Хараал идсэн нийтийн тээвэр | News.MN

Хараал идсэн нийтийн тээвэр

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Хараал идсэн нийтийн тээвэр

Хараал идсэн нийтийн тээвэр

“Улаанчулуут-МУИС” гэсэн хаягтай автобус өнөөдөр 07.00 цагийн орчимд “Чингис соосэ” сургуулийн эсрэг талын автобусны буудалд ирэхэд зорчигчид чихцэлдсээр хаалгаар нь оров.

Жолооч “Хойд хаалгаа өшиглө, тэгвэл онгойно”, “Яваад өгөөч хойшоо, толь хаагаад зогсчих юм”. Зорчигч “Явах боломж алга, завсар зай алга жолооч оо”.

Автобус өглөөний 06.30 цагт үйлчилгээнд гарахаа болиод удаж буй ажээ.  Хамгийн эхний автобус 06.45 цагийн орчимд анхны зорчигчдоо суулган хөдөлдөг тул  07.00 цагтай уралдан тус автобус “Чингис соосэ” сургуулийн эсрэг талын буудалд  ирсэн нь энэ аж.

Зорчигчид нь багтаж ядах тул жолооч урд хаалгаа хаах гэж нэлээд юм болно. Мөн хойд хаалга нь онгойхгүйгээс зорчигч нь өшиглөж, нэлээд ажил удсаны эцэст буух боломжтой болж буй учраас зогссон буудал бүртээ цаг нэлээд алдаж байлаа.

Буудал бүрт зорчигчид бууж, сууж байгаа ч хотын төв рүү дөхөх тусам багталцахгүй болж, “Чи хойшоо болчих, үгүй чи өөрөө яв. Би буух гээд байна” гэж хоорондоо шөргөөцөлдөх бол жолооч “Толь битгий хаагаад бай” гэдэг үгийг байнга давтан хэлнэ.

Зорчигчоо багтааж ядах автобус явсаар гуравдугаар эмнэлгийн эсрэг талын автобусны буудалд зогсоход иргэд бүчээд л ирлээ.  Жолооч “Хойшоо яваад өг” гэх шаардлага тавих бол тус буудлаас суусан зорчигч эмэгтэй “Жаахан хөдлөөд өг л дөө. Багтчихмаар байна ш дээ. Одоо жаахан л хойшилчихвол гурван хүн багтчихна” гэж шаардлага тавив.

Ямарч байсан автобус зорчигчдоо багтаагаад цааш хөдөллөө. Гэхдээ гаднаас орж ирсэн зорчигчийн яриагаар бол автобуснууд хүнээ авахгүй хоосон давхиж өнгөрч буй нь олон аж. Зогссон автобус нь хүнээ багтаахгүй тул орох ч боломжгүй байжээ.

Түүний үгийг бусад нь ч дэмнэв. Автобусаа өглөө эрт 06.30 цагт явуулахгүй бол ажлаасаа, хичээлээсээ хоцрох хүн олон болжээ.  Ядахад, тус автобусны жолооч удаан явсныг хэлэх үү, зорчигчид ажлаасаа, хичээлээсээ хоцорч байгаадаа тун баргар царайтай.

Үнэндээ ч 06.45 цагт хөдөлсөн автобус зүтгэсээр 07.50 цагт Спортын төв ордны эсрэг талын автобусны буудалд ирж байхад хождох нь аргагүй биз. Баазынх нь ажилтан бололтой нэг эмэгтэй “Чи гурав дахь тэрэг үү” гэж асуулаа. Жолооч “Үгүй ээ, нэг. Хамгийн эхэнд гарч байгаагүй, энэ удаад анх явлаа. Ёстой дийлдэхгүй их хүнтэй, барахгүй юм байна” гэж хариуллаа.

Уг нь автобус 06.30 цагт хөдөлдөг байсан бол тэр олон хүн ажил, сургуулиасаа хоцорцгоож бухимдахгүй биз.

Ингэхэд хотын дарга аа, эхний автобусыг 06.30 цагт явуулж эхлэхгүй бол энэ их түгжрэл дунд иргэд ажлаа алдаж гүйцлээ. Өглөө эрт 06.30 цагаас эхлээд автобус ирэхийг хүлээж байгаа олон зорчигч байна. Гэтэл автобус нь ирдэггүй. Арай хийн ирэхэд тэр олон зорчигч нь багталцахгүйдээ тулж жолоочдоо ажил удаж байна. Хаалга нь хаагдахгүйгээс эхлээд зарим тохиолдолд жолооч багажаа бариад бууж, хаалга үүдтэйгээ ноцолдсоор хамаг цаг барж байна.

Дээр нь автобусны жолооч нар замаа булаацалдан нударга зөрүүлж буй тохиолдол ч гарлаа.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт МУИС-ийн автобусны буудлын хажууд хоёр жолооч зодолдсон. “Зам тавьж өгөөгүй” гэх шалтгаанаар.

Уг нь ажлын цаг нь одоогоос 15 минутын өмнө эхэлдэг бол энэ мэтчлэн замаа булаацалдаж, чи би дээ тулсан зодоон нүдээн гарах нь бага л болов уу.

Хотын дарга аа, нийслэлчүүдийн ажил өглөө эрт эхэлдэг болсныг мэдэрч, нийтийн тээврийг зохицуулахгүй бол түгжрэл дээр түгжрэл нэмж, нэрмээс болж гүйцлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээвэрт өдөрт 800 гаруй автобус үйлчилдэг. Хэрвээ эдгээр автобусны хүч нь хүрэхгүй байгаа бол жижиг оврын автобусаа өглөө эрт үйлчилгээнд гаргаж болохгүй юу. Хотын дарга аа, нийслэлийн Тээврийн газрын дарга аа, энэ талаар санаж сэрж ажиллаж үзээч.

Г.ХОРОЛ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-05 66.181.187.121

Би өдөр болгон автобусаар явдаг хүүхдийн хоёроос аль нь ч дажгүй л явдаг ганц нэг жолоочоос болдог тал байх тэр болгоныг хотын даргатай холбох хэрэггүй хариуцсан өөр олон эрхэмүүд байгаа түүнгд нь ханд .

Avatar

Зочин 2018-03-05 66.181.160.45

Гарчигаа ингэж муухай нэрлэх хэрэг байна уу. Хараа хар толгойгоо иддэг ч гэсэн үг байдаг. Ер бол өглөө 6,30-70,30 хооронд 5 минутын зайтай автобусаа хөдөлгөхөд болно. Тухайн автобус компаний захирал үүрэгтэнгүүд л ажлаа хийхгүй байна ш дээ. Бас нийслэлийн автотээврийн газрын буруу.

Avatar

Зочин 2018-03-05 66.181.187.121

Хорол америк кино их үздэг түүнээс энэ үг л сэтгэлд нь хоногшч.

Avatar

Гол асуудлаа олоогүй нийтлэл байна 2018-03-05

Хотын амьдралыг ХОРОЛ ГУАЙ МЭДЭХҮЙ ХҮН БАЙНА.Гол асуудлаа олоогүй мэдээлэл байна.Заавал 6.30-д явах ч шаардлага байхгүй. Гагцхүү жолоочийн урамшууллын хөшүүрэг нь бурууд байгаа юм. Хуучин жолооч орлогоо бодоод хүнээ сайн авдаг байсан. Зочигчоо булаалцалдана. Зайгаа барьж явахыг бие биендээ шаардана.Одоо тэр бүгд хэрэггүй. Зөвхөн жолоочид рейсийн тоо хэрэгтэй.Хүнтэй явна уу, хоосон явна уу падлийгүй. Гол нь рейсээ гүйцээгээд цалингаа бүтэн авна. Тиймээс хүнээ авахгүй явах, бөөн бөөнөөр нэг дор явах үзэгдэл байнга гараад удаж байгаа нь үүнтэй холбоотой.Механизм нь буруу байна Хотын дарга аа. ХУД-ийн иргэн Ш.Раднаа

Avatar

Пп 2018-03-05 202.21.106.133

Хотын амьдрал мэдэхгүй хөдөөний даргатай юм чинь аргагүй шүү дээ

Avatar

Зочин 2018-03-05 66.181.187.121

Чи хөдөөгийн амьдрал мэдэхгзй . мах идэхээ л мэддэг хотын шаар

Avatar

Чимгээ 2018-03-05 103.26.195.54

Өнөөдөр орой 17 цаг гээд л автобуснууд байдаггүй. 5-р сургуулийн буудлаас дамжиж байж Цэцэг төв дээр бууж дахин 1 цаг хүлээж байж арай гэж суулаа. Баахан автобуснуудыг явуулахаа болих шийдвэр гаргасан мөртлөө оронд нь явуулах автобуснуудаа зохицуулаагүй бололтой. Ядсан дээрээс Зоос гоёлын урагшаа явдаг замын уулзвар дээрх гэрлэн дохиотой зэрэгцээд замын цагдаа зохицуулж зөвхөн нэг чиглэлийг нь явуулаад байх юм. Энэ хооронд явган хүний гэрлэн дохио 6 удаа асч унтрав. Шаардлагагүй үед замын цагдаа ёстой түгжрэл үүсгэж, холион бантан хийх юм аа. Өөр шаардлагатай газар нь зохицуулж болдоггүй юм уу!!!

Avatar

ТЭЭВЭР 2018-03-05 122.201.31.110

УЛС ТӨР БҮХ САЛБАРТ ХУТГАЛДСАНЫ ХАР ГАЙ…МЭРГЭЖЛИЙН БУС ЦҮНХЧДИЙН ЗГ БИЙ БОЛСНЫ БАЛАГ

Avatar

GUZEET 2018-03-05 202.21.98.236

ЯМАР ЮМНЫ ХОТЫН ДАРГА БАЙХ ВЭ? ДЭЭ. БААСТ ХОТЫН ДАРГА Л ДААА………………

Avatar

amaraa 2018-03-05 202.21.105.42

хамгийн харамсалтай нь хагас бүтэн сайнд өглөө эхний автобус нь 8 аас явна тэгтэл хагас бүтэн сайнд 8 аас ажил нь ихэлдэг байгуулга цөөнгүй байдаг

Avatar

Зочин 2018-03-05 202.9.43.121

Зарим байгууллагууд өглөө 07 цагт ажлаа эхлээд 16 цагт тардаг бол амар байхгүй юу. Бүгд нэг дор чихэлдэхээр хэрэг алга.

Avatar

Зочин 2018-03-05 203.91.115.40

"ENTER" КОМПЬЮТЕР ЗАСВАР
Ажлын байран дээр болон хаягаар компьютерийн техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. Оригнал вирусны програмуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана.
– Принтер таниулна:,
– Wifi-Switch тохируулна.
– Устсан файл сэргээнэ.
– Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заана.
Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана.
Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчлэхээс гадна компьютерт шаардагдах бүхий л зүйлсээр чанартай үйлчилдэгт оршино.Баталгаа өгнө.
Холбоо барих утас:98-888-171

Avatar

BOLD 2018-03-05 122.201.31.125

хотын даргаа нийтийн тээвэрийн үйлчилгээг хариуцлагатай байлгаж. өглөө 6,30 -23,00 цаг хүртэл автобусаа явуулаач

Avatar

Зочин 2018-03-05 68.33.77.187

hotiin dargaa ta ene asuudal deer sain manage hiine bgaa. hotiin teevriin hyanaltiihan buh buudluudaa shalgaj haana ni iluu achaalaltai bna gedgee sudlah heregtei. hyanalt shalgaltiinhan data gaa sain burduulj bgaad asuudliig shiidverluuleh heregtei sh de

Avatar

Зочин 2018-03-05 64.119.21.152

ХУУЧИН НИЙГЭМД 6 ЦАГААС 22 ЦАГ ХҮРТЭЛ ЯВДАГ БАЙСАН ОДООНЫ НЬ ОФФШОР АВИЛГААС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ ДАРГА НАРТ ХУУЧИН НИЙГЭМД АВАХ ЮМ ИХ БАЙНА ШҮҮ МАЛААСАА ДОР ДАРГА НАРАА

Avatar

Зочин 2018-03-05 202.9.42.73

Сая давсан хүнтэй том хот болсон юм чинь нийтийн тээвэр 24 цагаар ажиллах цаг болсон. Орой 23 цагаас хойш хамгийн гол чухал шугамуудад 30 минутын зайтай, цөөн тооны автобус гаргах хэрэгтэй. Шөнийн автобус гээд. Шөнийн ээлжинд ажиллахад цалин хөлс нь өндөр байх хэрэгтэй. Хотын удирдлага одоо алийн болгон хөлдүү, хөдөөний чигээрээ байх гэсэн юм бэ? Өөрсдөө яахав хоцрогдсон байж болноо. Залуу, ухаалаг, сэтгэх чадвартай хүмүүсээс зөвлөгөө аваач. Хүүхдүүд нь гадаад дотоодод сурдаг мундаг юмнууд л байдаг, тэднээсээ ядаж зөвлөгөө аваач.

Avatar

Irgen 2018-03-05

Ene tugjrel diildeglhee blaa.bagsh nar ajlaa hayan bgaa.bas dugaariin hyazgaarlaltaa bayariin ueiih shig bainga tegsh,sondgoigoor ni yavuulj ogoochee

Avatar

Зочин 2018-03-05 202.179.24.170

Батүүлийг хотын дарга байхад гэр хорооллын барилгажилт хэцүү ч гэсэн урагшилж л байлаа. Метро ч барих талаар яригдаж байлаа. Одоо таг чиг ажин түжин. Хотын удирдлага идэж уулаа л гээд байсан. Асуудал дагуулдаггүй, хэл аманд ордоггүй ажил гэж ер нь хаана байна аа? Зогсолт бол ухралт. Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй.

Avatar

zochin 2018-03-05 202.70.42.102

harin tiimee ene awtobus arai dendvv bna ajil ehleh tarah vfeer bvr oldohgvi yumaa odor bol hooson ar araasaa dawhaad l baih yumaa odoo chin urin duulan bolj bna erthen ywuulj ogoochee darga nar minee

Avatar

Зочин 2018-03-05 202.131.227.82

Одоо нар наашлаад эрт нар мандаад, орой оройхон нар жаргаж эхэлнэ, тэхээр цагаа хөдөлгөж янз бүр болдоггүй юм аа гэхэд, бүх нийтээрээ зуны цагийн хуваарьт ороод, эртхэн ажлаа эхлүүлээд эрт тардаг болгомоор байна.

Avatar

Зочин 2018-03-05 202.131.236.170

Батүүлийн үед 1-р эгнээгээр автобус яваад бас ч гэж шуурхай үйлчилж байсан нь одоо лөөлөө болжээ. Зорчигч тээвэрийг битгий улс төржүүлээд байлдаа хотын дарга нөхөр САНДУЙ гуай. Өнгөрсөн намар, өвөл, одоо ажлын дараа Улаанбаатар Их дэлгүүрээс Төв шуудан хүртэл 2-3 цаг бөглөрч уур бухимдал төрүүлж байна Батболдоо. Өмнөх хүнийхээ сайныг нь үргэлжлүүлээд явж чадахгүй байна уу?

Avatar

цэцэрлэг 2018-03-05 202.170.80.25

мөн цэцэрлэгийг өглөө 7,30-д хүүхдээ авч ажил эхлүүлдэг болгооч
ажил хийх гэж л хүүхдээ цэцэрлэгт өгч байгааш дээ
ажил эхлэх цагт цэцэрлэг хүүхдээ авахаар яаж ажлаасаа хоцрохгүй очих вэ
цэцэрлэг тарах ч мөн адил 18,30-19,30-н хооронд тараадаг ч юм уу

Avatar

Зочин 2018-03-05 202.179.24.170

Бидний сонгосон дарга шүү дээ. Бид жаахан мулгуу юм шигээ. Болоод байсан даргаа огцруулж байдаг.

Avatar

Бид сонгоогүй ээ 2018-03-05 103.26.195.54

Бид сонгоогүй ээ. Өөрөө хаалгадаад болсон ш дээ. Сонгуульд ч өрсөлдөөгүй хүн бол Батболд ш дээ.

Avatar

зочин 2018-03-05 66.181.169.106

хотын даргаа нийтийн тээвэрийн үйлчилгээг хариуцлагатай байлгаж. өглөө 6,30 -23,00 цаг хүртэл
автобусаа явуулаач

Avatar

zochin 2018-03-05 203.91.119.102

Нарангийн гол, Ган хийцийн маршрутынхан Саппорогийн урд буудлаас гурвалжингийн гүүр давах хүнд өглөө 10 цагаас өмнө үйлчлэхдээ яг ялгуусан соц нийгэмдээ буцаад очсон мэт сэтгэгдлийг яруу тодоор төрүүлж өгч чаддаг юм даа

Avatar

Зочин 2018-03-05 203.91.114.170

орой 8цагаас хойш зарим чиглэл хоосон явж тоогоо гүйцээдэг юм шиг бнлээ. Хүнээ авахгүй шууд давхиад явчдаг. Хяналт гэж байна уу

Avatar

Зочин 2018-03-05 202.131.226.139

7.30 гэхэд ямар ч автобус явахгүй, 21.30-с хойш бас явахгүй. Сая хүнтэй хотын хүмүүс 21.30-с хойш бүгд такси барих уу? Энэ асуудлын шийднэ гээд албан тушаал дээр байгаа улс нь юм бодооч ээ ?

Avatar

Зочин 2018-03-05 163.152.3.166

Өглөө 06 цагаас автобус эхлэхийн оронд УБ-д метро бариачээ!! 2017 оноос метротой болно гэсэн чинь хаана байна???? Тэгээд Улаанбаатар хотыг уртагсгаж байж энэ түгжрэл ба нийгмийн стресс тайлна шүү дээ

Avatar

Жаргал 2018-03-05 182.160.0.140

Та нар нэртэйгээр нь хотын дарга автобусаа унаад эрт гар гээч

Avatar

Зочин 2018-03-05 103.229.176.130

ЗӨВ ШҮҮ. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ МАШ МУУ БАЙГАА. 3-р ХОРООЛОЛ-БММЗ чиглэлийн автобуснууд өглөө сайн явдаг , 10 хүрэхгүй минутын зайтай. Тэгсэн мөртлөө орой ажил тараад 18 цаг өнгөрөөд буудал очоод хүлээхээр заримдаа ирдэггүй … гэтэл УЛААНХУАРАН-БММЗ чиглэлийн автобуснууд нь ирээд, яваад л байдаг. Хуучин явж байсан ХОРООЛОЛ-БММЗ гэсэн ТРОЛЛЕЙБУС-ны чиглэлээ дахиж явуулдаг болоочээ !!!!!!!

Avatar

ЗОЧИН 2018-03-05 183.81.171.2

ЯГ ҮНЭН ЦАГТ НАРАНГИЙН ГОЛ ГЭДЭГ АВТОБУСАНД СУУГААД ДҮНЖИНГАРАВТ 9 ЦАГ 30 МИНУТАНД ИРЛЭЭ АРАЙ Ч ДЭЭ ЭРТ БАЙЬАЛ ИХГЭХГҮЙ Ш ДЭЭ

Avatar

Зочин 2018-03-05 119.40.99.2

Нэмээд нэг зүйл хэлэхэд Нисэх 7 буудал чиглэлийн автобусууд голдуу 2-оороо суудаг суудалтай тул зогсч явах зай нь их бага байдаг. Ёстой жинхэнэ чихэлдэнэ гээч нь болох юмаа.

Avatar

Зочин 2018-03-05 182.160.0.140

Сонин юмаа уулна их л яваад байгаашдэ Баянхошуу шар хад нтр бол сайн явдаг зүүс салаа ч бас

Avatar

Zochin 2018-03-05 66.181.177.241

Хотын дарга г*** хүн шдээ

Avatar

Зочин 2018-03-05 202.131.229.50

[Хориотой Үг] г*** [Хориотой Үг] , хаана ямар царайлаг залуу байна тэрийг орондоо оруулаад хүссэнийг нь өгдөг гэсэн. Сонссоноор Гэрэлт гудамж төслийн хэдэн залуусыг дуусгасан бололтой.

Avatar

хххэ 2018-03-05 202.131.229.50

ххххх

Avatar

321321 2018-03-05 43.228.129.155

avtobus 6gaas yavdag baisan biz dee? tugjrel gej naigvi bolloo. tsagar yavdag avtus baihaa boliloo. Railbus yavuulachee. Narantuul Enhtaivnii guur door buudluud bariaad Reilbus aa yavuulaacheee.

Avatar

Гэнэн юм даа 2018-03-05 202.72.245.220

ЦААД ШОЛБОГОР ЧНЬ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ЭЭ, ГОРЬДСОНЫ ГАРЗ

Avatar

zochin 2018-03-05 202.5.196.82

TIS-iin hicheel 7.40-; ekheldeg. unaanaas hamaarch hotsrogsod ikh bnaaa. Tubiin bish bairni hicheel tsagtaa ekhelj chadakhgui bnaaa. ert abtobus yavbal sain bainaaaa

Avatar

ХОтын даргаа 2018-03-05 119.40.100.232

Орон 8-аас хойш автобус бараг явахгүй маш их хүлээлгэх юм. Өвлийн хүйтэнд бараг цаг гадаа автобус хүлээнэ гэж юу байхавдэээ арайчдэээээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж