АН ротацийн сонгууль явуулна

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

АН ротацийн сонгууль явуулна

АН ротацийн сонгууль явуулна

Ардчилсан нам шинэчлэлийнхээ хүрээнд Үндэсний зөвлөлдөх хороогоо Үндэсний бодлогын хороо болгож өөрчилсөн. ҮБХ-ны 410 гишүүний 161 нь 39-өөс дээш насныхан бол 70 гаруй хувийг залуусын төлөөлөл эзэлж, нийт гишүүдийн гуравны нэг нь эмэгтэйчүүд аж.

Ардчилсан нам ротацийн сонгууль явуулах журмаа өөрчлөх гэнэ. Тодруулбал, ҮБХ-ны гишүүний эргэлт буюу буюу ротацийн сонгуулийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг АН-ын дэргэдэх байгууллага, гишүүдээс тавих болсон гэнэ. Тиймээс журамд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж АН-ын Улс төрийн зөвлөлөөс шийдсэн байна. Мөн АН-ын ҮБХ-ны ротацийн сонгуулийн товыг өнөөдөр албан ёсоор зарлах гэнэ.

Ардчилсан намын шинэ дүрэмд тусгаснаар сонгууль болохоос өмнө нэг жилийн дотор Үндэсний бодлогын хороонд эргэлтийн буюу ротацийн сонгууль хийж болохгүй гэж заасан байна. Тиймээс энэ жил ротацийн сонгууль явуулах ёстой гэж тус намын гишүүд үзэж байгаа юм байна. Ротацийг Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн 30 хувьд хийхээр урьдчилан төлөвлөсөн ажээ. ҮБХ-ны гишүүдийн жилийн хураамж 3 сая төгрөг бөгөөд сонгуульд нэр дэвшигчдээ зөвхөн энэ хороонд орсон гишүүдээсээ тодруулна гэдгээ Ардчилсан нам нэгэнтээ зарлаж байсан.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж