“Ноён-Уул”-ын шүүх хурал хойшиллоо | News.MN

“Ноён-Уул”-ын шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

“Ноён-Уул”-ын шүүх хурал хойшиллоо

“Ноён-Уул”-ын шүүх хурал хойшиллоо

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2018.03.05/ Ноён уултай холбогдох шүүх хурал 10.00 цагт болох байсан ч дахин 14 хоногоор хойшиллоо.  Шалтгаан нь хариуцагчаар татагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл  н.Батбаяр, н.Батмагнай нар нь гадаадад томилолттой яваа аж.

28 сая орчим тонн хүдэр, 75 орчим тонн алтны нөөцтэй нь тогтоогдсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Ноён-Уул”-д олгосон ашиглалтын лицензүүдийг хүчингүй болгуулахаар  “Ноён уулаа аваръя”  төрийн бус байгууллагаас жил гаруйн өмнө шүүхэд хандсан. Гэвч өнөөдрийг хүртэл хэргийн шүүх хурал 30 гаруй удаа хойшлогдож, гуравдугаар сарын 16 ны 10.30 цагт дахин зарлагдлаа.

75 орчим тонны алтны нөөцтэй баялгийн 66 хувийг “Сентерра гоулд”  компани,  34 хувийг төр эзэмших Засгийн газрын шийдвэр гарсан.  Улмаар ашиглалтын дөрвөн лиценз нь “Сентерра гоулд” компани эзэмшдэг юм.  

Д.УУДАМ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-05 64.119.21.152

БИЕЭЭ ҮНЭЛЛЭГЧ ЯНХАНТАЙГАА АДИЛХАН БОЛСОН ТӨР ЗАСАГАА ГЭЖ, ГАДНЫХАНД АЛБАН ТУШААЛАА ҮНЭЛСЭН ДАРГА НАРАА ШҮҮХИЙН ӨМНӨ АВЧИРААЖ ТӨР ЗАСАГАА

Avatar

Зочин 2018-03-05 122.201.21.210

ТББ хэмээх нэр зүүсэн шантажчид эдийн засагт бодит хувь нэмэр оруулах төслүүдийг ийнхүү саатуулан хорлож байгааг төр засаг тас цохих хэрэгтэй шдээ!!! Өвчтэй хэдэн юмнаас айж дальдчаад байдаг төр засгийг яах вэ?? Гэтэл тэр харамлаад байгаа Ноён уулын ордыг нь нинжанууд ухаж л байгаа шдээ!!! Эсвэл наадуул чинь нинжануудын төлөөлөл байхаа даа!!!

Avatar

зочин 2018-03-05 202.131.225.150

75 сая тонны алтны нөөцтэй гэнэ үү. энэ уудам гэдэг эрүүл юм болов уу. шал худлаа тоо. ийм их алтны нөөцтэй орон дэлхийд байна уу. ямар нүүрч биш дээ. арай л боловсрол мэддэггүй дэндүү хүмүүс юм бичих юм даа. бодвол өөр нэрээр бичдэг байх л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж