Татварын хуулийн шинэчлэлийг танилцуулж байна | News.MN

Татварын хуулийн шинэчлэлийг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Татварын хуулийн шинэчлэлийг танилцуулж байна

Татварын хуулийн шинэчлэлийг танилцуулж байна

Татварын хуулийн шинэчлэлийг танилцуулах хэлэлцүүлэг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болж байна. Хэлэлцүүлэгт татвар төлөгч аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм. 

Хуулийн шинэчлэлийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар танилцуулга хийв.  

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Татварыг шинэчлэх шаардлага бий болсон. Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон дагалдах 20 хуульд өөрчлөлт оруулна. Татварын багц өөрчлөлт хувийн хэвшил, аж ахуй нэгжийг дэмжих зорилготой” гэв. 

Татварын хуулийн шинэчлэлийн зарчим нь: 

  • Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжинэ. 
  • Ойлгомжгүй хийдэлтэй, тодорхой бус заалтуудыг цэгцэлнэ. 
  • Олон улсын татварын шинэлэг зарчмуудыг нэвтрүүлнэ. 
  • Ил тод байдлыг хангана. 
  • Татвар төлөгчийн эрх ашгийг хамгаална. 
  • Татварын албыг чадавхжуулж, бэхжүүлнэ. 

Хэлэлцүүлэг үргэлжилж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно. 

Т.НОМИН 

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХХОАТ -г өөрчлөх хэрэгтэй 2018-03-05

ХХОАТ гэдэг нэг татвар байна. 500,000 төгрөгийн цалинтай хүн НДШ 50,000 төгрөг хасуулаад ХХОАТ т 38,000 төгрөг суутгуулаад гар дээрээ бүтэн сарын турш бүх юмандаа хүргэхээр 412,000 төгрөгийн цалин авч байгаа нь боломжтой айлын дугаарын хязгаарлалттай өдрөө унадаг машины 1 сарын бензины мөнгө шүү дээ. Гэтэл цалингаасаа суутгуулсан 38,000 төгрөг ядарсан хүн дээ бол өдөр бүр өдрийн хоолондоо нэмэлтээр ойролцоогоор 1,500 төгрөг нэмэх эсвэл өдөр бүр гэртээ 1 талх илүү авч болох мөнгө. Бага дунд орлоготой иргэдээ дэмжээд 500,000 хүртэлх орлогоос нь авахгүй байвал яадаг юм бэ. Эрүүл чийрэг ард иргэдтэй байхад үр хүүхэд нь өлсөхгүй байхад хөөрхөн нэмэр болно доо. Харин эсрэгээрээ ядуучуудыг дэмжих нэрээр асар их мөнгө урсдагаас хамаагүй илүү үр дүнтэй л юм сан даа. Нарийн ярьвал энэ мөнгө Монголын дотоодын хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ч дам нөлөөтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж