”Ангела Меркелийн хаширлал бусдыг хойш татсан”

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

”Ангела Меркелийн хаширлал бусдыг хойш татсан”

АНУ-ын санхүүч Жорж Сорос Европын валютын хямрал болон санхүүгийн үйл ажиллагааны талаар Герман улсын Засгийн газрыг буруутгасан сонирхолтой ярилцлагыг Германы “The Local” сонинд өгсөнийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Сайн байна уу, саяхан АНУ-ын зээлийн хямрал арай хийж гарах гарцаа олох шиг боллоо. Харин одоо Европ дахь валютын хямрал үүсэж эхэлсэн талаар санхүүчид санаа зовинох боллоо?

-Тийм ээ. Энэ бол валют хоорон­дын зөрүүн дээрх хямралын эхлэл  гэж зарим санхүүчид дүгнэж байгаа. Аль ч улсын санхүүгийн эцсийн үр дүн нь олон улсын валюттай зайлшгүй холбоотой байдаг нь хэн ч мэдэх энгийн зүйл. Асуудлын гол нь зах зээлд томхон байр суурь эзэлдэг улс орны нөлөөнд арай жижиг зах зээлтэй улс амархан автагдах жишээтэй. Үүнийг санхүүгийн “өрсөлдөөн” гэж нэр­лэж болно. Европын санхүүгийн зах зээлд үүсээд байгаа еврогийн хямралд би Германы Засгийн газар шууд буруутай гэж дүгнэж байгаа.

-Яагаад тэр вэ?

-Өнгөрсөн хугацаанд Германы Засгийн газар болон канцлер Ангела Меркелийн шийдвэрээр удаан эргэлзэж, тээнэгэлзсэн зүйл олон байсан. Улмаар Европын хямрал хурдасч канцлер Ангела Меркел өөрөө энэхүү санхүүгийн цуваанаас хоцорч эхэлсэн. Түүний хашир санаа бусдыг баллаж орхисон гэж хэлж болно. Хэтэрхий хаширлаж бусдыгаа хүнд байдалд оруулсан тэрбээр өөрийгөө одоо буруутгаж байгаа болов уу. Үгүй ч байж мэднэ.

-Испани, Италийн зээлийн талаар юу гэж хэлэх вэ?

-Эдгээр орнууд өөрсдийн сан­хүүгийн “давхар” дарамтанд орсон гэж хэлж болно. Тэднийг ийм байдалд хүргэсэн шалтгаан, ердөө л санхүүгийн зах зээлийг буруу мэдэрсэн яв­дал юм. Санхүүгийн асар хурдан өөрч­лөлтийг мэдэрч, эдийн засгийн боломж бололцоог сайн судалсны дараа зохих шийдвэрийг гаргах нь санхүүч хүний авьяас гэж би ойлгодог. Италийн өр, зээлийн асуудал Испаниас арай өөр. Их хэмжээний бэлэн мөнгөний хуримтлалыг задлахгүй бол дансны хэлбэрээр нийгмийн зохицуулалтыг хийж болохгүйтэй адил. Тийм л тайлбарийг Итали, Испани дээр хэлмээр байна. 

-Таныг санхүүгийн сайн мэр­гэжилтэн гэдэгт дэлхий нийт итгэдэг. Ер нь бэлэн мөнгөний зохицуулалтыг цэвэр цахим хэлбэрт шилжүүлж, дансаар бүх гүйлгээг хийх болсныг юу гэж боддог вэ. Энэ нь нэг талаараа шинэчлэл авчрах болов уу?
 
-Энэ тал дээр олон асуудал гарч ирдэг л дээ. Хамгийн гол нь баталгаагүй гэдэг үг хүмүүсийг айлгаж байгаа юм. Цахим хэлбэрт шилжлээ гэж төсөөлөхөд хүмүүсийн санхүүгийн хяналт өөр өөр хэлбэрт шилжиж, дансны аргаар хакердах, хулгайлах гэх мэт олон бэрхшээл бий. Хүн төрөлхтөн тийм нийгэмд шилжих болоогүйг ямар ч байсан мэдэж байна.

-Эргээд санхүүгийн хямралын талаар ярилцъя. Санхүүгийн бу­руутай үйл ажиллагаанаас болж еврогийн үнэ буурна хэмээн та дүгнэсэн байсан. Энэ талаар тодруулж өгөхгүй юү?

-Грек улсад дахин зээл олгох тал дээр саяхан бөөн юм болсон ч АНУ-ын зээлийн хямралын өмнө өгчихөж байгаа нь зөв үү, буруу юу. Энэ бүхэн нэг талаасаа цэвэр Герман улсын бодлого харагдаж байгаа юм л даа. Одоо нөхцөл байдал ямар байна. Эргээд хэвийн байсан эдийн засгийн бодлого нурж эхэлж байна. Үүнийг дагаад зарим валют, тэр дундаа еврогийн буурах болно. Энэ нь эцсийн дүндээ өнөөх л өр, зээлтэй холбоотой болж таарч байгаа юм. Нөгөө талаас нь авч үзвэл эдийн засгийн зөрүүн дээрээс гарсан хямрал эргүүлээд сөрөг нөлөө үзүүлэхээр еврогийн үнэ буурч, тэр утгаараа хүмүүсийн бэлэн мөнгөнд санаа зовинох нь ихсэж байгаа гэсэн үг.

-Таны бодлоор энэ хямрал хэзээ дуусч хэвийн байдалд орох бол?

-Энэ асуулт миний бодож байгаагүй зүйлийн нэг юм байна шүү. Хэдэн жилийн өмнө энэ талаар  толгойгоо гашилтал бодож билээ. Дэлхийн санхүүгийн хямралын үеэр гэсэн үг л дээ. Эдийн засгийн болон санхүүгийн энэ зохицуулалт цаг хугацааны явцад аяндаа өөрийн голдиролдоо орох тэр үед энэ асуултын хариултыг олох биз.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж