Дэлхийн олон оронд үзэгчдийг байлдан дагуулсан “The Voice” шоуг “Mongol HD” телевиз албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ.
Ням гариг бүр үзэгчдийн хүртээл болж буй тус шоу нэвтрүүлгийн ээлжит дугаарт охидын хамтлагийн дуучин бүсгүй Я.Баяржаргал оролцлоо.
Тэрбээр одоогоос дөрвөн жилийн өмнө “Anemone” хамтлагт дуулж үзэгчдэд танигдсан юм. Түүнээс хойш урлагаас хэсэг хөндийрч, уран бүтээлээ завсарлуулаад байсан. Тэгвэл өчигдрийн дугаарт Чойжоогийн “Хүрч чадахгүй” дууг дуулж шүүгчдээс өндөр үнэлгээ авлаа. Ингээд шоуны дүрэм ёсоор дөрвөн шүүгчээс Д.Болдыг сонгож түүний багт орж үзэгчдийн гайхшируулаад амжсан юм.
Э.Ариун
Зочин 2018-03-05 182.160.37.216
mundag duulsan delbe avsan. urd ni duulj baisan geheer yneheer turshlagatai sain baina bilee. amjilt hysie. tegeed ter ariunaagiin duulsan jargaj yzeegyi zul bilyy duug alban esoor duulchihval prob ni bolj baisan shyy.
Зочин 2018-03-05 103.26.194.79
Өө лаг дуучин бүсгүй байсан байна лээ. Нөхөртэй юу.