Япон улсын Гадаад хэргийн сайд Таро Коно өнгөрсөн баасан гаригт (2018.03.02) ОХУ болон БНХАУ нь нэг талыг баримталсан үндэслэлээр зэвсэглэлээ нэмэгдүүлж байна хэмээн мэдэгдлээ. “Хүйтэн дайны төгсгөлөөс хойш АНУ өөрийн цөмийн зэвсгээ тууштай бууруулж ирсэн байтал ОХУ болон БНХАУ үүнийг нэмэгдүүлсээр байна. Энэ бол баримт” хэмээн Таро Коно хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины өнгөрсөн пүрэв гариг(2018.03.01)-т хийсэн Холбооны хурлын илгээлтийн тухай Японы нэрт дипломат ийн хэлэв.
Баллистик пуужингийн эсрэг гэрээнээс Вашингтон гарсан хийгээд АНУ-ын газар нутаг болон Японы нутаг дэвсгэрт практикаар хэрэглэсний хариу болгон Сармат тив хоорондын баллистик пуужин, Кинжал дуунаас хурдан пуужингийн цогцолбор зэрэг орчин үеийн стратегийн зэвсгийн хөгжүүлэлт, туршилтыг ОХУ эхлүүлсэн хэмээн В.Путин хэлсэн.
Мөн тэрбээр агаарын довтолгоо болон пуужингийн дайралтад тэсвэртэй, нислэгийн хүрээний хязгаарлалтгүй далавчит пуужинд суурилуулах боломжтой жижиг оврын атомын цахилгаан үүсгүүр, усан доогуур цөмийн цэнэгт пуужин тээвэрлэх хэрэгслийг ОХУ бүтээгээд байна хэмээн хэлсэн юм.
/ТАСС/
М.Чулуунтогоо