Таны машин 3,8 дугаараар төгссөн бол энэ сард татвараа төлнө | News.MN

Таны машин 3,8 дугаараар төгссөн бол энэ сард татвараа төлнө

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Таны машин 3,8 дугаараар төгссөн бол энэ сард татвараа төлнө

Таны машин 3,8 дугаараар төгссөн бол энэ сард татвараа төлнө

Энэ сард автомашины улсын дугаар нь 3, 8-аар төгссөн жолооч татвараа төлнө. Автомашины татвар хураалттай холбогдуулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ “Мишээл” төвд явуулын оношилгоо, үзлэгийн төв ажиллаж байгаа билээ. Явуулын оношилгоо нь ирэх тавдугаар сарыг дуустал ажиллах бөгөөд жолооч та Улаанбаатар банкны салбарт мөнгөө тушаан татвараа төлөөд, автомашинаа оношлуулах боломж нээлттэй юм.

Түүнчлэн жолооч та өөрт ойр байрлах үзлэг, оношилгоо хийж байгаа болон татвар хурааж буй салбарууд дээр дүүрэг харьяалал харгалзахгүйгээр тушаах боломжтой.

Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” салбарууд болон дүүргүүдийн татварын хэлтэс, техникийн үзлэг хяналтын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан төвөөр үйлчлүүлэх боломжтой юм байна.

Хэрэв таны автомашин дараах улсын дугаартай бол:

  • 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
  • 3,8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
  • 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард татвараа төлөх юм.

 

Э.АРИУН 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж