
Аливаа сумочид ёкозуна цол хүртээх явц нь ийм байдаг. Шүүгчийн гурвалаас гаргасан саналыг Сумогийн холбооны ерөнхийлөгч хүлээн аваад, цол горилогчийн нэрийг Ёкозунагийн зөвлөлд оруулдаг. Тус зөвлөлийн шийдвэр, нэг ёсондоо зөвлөмжийг Сумогийн холбооны Захирлуудын зөвлөл хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргадаг байна. Ёкозунагийн зөвлөлийн дүрэмд аварга цолыг хоёр башё дараалан түрүүлсэн, эсвэл түүнтэй дүйцэхүйц амжилт гаргасан бол цол горилогч болно гэжээ.
Сонирхуулахад, мэргэжлийн сумод мэндэлсэн сүүлийн долоон аварга хоёр дараалан түрүүлж байж ёкозуна цолонд хүрсэн ажээ. Тиймээс озэки Харумафүжи ч мөн аки башёд түрүүлэхийн төлөө бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж буй. Тэрбээр намрын барилдааны өмнө дасгал сургуулилтаа шаруу хийж, их унтах, сакэ уухаа багасгаж, хоногийн 24 цагийн турш сумог бодох болно хэмээн амласан гэнэ.
Зочин 2011-08-16 202.126.91.246
amjilt turuuleerei
nutgiin huu 2011-08-16 202.179.20.173
amjilt ama ta chadna aa Odoo sumod gantshan taniig l harah uldeed bga oor uzeh ym alga
Зочин 2011-08-16 124.158.124.146
turuuleerei AMA