Улаанбаатарт 9-11 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 9-11 градус хүйтэн байна

Улаанбаатарт 9-11 градус хүйтэн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2018.03.05)цаг агаарын мэдээллийг танилцуулж байна.

Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна

Төвийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж