Немц овчаркийг албан хэрэгцээнд худалдан авч байна

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Немц овчаркийг албан хэрэгцээнд худалдан авч байна

Немц овчаркийг албан хэрэгцээнд худалдан авч байна

Москва хотын Дотоод хэргийн удирдах газар албан хэрэгцээнд ажиллуулах нохойнуудыг сонгон шалгаруулж байгаа ажээ. Нохойнуудыг улсын захиалгын төлөвлөгөөний дагуу хоёр сая хүртэл рублиэр худалдан авч байгаа юм.

Энэ нь ОХУ-ын Засгийн газар албан хэрэгцээнд ийм олон тооны нохой худалдан авч байгаа анхны тохиолдол юм. Өнгөрсөн онд 10 нохойг 500 мянган рублиэр худалдан авч байжээ.

Дотоод хэргийн удирдах газар зургаан сарын хугацаанд зургаан сараас жил зургаан сарын настай 45 нохойг худалдан авахаар төлөвлөжээ.

Нохойнуудад тогтвортой араншинтай, тайван, анхааралтай, заасан зүйлсийг амархан сурдаг байх гэсэн шалгуур тавьсан байна. Бүртгүүлсэн нохойнуудыг энэ сарын дундуур сонгон шалгаруулна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж