Сэргээшийн шинжилгээнд хамрагдсан 31 бөхийн нэрийг зарлав

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Сэргээшийн шинжилгээнд хамрагдсан 31 бөхийн нэрийг зарлав

Сэргээшийн шинжилгээнд хамрагдсан 31 бөхийн нэрийг зарлав

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаас хоёр долоо хоногийн өмнө таван бөх допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд албан ёсоор өгсөн юм. 

 

Үүний дараа Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлэл хийнэ гэж байсан ч өнгөрөгч долоо хоногт шинжилгээнд хамрагдсан 31 бөхийн нэрийг зарлажээ. Харин сэргээш хэрэглэсэн гэх таван бөх ‘Б’ сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд одоогоор нэрийг нь зарлаагүй байгаа аж.

Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын допингийн эсрэг үндэсний төв хамтран 2017 оноос эхлэн “Допингүй монгол бөхийн төлөө” зорилтот ажлыг эхлүүлсэн. Улсын баяр наадмаас бусад үед буюу заал, танхимын барилдаанд зодоглож буй бөхчүүдээс гэнэтийн шинжилгээг 2017 оны арваннэгдүгээр сард авсан бөгөөд шинжилгээг БНСУ-д илгээж хариуг авсан байна. Одоогоор сэргээш хэрэглэсэн гэх таван бөхийн нэрийг албан ёсоор зарлах болоогүй бөгөөд ‘Б’ сорьцын хариу ирсний дараа хэлнэ гэдгийг албаныхан хэлж байна. 

Биеийн тамир, спортын газрын  Спортын анагаах ухаан, эрдэм  шинжилгээний  албаны их эмч Ч.Насанбат хэлэхдээ “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны /БСШУСЯ/ дэргэд Спортыг дэмжих сан гэж байдаг. Энэ сангийн журмаар Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, Монголын допингийн эсрэг үндэсний төв хамтран 2017 оны есдүгээр сараас эхлэн “Допинггүй монгол бөхийн төлөө" зорилтот ажлыг хэрэгжүүлж байгаа. Бидэнд БСШУСЯ-наас үндэсний бөхөөр хичээллэж буй залуусаас допингийн шинжилгээний сорьц авах чиглэл өгсөн. Үүний дагуу 35 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допинг хэрэглэсэн нь А сорьцоор тогтоогдсон бөхчүүдийн дунд улсын цолтой бөх ч бий, аймгийн цолтой хүмүүс ч байгаа. Шинжилгээг хийхдээ үндэсний баяр наадмаас хойш болсон томоохон барилдаануудыг сонгож, барилдааны үеэр сорьц авсан. Бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг Монголын үндэсний бөхийн холбоо өөрсдийн дүрмийн дагуу зохицуулна’ гэж байсан юм. 

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж допингийн шинжилгээнд хамрагдсан 31 бөхийн нэрийг зарласныг танилцуулж байна.

  • Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба
  • Увс Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат
  • Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс
  • Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь
  • Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва
  • Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба
  • Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших
  • Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын заан Н.Жаргалбаяр
  • Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү
  • Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий
  • Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарч
  • Ховд аймгийн Буянт сумын харьат улсын харцага О.Хангай
  • Архангай аймгийн Чулуут сумын харьяат улсын начин Б.Амарзаяа
  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын начин Ц.Одбаяр
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш
  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын начин Б.Ганхуяг
  • Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин Ч.Хөхчирэнгэр
  • Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Б.Чимэдвандан
  • Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат улсын начин Б.Хишигбаатар
  • Сүхбаатар Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Б.Номиндалай
  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат аймгийн арслан М.Эркебулан
  • Завхан аймгийн Отгон сумын харьяат аймгийн арслан Т.Бэгзсүрэн
  • Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Даваа-Очир
  • Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Э.Ууганбаяр
  • Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Ч.Мөнхтогтох
  • Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн заан Б.Түмэндэмбэрэл
  • Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат аймгийн харцага Г.Гантулга
  • Ховд аймгийн Алтай сумын харьяат аймгийн нэмэх начин Э.Очбат
  • Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн начин Э.Өлзийсайхан
  • Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан С.Майнбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж