Согтуугаар машин жолоодож яваад далайд осолджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Согтуугаар машин жолоодож яваад далайд осолджээ

Согтуугаар машин жолоодож яваад далайд осолджээ

Энэ сарын 4-нд болсон “Хөх сувд” мөсний баярын үеэр тус баярт оролцож явсан нэг иргэн машинтайгаа нууранд осолдсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгсэн.

Дээрх мэдээллийг тодруулбал, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ойролцоо энэ сарын 3-4-нд шилжих шөнө нэгэн эрэгтэй хүн мал явахыг хориглосон, нимгэн мөстэй хэсгээр согтуугаар авто машин жолоодож явж байгаад осолджээ.

Жолоочийн цогцсыг өчигдөр далайгаас гарган авсан байна. Одоогоор хэргийн газар хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байгаа бөгөөд автомашиныг хараахан авч чадаагүй аж. Осол нь ‘Хөх сувд’ мөсний баяраас таван километр орчмын зайд, Хатгал тосгоны ойролцоо болж өнгөрчээ.

Хууль хяналтын байгууллагаас томилогдсон ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа аж. 

С.Баасандулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж