“Ноён-Уул”-ын шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

“Ноён-Уул”-ын шүүх хурал хойшиллоо

“Ноён-Уул”-ын шүүх хурал хойшиллоо

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2018.03.05/ Ноён уултай холбогдох шүүх хурал 10.00 цагт болох байсан ч дахин 14 хоногоор хойшиллоо.  Шалтгаан нь хариуцагчаар татагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл  н.Батбаяр, н.Батмагнай нар нь гадаадад томилолттой яваа аж.

28 сая орчим тонн хүдэр, 75 орчим тонн алтны нөөцтэй нь тогтоогдсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Ноён-Уул”-д олгосон ашиглалтын лицензүүдийг хүчингүй болгуулахаар  “Ноён уулаа аваръя”  төрийн бус байгууллагаас жил гаруйн өмнө шүүхэд хандсан. Гэвч өнөөдрийг хүртэл хэргийн шүүх хурал 30 гаруй удаа хойшлогдож, гуравдугаар сарын 16 ны 10.30 цагт дахин зарлагдлаа.

75 орчим тонны алтны нөөцтэй баялгийн 66 хувийг “Сентерра гоулд”  компани,  34 хувийг төр эзэмших Засгийн газрын шийдвэр гарсан.  Улмаар ашиглалтын дөрвөн лиценз нь “Сентерра гоулд” компани эзэмшдэг юм.  

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж