Эх нялхсын танхимыг залуус засварлаж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Эх нялхсын танхимыг залуус засварлаж байна

Эх нялхсын танхимыг залуус засварлаж байна

Эх нялхас буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн нярайн эргэлтийн үүдний хэсэг цахим сүлжээнд цацагдаж олны анхаарлын төвд орсон. Тухайлбал, нэгэн сошиал хэрэглэгч будаг нь халцарсан, хуучирч муудсан үүдний өрөөний зургийг оруулснаар олон нийтийн анхаарлыг татсан юм.

Харин уг хүлээлгийн өрөөг жүжигчин Г.Ундармаа засаж тохижуулж байгаа гэсэн яриа гарсан. Тэгвэл уг мэдээлэл ташаа бөгөөд хэсэг сайн дурын залуус өөрсдийн санаачилгаар танхимыг засварлаж эхэлжээ. Тодруулбал, ‘Сайн аав’ уран сайхны киноны баг хамт олон, сайн дурын залуус нэгдэн ажиллаж байна. 

Тэд энэ сарын 8-н буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр засвараа дуусгахаар зорьж байна. Энэхүү сайн үйлсийн арга хэмжээнд хүн бүр оролцох боломжтой ба 1.8 сая төгрөгийн хандив цугларсан гэдгийг зохион байгуулагчид нь хэлэв. Мөн өдөртөө сайн дурын хүмүүс ирж тусалж байгаа. Тусалж дэмжиж буй бүх хүмүүстээ баярлалаа хэмээн зохион байгуулагчид уламжиллаа. 

Э.Ариун

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж