэд Засгийн газрын үйл ажиллагаатай ямар ч хамаагүй хэмээгээд тэднийг АНУ-ын талд шилжүүлэх зүйл хэзээ ч болохгүй гэжээ.
Холбооны мөрдөх товчооны тусгай консул Роберт Мюллер Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялуулахын тулд түүний туслахууд Кремлийн эрх баригчидтай хуйвалдсан гэх хэрэгт Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинн, гадаад бодлогын зөвлөх Жорж Пападопулос, сонгуулийн кампанит ажлын зохион байгуулагч Пол Манафорт болон түүний туслах Рик Гэйтс нарыг шалгаж байгаа билээ. Дээрх сэжигтнүүдээс Флинн болон Пападопулос нар хэргээ цагаатгуулахын тулд Мөрдөх товчоотой хамтарч ажиллахаар болсон билээ. Харин Манафорт мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн, банк залилсан хэрэгт өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн туслахуудыг Кремльтэй хамтарч, хуйвалдаан зохиосон гэдгийг үгүйсгэж байгаа юм.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 13 иргэнийг АНУ-ын шүүхэд дуудсаныг эсэргүүцэж, иргэдээ АНУ-ын талд хэзээ ч өгөхгүй гэж хатуу мэдэгдсэн байна. Тэдгээр 13 иргэнийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг будилаантуулах зорилгоор нийгмийн сүлжээг ашиглан асар өргөн хүрээтэй хакер ажиллагаа явуулсан хэмээн ял төлөвлөж байгаа юм.
АНУ болон ОХУ-ын хооронд хэрэгтэн шилжүүлэх гэрээ байхгүй юм. Түүнчлэн ОХУ-ын Үндсэн хуульд иргэдийг гадаадын улс орны талд шилжүүлэн өгөхийг хориглодог ажээ.
Эх сурвалж: the guardian