"Том төсөл зөрчил, эсэргүүцэлтэй тулдаг" | News.MN

"Том төсөл зөрчил, эсэргүүцэлтэй тулдаг"

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

"Том төсөл зөрчил, эсэргүүцэлтэй тулдаг"

"Том төсөл зөрчил, эсэргүүцэлтэй тулдаг"

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.


-Намрын чуулган завсарласнаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна. Та өнгөрсөн намрын чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?

Намрын чуулган хүнд бөгөөд олон асуудал шийдсэн чуулган байсан. Зарим хүмүүс намрын чуулганыг хэлэлцэх асуудалгүй байсаар өндөрлөсөн гэх мэтээр дүгнэсэн. Намрын чуулган хамгийн олон бие даасан хууль, эрх зүйн актуудыг баталсан гэдгийг УИХ-ын дарга намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ тодорхой хэлсэн. Намрын чуулганаар эдийн засгаа хямралаас гаргах, Олон улсын валютын сан (ОУВС)-тай хэрхэн хамтрах, татварын асуудал, төрийн албаны, шүүхийн хуулиуд зэрэг олон чухал хуулиудыг баталсан нь үүргээ биелүүлсэн гэж дүгнэж болохоор байна.

-Намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн Засгийн газраа огцруулсан. Үүнээс болж эрх баригч 65-ын бүлэг 33, 32-оороо хуваагдсан. Одоо 65-ын бүлэг аливаа асуудалд 65-ын бүлгээрээ хандаж байгаа юу?

Засгийн газраа огцруулсан нь МАН-ын түүхэнд бичигдэж байгаа нэг том хар толбо. Сайн талаас нь тайлбарлах, зөвтгөх зүйл байхгүй. Засгийн газраа огцруулж тогтворгүй байдлыг бий болгосон нь яах аргагүй бидний том алдаа. Өнгөрсөн 100 орчим жилийн хугацаанд нийгэм, эдийн засаг, монголчуудын хөгжил цэцэглэлтийг нуруундаа үүрч ирсний хувьд МАН-д алдаа, оноо аль аль нь бий. Гэхдээ МАН Монголын ард түмний язгуур эрх ашгийг үргэлж өмнөө барьж ирсэн нам. 1990 оноос хойш МАН Засгийн газар барьж байсан үед л эдийн засаг сэргэж байсан. Тэр бүхэнд аз тохиогоод байсан гэж би үзэхгүй байна. Яагаад гэвэл ямар ч улс орныг хөгжүүлэх бодлого зөв, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь олон түмний хүсэл зоригоор, гадаад, дотооддоо дэлхий нийтийн ярьдаг хэлээр ярьж, бизнес болон бусад асуудал дээрээ илүү зарчимтай байдгийн баталгаа нь өнөөдрийн гарч байгаа эдийн засгийн өөрчлөлтүүд. Эдийн засагт эерэг өөрчлөлт гарч эхлэхэд дэлхийн зах зээл дээрх түүхий эд үнэ өссөнтэй холбоотой гэж дүгнэх хүмүүс байдаг. Гэтэл бид дотооддоо зөв бодлого хэрэгжүүлэх, зөв арга хэмжээ авахгүй бол ялгаагүй л унаж, уруудна. Тиймээс эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлж байгаа учраас эерэг өөрчлөлтүүд гарч байна гэсэн үг. Цаашид энэ Засгийн газар илүү эрчтэй ажиллах ёстой. Асар өндөр хүлээлтэн дор ажлаа эхлүүлсэн, У.Хүрэлсүхийн Засгийн газраас илүү ихийг хүлээж, хүсч байгаа. Харин үүнд хүрч ажиллаж чадах эсэх нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанаас ихээхэн хамаарна. Тиймээс МАН-ын 65-ын бүлэг мөрийн хөтөлбөр, амласан амлалтаа биелүүлэхэд шаардлага тавих, бүх түвшинд нь дэмжиж ажиллана. Ингээд ажиллахад улс орны эдийн засаг арай өөр өнгө төрхтэй болсон байна гэдэгт итгэж байна.

-Улс төрийн хүрээнд дахиад Засгийн газрыг унагах нь гэсэн яриа, зарим хэвлэлээр ч бичээд эхэлжээ. Тэгэхээр Засгийн газраа дахин огцруулж, тогтворгүй байдал үүсгэх вий гэсэн болгоомжлол хаа хаанаа байх шиг байна?

-Засгийн газрыг огцруулах хүсэлтэй хүмүүс байгаа. Гэхдээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаараа МАН маш том сургамж авсан болов уу гэж бодож байна. УИХ-ын 65-н гишүүн маш сайн сургамж авсан байх. Ер нь бол 1990 оноос хойш олон Засгийн газар солигдсоноор үр дүнд хүрдэггүй гэдэг нь харагдаж байна.

Энэ жилийн ерөнхий төрхийг аваад үзэхэд, эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүд өмнөх буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үр дүн. Харин 2018, 2019 онуудад одоогийн Засгийн газрын ажлын үр дүн гарч эхэлнэ. Тиймээс бид Засгийн газраа бүх талаар нь дэмжиж ажиллана.

-Олонхийн бүлгийг зангидаж байгаа хүний хувьд дахиад Засгийн газар унахгүй байх баталгаа байна уу. Бүлгийн даргын үг илүү баталгаатай сонсогдож магадгүй юм?

-Монголын ард түмний хүслийг МАН-ын их хурал дээр мэдэрч, намын даргад өрсөлдөхдөө би хэлж байсан юм. Төр засаг тогтвортой байх ёстой гэдгийг тухайн үеийн их хурлын төлөөлөгчид бүгд хэлж байсан. Энэ 1200 хүний бүрэлдэхүүн бол Монголын ард түмний толь, хүсэл нь юм. Тиймээс энэ хүсэлд нийцүүлж ажиллах ёстой гэдэг зарчмыг үргэлж бодож ажиллах ёстой. Мэдээж энэ Засгийн газартай хариуцлага ярьж, тодорхой сайд ч юм уу хариуцлага алдвал бид хэлнэ, алдааг нь засч, залруулна. Түүнээс алдаа гаргаад байхад нь төрийн тогтвортой байдал гээд толгойг нь илээд явахгүй. Ямар ч нөхцөлд Засгийн газар тогтвортой байлгахын төлөө 65-ын бүлгийн зүгээс хамаарах бүх зүйлээ дайчилна.

-Намрын чуулган завсарлахтай цэрэгцэн МАН-ын бүлгийн хамгийн залуу гишүүн болох Д.Гантулгын асуудал яригдаж эхэлсэн. Ингэхдээ прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж байгаагаа ч мэдэгдсэн. МАН Д.Гантулга гишүүнд хариуцлага тооцох уу гэдэг асуудал олон нийтийн дунд их байна. Бүлэг энэ талаар ярилцсан уу, цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-МАН-ын бүлэг дээр ярих асуудал мөн эсэхийг бодолцох хэрэгтэй. Хуулийн хүрээнд шалгагдаж байгаа асуудлын талаар бид яриад байх зүйл алга. Ер нь бол нэг л зарчмыг бид барьж ажиллах ёстой юм. Хэн ямар ажил, албан тушаалтай байх нь сонин биш. Хуулийн өмнө гэм буруутайг тогтоох шаардлага гарвал дуудсан цагт нь очдог, мэдүүлэг өгдөг. Буруугүй бол түүнийгээ нотолдог, хуулийн хариуцлага үүрэх ёстой бол хариуцлагаа үүрдэг зарчмаар Монгол Улсын иргэн бүр явах ёстой. Энэ бол Үндсэн хуулийн суурь зарчим учраас түүнийгээ барьж ажиллах ёстой. Одоогоор Д.Гантулга гишүүний талаар яриад байх зүйл алга.

-Өнгөрсөн намрын чуулганыг харж байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ гэсэн гурван институци нь хоорондоо үл ойлголцолтой, нэгдмэл байж чадахгүй байх шиг харагдсан. Цаашид засагдах уу?

-Монголчууд дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж ярьдаг. Монголын төр тийм л байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдахаар Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон учраас эрх мэдлийг нь хязгаарлах нь гэсэн сөрөг сурталчилгаа хийж эхэлдэг. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үе үеийн парламент ярьсаар ирсэн. Төрийн гурван том институцын үл ойлголцол олон түмний нүдэн дээр ил болж эхэлж байна. Ийм үл ойлголцолтой байдлаар цаашаа явах юм бол Монгол хөгжихгүй. Тиймээс УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын зааг ялгаа, бүрэн эрх, үүргийг шат шатандаа хэрэгжүүлэхгүй бол болохгүй байна. Судалгаагаар Үндсэн хууль батлагдсанаас хойш 49 хуулиар Ерөнхийлөгчид эрх мэдэл нэмж олгосон байгаа юм. Хэн нь Ерөнхийлөгч, хэн нь Ерөнхий сайд, УИХ нь юм бэ гэдэг ойлгомжгүй байгаа.

Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ гэж заасан. Гэтэл төрийн эрхийг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ аль нь барих гээд байгаа нь мэдэгдэхгүй болсон байна. Сонгогдсон хүмүүсээс хамаарч үл ойлголцол улам бүр тодорч харагдаж байна. Тиймээс энэ асуудлыг нэг талдаа багтааж, хөгжинө.  Хусмаа голсон хүүхдүүд шиг хоорондоо юмаа булаацалдаад байх юм бол бид хөгжихгүй.

-Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчийн эрхийг 65-ын бүлэг үгүй хийх нь л гэж яриад байгаа шүү дээ?

-Ерөнхийлөгчөөс ирж байгаа саналуудад ажилгүйдэл, ядуурал гэх мэт асуудлууд бий. Гэтэл энэ нь Засгийн газрын хийх ажил. Үнэндээ бол УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нь баахан төсөл хөтөлбөр, бизнес яриад байхаар тун ойлгомжгүй болно. Тэгэхээр Засгийн газар хүчирхэг, маш тодорхой шийдвэрээ гаргаж УИХ-аар батлуулах ёстой. Жишээлбэл, Тавантолгой дээр шийдвэрээ гаргаад л УИХ-аар оруулж, ард түмэндээ танилцуулах боломжтой. Жаахан зоримог шийдвэрээр ажлаа хийхгүй бол Ерөнхийлөгч, УИХ-ын саналыг нэгтгэж, нэг санаатай болж, урагшилна гэвэл молиго. 65 хүн нэгдмэл нэг саналтай байна гэж байхгүй. Ямар ч том төслийн цаана тодорхой зөрчил, эсэргүүцэлтэй тулгарна. Тэр бүхнийг зөв арга механизмаар л ялж, давж гарна.

Нөгөө талдаа төрд үүсээд байгаа, төрийн гурван институци хоорондын гажуудлыг засах л ёстой. Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг биш, Засгийн газар нь дорвитой шийдвэр гаргахад учир дутагдалтай, төрийн эрх барих дээд барих байгууллагадаа Ерөнхийлөгч, Засгийн газар нь хүндэтгэлтэй бус хандах үйлдлүүд ажиглагдаж байна.

-У.Хүрэлсэх сайдаас зоримог шийдвэр гарах болов уу?

-Би биш ард түмэн хүлээгээд л байгаа. Би ард түмний нэг шүү дээ.

-Шинэ Ерөнхий сайдыг гал тогоондоо “эргэлдээд”, том төслүүдээ, том зургаар гаргахгүй байна гэж шүүмжлэх хүмүүс олон байна. Ялангуяа том төслүүдээ хөдөлгөх эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. УИХ том төслүүдээ хөдөлгөх чиглэлд ямар нэг шахалт үзүүлэх боломжтой юу?

-Засгийн газар байгуулагдаад төсөв, төлөвлөгөө гэх мэт амаргүй цаг үеэ давсан. Одоо чуулганы хуралдаан завсарласан учраас сайд нарыг дуудах нь багассан. Тиймээс Засгийн газар одоо л нэг бодлогоо тодорхойлж, нэг зүйлд зангидагдах зүйлээ хийж байгаа болов уу гэж бодож байна.  Том төслүүдээ хөдөлгөн, эдийн засгийн өсөлтийг хангаж байж бид мөрийн хөтөлбөрөө биелүүлнэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Бүлгийн хурал дээр ч Засгийн газрыг бодлого маш тодорхой болго гэсэн шаардлага тавьсан. Цаашид ч тавих болно. Засгийн газраас Тавантолгойн асуудлыг одоогоор ярихгүй байна, нефть боловсруулах үйлдвэрийн асуудлыг яриад эхэлсэн. Тооцоо, үндэслэл, судалгааг маш сайн хийж байж аливаа том төсөл урагшилна гэдгийг л маш сайн ойлгох ёстой. Нефть боловсруулах үйлдвэр барихад Монголд ашигтай эсэх, геополитикийн хувьд хоёр хөрштэйгээ ямар харилцаатай байх вэ гэх зэрэг маш олон талаас нь харж, дүгнэж өндөр дүнтэй зээлээр том төслүүдээ санхүүжүүлэх ёстой. Түүнээс гадна бидний хамгийн ойрын үед хөрөнгө оруулж, эргэлтэд оруулах нь Тавантолгой. 2018 ондоо багтаагаад төмөр замаа барьчих л хэрэгтэй. Даахгүй нохой булуу хураана гэж ярьдаг шиг нэг л их харамч хүмүүс байгаад байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшлийн тухай мэдээллийг бид өдөр бүр авч байна. Монголын нүүрс хэдий хүртэл үнэ цэнэтэй байх вэ. Хөгжих үү, үлдэх үү гэдэг дээр зоримог шийдвэр гаргах ёстой. Ингэж зоримог шийдвэр гаргахад юу нөлөөлж байна вэ гэхээр өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төр оролцсоноос үүдэлтэй. Магадгүй хувийн аж ахуй нэгжид өгсөн бол Тавантолгойн орд бидэнд өгөөжөө өгөөд эхэлсэн байгаа шүү.  “Эрдэнэт”,“МИАТ”, нүүрсний ордууд зэрэг төрийн өмчит томоохон компаниудыг нээлттэй, ил тод олон улсын хэмжээний тендер ил тод зарлаж, хувьчилмаар байгаа юм.  Монголчууд хувьчлалыг хэсэг бүлэг хүн нийлж хийгээд худалдаж аваад, баяжаад дуусдаг гэсэн болгоомжлолоосоо салж чадахгүй байна. Өнгөрсөн өмч хувьчлал бидэнд ийм сэтгэгдэл үлдээсэн. Гагцхүү бид сургамж л авах ёстой.

-Та чуулган завсарлахын өмнө УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулах, арга хэмжээ авах хуулийн төслийг өргөн барьсан. Яагаад энэ хуулийг өргөн барих болов. Шалтгаан нь юу байв?

-Би энэ парламентад сонгогдоод 10 гаруй жил болж байна. Сүүлийн жилүүдэд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын нэр хүнд унаж эхэлж байна. Үүний үндсэн нэг шалтгаан нь УИХ-ын гишүүдийн ирц. Улс төрийн тогоон дотор өмнөхөө мартдаг, богино ой санамжтай гэж ярьдаг. Гэтэл өнгөрсөн дөрвөн жил буюу 2012-2016 оны мөн үеийг 2016-2018 оны мөн үетэй харьцуулахад тасалсан, суугаагүй гишүүдийн тоо өмнөх парламентын үед гурав дахин их байгаа юм.  УИХ-ын гишүүдийн ирцийн асуудал нь төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг нийгэмд унагаж буй хамгийн том сэдэв.  Бид ард түмнээ төлөөлж, хууль тогтоох дээд байгууллагад ажиллана гэж сонгогдсон хүмүүс. Бидний үндсэн ажил энэ. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч өглөө 08.00 цагт ажилдаа ирж, хуруугаа уншуулдаг. Гэтэл бид сайн дураараа, дунд чөмгөөрөө тонгочино гэдэг шиг байж болохгүй. Тэгэхээр хариуцлагын механизмыг УИХ-ын Дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд тусгасан байдаг ч хариуцлагын асуудалд тодорхой арга хэмжээ авах нарийвчилсан заалт байхгүй юм билээ. Тиймээс хариуцлагыг нь илүү нарийвчлалтай, зүйл бүрээр нь тодорхой болгож өгсөн. Жишээлбэл, үг хэлэх эрхийг нь хасах, сануулах гэх мэт зүйл, заалт бүрээр нь тодорхойлж боловсруулсан. Нэмээд УИХ-ын тухай хуульд “Нэг чуулганы бүрэн эрхийн хугацаанд чуулган, байнгын хорооны хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр суугаагүй тохиолдол нь чуулганы хугацааны гуравны нэгтэй тэнцсэн тохиолдолд шууд УИХ-ын гишүүнээс эгүүлэн татдаг болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа. Энэ бол гишүүдэд тодорхой анхааруулга болох байх гэж бодож байна.

-Хуулийн хэрэгжилтийг хэзээнээс тооцож байна вэ. Олон нийтийн зүгээс УИХ өөрсдөөсөө хариуцлагын асуудлыг эхэлбэл цаашид батлагдах хууль чанаржих, төрийн бусад шатны байгууллагад нөлөө үзүүлэх зүйл болох юм гэсэн хүлээлтэй байх шиг байна?

-Миний хувьд хаврын чуулган эхлээд хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулаад, баталсан өдрөөс нь хэрэгжүүлэх заалттайгаар оруулна гэсэн бодолтой байна.

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд өөрийн биеэр байхгүй ч картаа шургуулаад үлдээх тохиолдол маш их байдаг. Ирц нь 60 гаруй хувь гэж байхад танхимд нь ирцэндээ хүрэхгүй гишүүд сууж байдаг шүү дээ. Энэ асуудлыг хэрхэн зохицуулахаар хуульд тусгасан бэ?

Хуульд хариуцлагын асуудал орж ирж байгаа учраас дотоод журмаараа үүнийг зохицуулаад явах боломжтой. УИХ-ын Тамгын газар дотооддоо ч шийдэх боломжтой. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр тооцох, өөрөө биеэр бүртгүүлэх, гарах, чөлөө авах зэргийг дотоод журмаар зохицуулаад явах боломжтой.

-Энэ хуулийн төслийн хэлэлцэх үеэр гишүүдийн эсэргүүцэлтэй тулах байх гэж бодож байна. Ялангуяа хурал “тасалдаг” гишүүдийн?

-Хуулийн төслийг гишүүдтэй санал солилцоогүй, шууд өргөн барьсан. Хэлэлцүүлгийн үеэр л гишүүдийн реакцыг харах хэрэгтэй.

-Ирэх хаврын чуулганаар Улс төрийн намуудын, Сонгуулийн тухай хуулиуд, Үндсэн хууль гэх мэт чухал хуулийн төслүүд хүлээгдэж байна. Хаврын чуулганаас юу хүлээж болох вэ. Ялангуяа эдгээр хуулиуддаа өөрчлөлт оруулж чадах болов уу?

-Юуны түрүүнд Сонгуулийн болон улс төрийн намуудын хуулиудаа батлаасай гэж хүсч байна.  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нухацтай ярилцаж, хэлэлцэх ёстой. Хаврын чуулган нилээд ачаалалтай байх болов уу гэж бодож байна.

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-05 202.21.100.210

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНД ТЭТГЭВРИЙН НАС БОЛСОН ,ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ХҮН ТОМИЛДОГОО БОЛИМООР ЮМ. САНХҮҮ ХАНГАМЖИЙН ГАЗРЫН ДАРГА 63 НАСТАЙ ХҮН САЯ ТОМИЛЛОГДЛОО. ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДАРГААР НЬ УДАА ДАРАА АВИЛЛАГАД ШАЛГАГДАЖ БАЙСАН ХҮН ДАГИЙМАА ГЭЖ 60 ГАРСАН АВГАЙ ТОМИЛОГДООД БАС БОЛООГҮЙ ОДОО БОЛОХ ЦЭРГИЙН БАЯРААР ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТЭРГҮҮНД МӨН ЦЭРГИЙН ГАВЪАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНД, МӨН ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА ЦОЛОНД НЭРИЙГ НЬ ТОДОРХОЙЛООД ЯВУУЛЖ БАЙНА. НЭГ ЗЭРЭГ ШҮҮ АРАЙ ХЭТЭРЧ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ . ТӨРД ТОЛГОЙ ГЭЖ БАЙДАГ БОЛ ИЙМ ЗҮЙЛИЙГ ЗОГСООГООЧ ЕРӨНХИЙ САЙД , ЗГХЭГ-ЫН ДАРГА МИНЬ.

Avatar

Зочин 2018-03-05 150.129.141.187

Түрүүний бөөс толгойд гарвал яадгийн хамгийн шилдэг жишээ …

Avatar

Зочин 2018-03-05 150.129.141.187

Энэ нөхөрт үнэн юм байна уу ? Энэ бол хамгийн адгийн дээшээ зусарч, зулгай, доошоо дээрэнгүй, худалч, хударгагүй, хүн [Хориотой Үг]. Таван төгрөгийн төлөө юу ч хийхэд бэлэн НЯНГАР ….

Avatar

зочин 2018-03-05 202.9.43.160

Том төслүүдийг эхлүүлэхэд учирч буй саад бэрхшээлийг одоо ярихаа больж ажлаа хийцгээ. [Хориотой Үг] чавганц шиг элдэв шалтаг тоочиж суух эрх Засгийн Газарт ч УИХ-ын гишүүдэд ч байхгүй. Хурдтай дайчин шуурхай ажиллахыг л ард түмэн та нараас шаардаж байгаа.

Avatar

Зочин 2018-03-05 103.26.194.79

Энэ лагай төрд шургалсан нь том эмгэнэл. Будлиантай нөхөр. Хар мөртэй. Чухал царай гаргаж жүжиглэнэ.

Avatar

Зочин 2018-03-05 27.123.212.137

Монгол улсынхаа төлөө тусгаар тогтнолын төлөө хүн бүхэн байх хэрэгтэй тэгсэн цагт л хулгайчдыг ил болгоно шүү.

Avatar

зочин 2018-03-05 202.179.26.105

Хаянхярваа Та нар , Том ТӨСӨЛ-өөс л Хулгайлж, Луйвардаад гаршчихсан шүү дээ, Тэгээд л Зөрчил Эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм шүү дээ, Бас Зөрчил Эсэргүүцэлгүй дураараа, тайван Идэж уух санаатай аан, Муусайн Феодолууд Та нарын Чихнээс чинь
Ард түмэн их Хонх уянаа, Шударга Хууль Шүүхийн өмнө хэзээ очих бол гээд байнгын Айдастай байгаа биз дээ,

Avatar

mdmaDB 2018-03-05 202.9.43.100

ZAILAAD ZALUUCHUUDAA BAIRAA TAVIJ OG ODOO CHAMAAS OLIGTOI b**s CH GARAXGUI

Avatar

Зочин 2018-03-05 66.181.186.32

ХАМИЙН ГОЁ НЬ БИ АРД ТҮМИЙ НЭГ ГЭНЭЭ ХА ХА ХА

Avatar

Зочин 2018-03-05 66.181.185.230

Муу хар [Хориотой Үг]!!!

Avatar

Ахлам 2018-03-05 124.158.74.2

Энэ Хаянхярваа ч буруу тийшээ харсан бууны ам санагддаг. Нэг их орчин үеийн либериалист хүн болох гэж бодож жүжиглэхээс цаашгүй. Орчин үеийн дэлхийн эдийн засгийн хандлага төр, хувийн гэсэн холимог эдийн засгийн тогтолцоонд аажмаар шилжих процесс эхэлчихээд байхад. 30,40 жил төрийн өмчид байсаар биднийгээ тэжээж ирсэн ганц үйлдвэрээ хувьчлах тухай яриад сууж байх гэж дээ. МАН- нхан бүлгийн даргаа өөрчилмөөр юм даа.

Avatar

Зочин 2018-03-05

Битгий солиор таван толгойн нүүрс хэзээ ч үнэ цэнээ алдахгүй гангийн коксжих нүүрс дэлхий нийтээрээ барилга барихгүй л болдоггүй юм бол

Avatar

YRVAA 2018-03-05 64.119.16.44

MEGIN b*** DOLOGCH DOLDOI AJILA HIJ CHADAHGUI AVILGCHDIG OGTSRULSAN ZOV

Avatar

Зочин 2018-03-05 202.21.106.106

Тиймээ хөгшдүүдийн халамжийн мөнгийг хотоос сонгогдсон тойрогтоо шилжүүлж баригдаад гүрийж зүтгээд одоо "Том төсөл эсэргүүцэлтэй тулгарсан" үгний чинь гараа болоо биз!

Avatar

ЗОЧИН 2018-03-05

ХАЯНХЯРВАА – ПРОВАКАТОР

Avatar

Иргэн 2018-03-05 202.9.41.244

Хаянхарваа худлаа ярьж байна.Намууд ард тумний эрх ашгийг бодож байгаагуй шуу дээ, Ард тумэн ядуу,дарга нар баян,хахууль ийм их байхад Хаянхарваагийн ярьсантай даан ч амьдрал авцалдахгуй юм даа.Эд нар сансарт амьдардаг байхаа.

Avatar

Иргэн 2018-03-05 202.9.41.244

Хаянхарваа худлаа ярьж байна.Намууд ард тумний эрх ашгийг бодож байгаагуй шуу дээ, Ард тумэн ядуу,дарга нар баян,хахууль ийм их байхад Хаянхарваагийн ярьсантай даан ч амьдрал авцалдахгуй юм даа.Эд нар сансарт амьдардаг байхаа.

Avatar

Иргэн 2018-03-05 119.40.99.2

"Сүүлийн жилүүдэд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын нэр хүнд унаж эхэлж байна". Аль хэдийн унаад унах унахдаа хүн амын 10 хүрэхгүй хувь л УИХ-ыг ажиллаж чадаж байна гэж үзээд байна. Та жаахан мэдрэмжтэй байгаа ч

Avatar

хуульч 2018-03-05 202.9.43.198

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШ ҮҮ???

Avatar

ЦЕГ ЭЗГХТТасаг 2018-03-05 202.9.40.66

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга Г.Ганболд нарт хилийн хориг тавьж, их хэмжээний мөнгө завшсан хэргээр шалгаж байна Д.ЖИГЖИДНЯМАА БОЛОН ОРЛОГЧ ДАРГА Г.ГАНБОЛД НАРЫН ӨРӨӨГ ЛАЦДАН БИТҮҮМЖИЛЖ, ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

Avatar

Зочин 2018-03-05 202.9.40.66

УБТЗ-аас шилжүүлсэн мөнгө хэний данс руу орсон бэ гэдгийг шалгаж тогтоохоор холбогдох бичиг баримтыг хураан авсан байн

Avatar

Zochin 2018-03-05 202.179.30.194

Ene Khayankhyarvaagiin ter Erdenes Mongold avaachij ded zakhirlaar tavisan khyniig. Chaavaas tiim khymyyseer khyreelyylekheer yamar olig baikh ve dee. Khyniig ynelekh ynelemj n' ter yum bol uuriikh n' tarkhi yamar uchyykhen be gedeg n' l kharagdaj bgaa yum daa.

Avatar

ЦЕГ ЭЗГХТТасаг 2018-03-05 202.9.40.66

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга Г.Ганболд нарт хилийн хориг тавьж, их хэмжээний мөнгө завшсан хэргээр шалгаж байна
Д.ЖИГЖИДНЯМАА БОЛОН ОРЛОГЧ ДАРГА Г.ГАНБОЛД НАРЫН ӨРӨӨГ БИТҮҮМЖЛЭН ЛАЦДАЖ, ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙН БИЧИГ БАРИМТ КОМПЬЮТЕР НӨӨТБҮҮК ГМ-ИЙГ ХУРААЖ АВСАН БАЙНА.

Avatar

ЦЕГ ЭЗГХТТасгийнхан 2018-03-05 202.9.40.66

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга Г.Ганболд нарт хилийн хориг тавьж, их хэмжээний мөнгө завшсан хэргээр шалгаж байна Д.ЖИГЖИДНЯМАА БОЛОН ОРЛОГЧ ДАРГА Г.ГАНБОЛД НАРЫН ӨРӨӨГ БИТҮҮМЖИЛЖЛЭН ЛАЦДАЖ , ҮЗЛЭГ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ ХОЛБОГДОХ БИЧИГ БАРИМТУУДЫГ ЦААСАН ХАЙРЦАГЛАЖ КОМПЬЮТЕР НӨӨТБҮҮКИЙДИЙГ ХУРААН АВСАН БАЙНА.

Avatar

ХАЯНХЯВАА ГУАЙД 2018-03-05 66.181.179.102

ХАЯНХЯРВАА ГУАЙ ЭРДЭНЭТИЙН 51-49 %-Н УЧИРЫГГ ОЛХОД НАМЫН 32–Н БҮЛГЭЭСЭЭ САНААЧИЛГА ГАРГАЖ АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА

Avatar

Зочин 2018-03-05 202.9.40.66

х о г и й н г а р

Avatar

Irgen 2018-03-05 66.181.161.118

Ийм худлаа ярьсан.[Хориотой Үг] зантай. хуурамч нөхдөөс юуч гарахгүй.ярианы хэнээрхэл.мэдэмхийрхэл…….

Avatar

ard tumen 2018-03-05 202.179.18.89

Jijig baiguullagiin jijig darga nar ajildaa irexgui zugeer tsalin avsan teneg garuud ix baina daa yaj iim darga nartai uls xugjix ve dee uursduu ulgerlex uls ni ix huraldaa irexgui baigaa uym chin dood jijig garuud ni iim baixaas yaxav dee

Avatar

Шууд хэлчих л дээ 2018-03-05 202.72.245.220

ТОМ ТӨСЛӨӨС ХУЛ ГАЙЧ БҮР ХУВЬ ХҮРТЭХ ГЭЭД ДАЙРААД БАЙДГААС ГАЦДАГ БАЙХ НЬ ЭЭ, ТЭР НЬ ТЭГЭЭД 76+1 ГЭСЭН ҮГ ҮҮ?

Avatar

зочин 2018-03-05 66.181.166.196

зүй нь [Хориотой Үг] сууж байх ёстой хүн ингээд УИХ-д суучихаад, янз бүрийн юм яриад байж байх юм, өнөөгийн монголын нийгмээ гэж

Avatar

Зочин 2018-03-05 202.170.72.3

Энэ засаг олон юм хийж чадахгүй байх. Гэхдээ нефть боловсруулах үйлдвэрийг яаж ийгээд ядаж эхлүүлээд орхивол монгол орондоо маш том юм хийж байгаа нь тэр. Тэртээ тэргүй санхүүжилтийг нь гаднаас гаргая гээд байхад, хөршүүдийнхээ арга эвийг олоод барих хэрэгтэй. Түүхээс хараад байхад үргэлж 2 хөршийн дарамт шахалтан дор байсан тухайн үеийн эрх баригчид хатуудаа хатуу, зөөлөндөө уян хатан бодлого явуулсаар монголынхоо эрх ашгийн төлөө ямар нэг зүйлийг хийгээд л байсан байдаг.

Avatar

дарханчууд 2018-03-05 103.229.120.105

монголчуудаа наадах чинь яаж ч хаашаач урсаж хордуулж чадах мөнгөн ус мөнөөс мөн бөлгөө

Avatar

Зочин 2018-03-05 180.149.78.99

Жинхэнэ [Хориотой Үг] доо энэ гар

Avatar

Tavantolgoi 2018-03-05 223.62.222.194

Tavantolgoi chamd mon ch ih ogooj ogj baigaa te muu hulgaichaa .Uiliin ur edlene dee chi bolon tanai ur sad .Chi bol hamgiin turuund shorond oroh estoi hun udahgyi ornoo chi hoid nasaa haluun tamd 100n jil sharagdah bolno.Naad lam bagsh nar chin argalna gej baihgyi zugeer chamaas saaj amidarj baigaa .

Avatar

Tavantolgoi 2018-03-05 223.62.222.194

Tavantolgoi chamd mon ch ih ogooj ogj baigaa te muu hulgaichaa .Uiliin ur edlene dee chi bolon tanai ur sad .Chi bol hamgiin turuund shorond oroh estoi hun udahgyi ornoo chi hoid nasaa haluun tamd 100n jil sharagdah bolno.Naad lam bagsh nar chin argalna gej baihgyi zugeer chamaas saaj amidarj baigaa .

Avatar

Amraa 2018-03-05 66.181.160.38

Хэн,юуг эсэргүйцээд байна.?Тодорхой ярь.Чадахгүй бол хошногодуул с**.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж