Хамгийн сул гадаад паспорттой орнууд

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Хамгийн сул гадаад паспорттой орнууд

Хамгийн сул гадаад паспорттой орнууд

Аливаа улсын иргэн өөрийн паспортаа ашиглан гадаад орнуудад аялах эрх чөлөөгөөр тухайн улсын хөгжил, олон улсад үнэлэгдсэн байдал, дипломат харилцааны төвшин зэргийг харж болдог. Хэдий чинээ олон оронд визгүй, эсвэл визний хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчиж чадаж байна, төдий чинээ эдийн засгийн эрх чөлөө сайн байна гэхэд төдийлөн буруудахгүй байх.

PassportIndex.org сайтад 2017 оны байдлаар визгүй зорчих боломжтой орнуудын тоог харгалзан үзэж, улсуудыг жагсаасан байна. Тэргүүн байрт бичигдсэн улсын хувьд 158 оронд визгүй зорчих боломжтой хоёр улс орсон байгаа бол эсрэгээрээ Дэлхий нийтэд хамгийн “итгэлгүй” гэгддэг улсуудыг танилцуулъя. Сонирхолтой нь, тэдний тал нь Ойрхи Дорнодын орнууд байгаа юм.

Монгол Улсын хувьд 54 улсад визний хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчдог бөгөөд жагсаалын эрэмбээр 71 дүгээр байрт Руанда, Узбекистан, Тажикистан улсуудтай зэрэгцэж байна.


 10 

Өмнөд Судан – 36 улсад визгүй /эрэмбэ 83/


 9 

Этиоп, Эритри, Палестины нутаг дэвсгэрүүд – 39 улсад визгүй /эрэмбэ 84/


 8 

БНАСАУ, Ливи – 38 улсад визгүй /эрэмбэ 85/


 7 

Ливан – 37 улсад визгүй /эрэмбэ 86/


 6 

Шри Ланка, Судан, Иран, Непал – 36 улсад визгүй /эрэмбэ 87/


 5 

Йемен, Бангладеш – 35 улсад визгүй /эрэмбэ 88/


 4 

Сомали – 34 улсад визгүй /эрэмбэ 89/


 3 

Сири – 29 улсад визгүй /эрэмбэ 90/


 2 

Ирак, Пакистан – 26 улсад визгүй /эрэмбэ 91/


 1 

Афганистан – 22 улсад визгүй /эрэмбэ 92/

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж