Сбербанк англи, хятад хэлээр үйлчилнэ | News.MN

Сбербанк англи, хятад хэлээр үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Сбербанк англи, хятад хэлээр үйлчилнэ

Сбербанк англи, хятад хэлээр үйлчилнэ

Энэ оны сүүлийн хагасаас Сбербанкны үйлчилгээг англи болон хятад хэлээр авч болно хэмээн тус банкны дэд ерөнхийлөгч Анатолий Попов мэдэгдлээ. Банкны салбарууд, утасны лавлах үйлчилгээ, мобайл банк зэрэг үйлчилгээнүүдээр энэ хоёр хэлээр мэдээлэл авч, харилцаж болох ажээ.

“Бидэнд нэг эвгүй зүйл тохиолдсон. Англи хэлтэй нэгэн үйлчлүүлэгчид үйлчилж чадаагүй тохиолдол гарсан. Оросын эдийн засаг гадаад орны бизнесмэн, хөрөнгө оруулагчдад улам нээлттэй болж байгаа энэ үед бид өөрсдөдөө дүгнэлт хийж, үйлчилгээгээ өөр бусад орны хэлээр хүргэх ёстойг ойлгосон. Тиймээс бид эхний ээлжинд англи, хятад хэлээр үйлчилгээгээ хүргэхээр бэлтгэж байна” хэмээн тэр хэлжээ.

Сбербанкны утасны лавлах үйлчилгээ нь долоо хоногтоо 100 мянга орчим дуудлага хүлээн авдаг бөгөөд үүний 12 мянга орчим нь speech to text технологид суурилсан хиймэл оюун ухаанаар үйлчлүүлэгчид шууд хариултыг нь өгдөг байна. 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж