Эрүүл биш бол 66 сая байлаа ч хэрэггүй | News.MN

Эрүүл биш бол 66 сая байлаа ч хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2018.03.04-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эрүүл биш бол 66 сая байлаа ч хэрэггүй

Эрүүл биш бол 66 сая байлаа ч хэрэггүй

Монголчуудын хүнсний гол хэрэгцээ нь малын мах. Өнгөрсөн оны байдлаар Монгол улсын малын тоо толгой 66.2 саяд хүрснийг Үндэсний Статистикийн хороо мэдээлсэн. Энэ нь өмнөх 2016 онтой харьцуулахад 4.6 саяар илүү юм. Таван хошуу малаар задалж үзвэл ямаа хамгийн их буюу 30 сая, хонь 27 сая толгой байна.

Сүүлийн хориод жилд бараг гурав дахин тоо толгой нь өсөөд байгаа мал аж ахуйн салбар эдийн засагт болоод монголчуудад үр өгөөжөө бүрэн өгч чадаж байгаа юу? Нүүдлийн мал аж ахуйн хэлбэр орчин цагийн суурин амьдралд хэр нийцэж байгаа вэ? Гурван сая хүн амын тал хувь нь оршин суугаа нийслэл Улаанбаатар хотын иргэд малынхаа шинэ сүүг ууж чадахгүй байгаа. Олон жил экологийн хувьд цэвэр монгол малын махыг экспортод гаргаж, улсын эдийн засагт ч, малчдад ч ашигтай болгоно гэж ярьж байгаа ч ажил хэрэг болсон нь үгүй. Энэ салбарт мянган мал тоолуулж, Цагаан сараар хэн нэгэн сайдаас цар таваг авах хэлбэрдэлт биш тоо хөөцөлдөөгүй, үр ашгаа өгсөн шинэ зохицуулалт, арга барил, орчин цагийн эрчимжсэн, төрөлжсөн фермерийн аж ахуй үгүйлэгдэж байгаа. Ялангуяа малын эрүүл мэндийн асуудлыг хүний эрүүл мэндийн дайнд авч үзэхгүй бол эрүүл хүнс идэх баталгаа улам алга болж байна.

Энэ өвөл энэ салбарыг халдварт өвчин нэрвээд байна. Хамгийн сүүлийн мэдээгээр есөн аймгийн 20 гаруй суманд гоц халдварт шүлхий өвчний тохиолдол бүртгэгдэж хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Сүүлийн хоёр гурван жилд шүлхий өвчний тохиолдол тахлын хэмжээнд очсон гэж хэлж болохоор байна.

Таван жилийн өмнө шүлхий өвчний тохиолдол жилдээ 4-5 удаа бүртгэгдэж байсан бол өнгөрсөн 2017 онд 60 гаруй бүртгэгдсэн нь онц байдал зарлах хэмжээний аюулыг ардаа тээж байна. Аргагүйн эрхэнд Тагнуулын ерөнхий газраас шүлхий өвчний гаралт, тархалтад анхаарал хандуулах болж байна.

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Эрдэнэ, Сайншанд, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Өмнөговь аймгийн Манлай, Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан, Наран, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалант, Дорнод аймгийн Чулуун­хороот сум зэрэг 11 аймгийн 24 суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Шүлхийн тархалт ийнхүү эрс нэмэгдэж байгаа нь малчид, орон нутгийн удирдлага, ХХААХҮЯ гээд бүх талын ажлын харилцан уялдаа хамаарал, зохион байгуулалт, хяналт бүрмөсөн алдагдсаныг харуулж байна. Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин тойрсон тендерийн асуудал олон жил яригдаж байгаа ч төсвийн мөнгөөр хийгдэж буй арга хэмжээ зөв замаар явагдаж байгаа эсэх талаар цагдаа, АТГ гээд хариу өгөх байгууллагуудаас мухарласан хариу өгсөн нь үгүй. Халдвар авсан малыг устгалд оруулахаас өөр аргагүй. Гэвч устгалын энэ арга нь хэр үр дүнтэй вэ? Мөн малаа устгуулсан малчид гоц халдварт өвчнөөр малаа алдсан хэмээн төсвөөс нөхөн төлбөр авч байгаа малаа эрүүл байлгах хүсэл эрмэлзлэлийг малчдад төрүүлдэг болов уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эрүүл мал, бэлчээрийн даац 2018-03-04 210.191.40.106

Зөвхөн эрүүл байх хангалтгүй. Малаас гарч байгаа бүтээгдхүүн нь чанартай байх хэрэгтэй. Бэлчээрийн даацандаа тааруулахгүй бол хичнээн малтай байгаад ч нэмэргүй. Сүү, маханд нь яргуй, таана, хөмөл… биш, шарилж шингэсэн амтагдсан байвал хэн авах бэ? Мах нь алагласан биш, дан өөх байвал хэн авах бэ? Дээхэн үеийн малын хавирга нь мах, өөх алагласан байдаг байлаа. Харин одоо өөх л байх болов. Мал усан, элгэн, махан тарга аваад дараа нь өөхөн таргаа авдаг гэж хашир малчид ярьдаг байсан. Одоо бол шууд өөхөн тарга л авч байна. Бэлчээр талхлагдаж, бэлчээрийн даац хэтэрч нүүж суухаа больсноос мал зөвхөн шарилж, лууль зэрэг хөл газрын ургамал идэх болсонтой холбоотой. Иймд дор хаяж мах, сүүнийхээ стандартыг тогтоож, ядахдаа хуучных шиг махаа 1,2,3-р зэрэг гэж ангилаад зэргээсээ хамаарч махны үнэ нь мэдэгдэхүйц ялгаатай тогтоох хэрэгтэй. Ингэвэл малчин хүн зөвхөн малаа таргалуулж жин дарах биш, харин бага жинтэй ч өөх мах алагласан мах үйлдвэрлэх сонирхол нь өсөх жишээтэй. Бэлчээр талхлагдсанаас бэлчээрт нь шарилж, лууль л ургах болсон. Энэ бол бүр улсын хэмжээний асуудал шүү

Avatar

Иргэн 2018-03-04 66.181.179.169

Х.Баттулга бүтээлч ерөнхийлөгч бн гэсэн.Эрүүл биенд саруул ухаан оршино гэдэг үг байдаг.Эрүүл биетэй байх эцсийн зорилго биш харин саруул ухаантай байх нь эцсийн зорилго. Эрүүл биетэй байхын төлөө тэмцэж үр дүнд хүрсэн хүн баатар маатар болоод байх. Харин эрүүл биестэй хүний жинхэнэ эцсийн дүн саруул ухаан нь хаана бн. Тухайлбал, Монгол МАА- орон МАА-н Ш/У хангалттай хөгжсөн баймаар, Ж.Самбуугийн нэрэмжит МАА-н хүрээлэнгийн мал эмнэлэгийн салбарт судалгааг молекулын түвшинд хийдэг болсон гээд ярьцагаадаг Сонгинын био комбинатыг Унгарчууд байгуулаад бараг 100 жил боллоо. Гэтэл шүлхийн вакциныг хийж чадахгүй ОХУ-ын Владимирын вакциныг одоо хүртэл царайчлаад гуйгаад сууж байдаг. Миний мэдэхээс орос оюутнууд гахай хивдэг амьтан уу эс хэвдэг амьтан уу гээд маргадаг улс шүү дээ. МАА-н талаар ийм мэдлэгтэй хүмүүсээс бид дор байх гэж үү.Бүтээлч ерөнхийлөгч өө одоо ХААЯ-ныхан, МАА-н хүрээлэнгийнхэн, Сонгинын биокомбинатад шүлхийн вакцин хийх хугацаатай даалгавар өгөх цаг нь болсон шүү. Даалгаварыг хугацаанд хийж чадаагүй бол тэр цалин аваад сууж байгаа товарищуудад ёстой нөгөөдөх "цаазынхаа ялыг" өгч хариуцлага асуух хэрэгтэй. Тэд зүгээр сууж цалин авсаар байгаад " просто нажрались" гэж оросоор хэлдэг дээ. Шүлхийн вакциныг эх орондоо үйлдвэрлэсэн хүмүүс бол ёстой саруул ухаантан баатрууд мөнөөс мөн болно.

Avatar

Irgen 2018-03-04 174.208.17.46

Mal turiin hamgaalaltand baidag zoriin ganz huviin umch.Maliin ezed bolson malchid buh turiin uilchilgeeg unegui avdag,maliin huliin tatvar tulduggui,ulsaas tatvar tulugchiin munguur baingiin tuslamjiin uvs tejeel avdag,belcheer hudag us unegui heregledeg iim l uls.Ard irgediig mah suu tuuhii edeer sain hangaarai gej ene bugdiig mongoliin tur zasag ard tumen unegui ugdug.Hariu mash muu.uvchtuu chanar muutai mah,us holison suu,guriltaa aaruul eezgii.Hamgiin gol yum ni mongol ulsiin gazar nutgiig zulzuulj suitgej bgaa humuus.Ene bol tulj barshgui hohirol.belcheeriig nuhun sergeene gedeg mash unetei ,zag hugazaa shaardsan ,barag bolomjgui ajil.Malchidaa toonii hoinoos huuzulduj uvchtuu chanargui mal usguj,gazar nutgaa b** suitgej zuljuulehee bolizgoo.mongol ulsiin gazar nutag niit mongoliin ard tumnii gazar shoroo yum shuu.malaa chanarjuulj belzeeriin bolon fermeriin hosolmol argaar malaa usgu.mongoloo gesen setgeltee baih heregtei.hariuzlagatai baij malaa eruuljuuleechee.hariuzlagatai baina gedeg malaa dagaj too tolgoig usguhuus gadna eruul bailgaj chanartjuulj gazar belcheeree hairlaj systemtee mallaachee.haana belcheer sain bna hamj idseer baigaad ene gazar nutag maani elsen zul bolloo.tur zasag min hatuu bgaach.zuvhun uul uurhai gazar suitgedeggui ,mal malchid gazar nutag suitgedeg gedgiig oilgoj arga hemjee avaachee.

Avatar

Зочин 2018-03-04 59.153.112.208

Өмхий малчид

Avatar

Малын эмч 2018-03-04 27.123.212.142

Хуучин цагт малын шүлхий өвчин гэж ярьдаггүй гардаггүй байсан одоо яагаад гараад байна вэ гэвэл хуучны социализмын үед бүх малыг креолин буюу манайхны хэлдгээр керлинд оруулж ариутгаж малын хашаа хороо хэвтрийг ариутгадаг байсан бол одоо бол ариутгал байхгүй болсон шүү дээ. Орчин үед бол Орос Америк гэх мэтийн орнууд аммиакийн 15 % ийн уусмалаар маш сайн ариутгадаг юм байна лээ.

Avatar

Зочин 2018-03-04 203.91.115.40

"ENTER" КОМПЬЮТЕР ЗАСВАР
Ажлын байран дээр болон хаягаар компьютерийн техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. Оригнал вирусны програмуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана.
– Принтер таниулна:,
– Wifi-Switch тохируулна.
– Устсан файл сэргээнэ.
– Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заана.
Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана.
Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчлэхээс гадна компьютерт шаардагдах бүхий л зүйлсээр чанартай үйлчилдэгт оршино.Баталгаа өгнө.
Холбоо барих утас:98-888-171

Avatar

Зочин 2018-03-04 203.91.115.40

"ENTER" КОМПЬЮТЕР ЗАСВАР
Ажлын байран дээр болон хаягаар компьютерийн техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. Оригнал вирусны програмуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана.
– Принтер таниулна:,
– Wifi-Switch тохируулна.
– Устсан файл сэргээнэ.
– Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заана.
Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана.
Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчлэхээс гадна компьютерт шаардагдах бүхий л зүйлсээр чанартай үйлчилдэгт оршино.Баталгаа өгнө.
Холбоо барих утас:98-888-171

Avatar

Зочин 2018-03-04 202.131.242.254

66 сая малаас 2 сая адуу, тэмээг хасвал 64 сая хонь, ямаа, үхэрт 7 сая тун вакцин нийт жилийн хэмжээнд оруулж ирнэ гэдэг буруу. 9 малын нэгийг нь л вакцинжуулна. 64 сая тун вакцин хэрэгтэй. Бүх малыг вакцинжуулж байж өвчин арилна. Малчид төлбөрийг нь төлнө. Хамгийн гол нь вакцин олдохгүй байна.

Avatar

Малчин 2018-03-04 210.191.40.106

Вакцин хийсэн малын махыг гаднынхан авахгүй. Эрүүл малаа өвчтэй болгож буй хэрэг шүү дээ. Хуучин креолинээр л угаадаг тэгээд л малын эрүүл мэндээ хамгаалж чаддаг байсан шүү дээ. Одоо бол вакцин наймаа болсон, бараг өвчин зориуд гаргаж байгаа гэдэг ч үнэн байж магадгүй. Монголын өргөн уудам нутаг тэр чигээрээ өвчний голомт биш шүү дээ, судалгааны дүнд тогтоогдсон голомт нутагт аль болох малаа бэлчээхгүй байх, тэр орчмын малыг л вакцинжуулах, аль эсвэл сүрэг мал дундчаар 500 толгой гэж үзвэл, өвчин туссан тэр айлын малыг л тусгаарлах, вакцинжуулах, бүр болохгүй бол устгал хийхэд болно. Мал сүрэг нь ч хүн нь ч тархай бутархай байгаа нь бас давуу тал шүү дээ, элдэв халдварт өвчин гарлаа гэхэд тэр өвчин малаас малд хүнээс хүнд хурдан тархаж, нэг дор хиараад үхээд байх нөхцөл байхгүй. Иймд малыг толгой дараалан вакцинжуулах ямар ч шаардлага байхгүй.

Avatar

Зочин 2018-03-04 202.21.106.128

Малын тоо толгойгоор татвар аьдаг болохгүй бол малын чанар муудаж жижгэрч өвчтэй мал их болж байна. Малчид татвар төлвөл ядаж муу малаасаа болж татвар төлөхгүйн тулд тэднийг заазлах болно. Татвар төлдөг малчин малын чанарыг сайжруулж гарах ашгийг өндөр байлгахыг хийчээнэ

Avatar

Зочин 2018-03-04 202.9.42.7

Мал аж ахуйг үгүйсгээгүй зүгээр эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулаач гэсэн байна ш дэ энэ нийтлэл. Хөдөөнийхөн минь битгий бухимд. 30 сая ямаа гэдэг чинь бэлчээрийг Монголыг бараг чөлжүүлээд дуусгаж байган байна да угаасаа ган гачигтай хуурай байхад ямаа ямар их үржүүлдэг юм

Avatar

Зочин 2018-03-04 43.228.129.131

Монголд зориуд өвчин тараахад амархан биз…

Avatar

махны компаний захирал 2018-03-04 122.201.23.226

Мал эмнэлэг үржлийн газраа та нарын үндсэн хийх ажил бол малыг вакцинжуулах биш малын тоо толгойг зохистой хэмжээнд байлгаж бэлчээрийн даацийг нэмэгдүүлэхгүй байх талаар шүү дээ наад хэдэн мал чинь өсөөд хоорондоо багтаж шингэхгүй болохоор халдварт өвчин гараад байна хүнээр бол нэг нүхэнд 50 хүн байлгахаар яахуу ойлгомжтой
тэхээр ХХААХҮЯ тай хамтраад махны экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ ав махаа үнэтэй болго тэгээд ирэхээр малын тоо толгой буураад сийрэгжээд ирнэ тэгээд өвчин чин буурна ойлгосон уу дээр нь наад даргаа соль Ганхуяг бүтэхгүй шүү

Avatar

зочин 2018-03-04 122.201.23.226

үнэн үнэн

Avatar

Зочин 2018-03-04 202.131.242.254

Малын өвчлөл тоо толгой олон байгаагаас болж байгаа юм биш. Австрали 200 сая хоньтой, Орос 20 сая үхэртэй. Мал эмнэлэг гэдэг зүйл Монголд огт байхгүй болсноос болж байна.

Avatar

зочин 2018-03-04 122.201.23.226

Мал эмнэлэг үржлийн газрын даргыг солио наад нөхөр чинь юм хийхгүй байна шдэ
өвчин гараад байдаг гэтэл багсаж байгаа юм байхгүй вакцин нэмэр болохгүй байна арай өөр шинэлэг санаа санаачилга гарахгүй байна да махны экспортод үнэхээр гай болж байна.

Avatar

Магсар 2018-03-04 202.131.242.254

Малын өвчний хувьд малаа вакцинаас зугатаалгадаг нэг ч малчин байхгүй. Вакцин хийлгэе гээд байхад вакцин байхгүй гээд хийж өгдөггүй. Хийсэн ч вакцин нь найдваргүй. Вакцины нийлүүлэгчийг гадаадаас олох, импортын зөвшөөрөл авах, импортлох, ирсэн хойно нь орон даяар түгээх гэдэг асуудал нэг буюу хэдэн малчин өөрсдөө хийдэг ажил биш. Боломж ч байхгүй. Энэ бол цэвэр төрийн ажил. Малын өвчлөл бол малчнаас хамаараагүй, төрийн эмх замбараагүй байдлын үр дүн.

Avatar

Магсар 2018-03-04 202.131.242.254

66 сая мал монголчуудад үр өгөөжөө өгсөн үү гэдэг асуулт өөрөө утгагүй асуулт. Мал аж ахуй эрхэлж байгаа малчдад үр өгөөжөө өгөөд, энэ нь эдийн засагт нэмэр болоод явж байна. Мал аж ахуй эрхэлдэг 300 мянган өрх, 900 мянга орчим иргэн чинь үүгээрээ амьдарч, амь амьдралаа авч явж байна. Тэд чинь бас монголчууд. Хөдөөнийхөн ба хотынхон бүгд монголчууд. Асуудалд зөвхөн өөрсдийн буюу хотынхны өнцгөөр хандаж болохгүй. 66 сая мал магадгүй хотынхны аж амьдралд нэмэргүй байх. Харин хөдөөнийхөнд бол амь амьдрал нь.

Avatar

зочин 2018-03-04 202.21.116.2

Социализмын үед өвчин гарвал мэргэжилтэн дарга нарт хариуцлага тооцдог байсан. Одоо цагт өвчин гарвал төсвөөс зардал гаргаж зарцуулах шалтаг болдог болсон. иймээс өвчин гарчихаасаа гэж бодох нь холгүй байна. Үржил селекцийн ажлыг сайн зохион байгуулбал өвчин гарах нь бага байдаг юм шүү дээ……

Avatar

3 saya hund 30 saya mal 2018-03-04

Mongoliin 3 saya hund , 30 saya shulhii uvchingui , eruul sain chanariin mal baihad boloh yumdaa.!!!

Avatar

зочин 2018-03-04 59.153.84.210

мал өвдөхөөр Улсын өмч болоод мал өсөхөөр хувийн өмч болдог юмыг ёстой ойлгохгүй юм, малын хөлийн татварааа сэргээх хэрэгтэй, тэгэхгүй бол малчид тооны араас хөөцөлдөж чанар үүлдэр утгаа алдлаа, малчидын өөрсдийн арчаа маллагаанаас л цэвэр хамаарч байгаа. Улсаас малыг нь устгаад дээрээс нь нөхөн олговор өгнө. дээр үед бол малын өвчин бараг гардаггүй байсан_ одоо бүр эрүүл малынхаа махыг олж идэж чадахаа болилоо, татвартай болговол эрүүл чанартай цөөн малтай болно, олон малтай гээд махны үнэ буурахгүй л байна шүү дээ

Avatar

зочин 2018-03-04 150.129.141.100

Мал ,малчинг заавал вакцинд хамруулдаг хуультай болох хэрэгтэй.малчин нь 2 хөлтэй л болохоос.өөрөөр 4 хөлтөөсөө ялгарахгуй бна шүү дээ.өвчин гарвал.ямар их хор уршигтай,наанадаж улсаас хэдэн төгрөгний зардал.гарахыг бодох 2 хөлт алга бнаа.өвчин гаргасан 2 хөлтийн бүх.4 хөлтийг нь устгаад гарсан бүх зардалыг нь төлүүлэх.хэрэгтэй.малын хөлийн татварыг нэн яаралтай бий болгох хэрэгтэй.малын татвараас орсон мөнгөөр нь вакцин авч малыг вакцинжуулдаг болох хэрэгтэй.малыг цөөлж.25-30 сая болгох хэрэгтэй.тэгэхгүй бол бэлчээрийн даац хэтрээд өвс ногоо ургахаа болисон бна.

Avatar

Bilcheerin daats! 2018-03-04

Mongoliin nutagiin bilcheeriin daats 25 saya tolgoi mald tohiromjtoi gedeg shuudee. Odoo 80 % ni tsuljij baigaa bolohoor 66 saya mal ni bilcheeriin daatsiig hetruuleed baina. 2009 oniii uvel 10 saya mal zudand uhsen gedeg shuudee. Bilcheeriin daatsandaa tohiruulaad chanartai 25 saya maltai baihad boloh yum daa. Turees mal aj ahuin zuv bodlogo yavuulah ni 3 huniihee hunsnii ayulgui baidald chuhal daa.

Avatar

Зочин 2018-03-04 202.170.84.83

gadnii nuluu ch bj magadgui dee tom gurnuud heden maliig ni tuuchuul ed yugaa hiij chadahiin gej bodoj bj ch magadgui l yum

Avatar

Зочин 2018-03-04 64.119.17.202

Яаг зөв, өвчтэй 60 сая малаар яах вэдээ. Эрүүл 6 сая байхад болноо. [Хориотой Үг] малчдаас болж мах идэж, сүү уух аргагүй болж байнада. Хонины мах нь арай гайгүй байх гээд хонины мах авч байгаа. Өөх ихтэй бараг тал нь хаягдах юмаа.

Avatar

иргэн 2018-03-04 66.181.183.72

Ноднин Дархан явж бах замд 2 цагаан халаадтай хүн зогсоогоод ариутгал хийнэ гээд мөнгө хурааж өвсан яг хэдийг авсаныг мартчихаж, тэгсэн ариутгал нь машины урд дугуйруу жоохон ус гоожуулаад боллоо. Би тэгээд тэдэнд хэлж байсан юм.Та нар болилдоо ингэж мөнгө авахын тулд хүнийг доромжлоод юу ч мэдэхгүй юмууд гэсэн шиг жоохон ус гоожуулчаад тэгээд тэр шүлхийн вирус устдаг гэнээ гээд манйа хүмүүс яршиг цаашаа явъя гээд явсан. Нэг хэсэгтээ арай дэндүү юмаа өөрснөө юм мэдэхгүй тэгээд хүнийг өөрсөд шигээ бодож болохгүйшүүдээ гээд жоохон бухимдаад өнгөрсөн юм. манайхан дарга нар нь том дарга нар нь нэг иймэрхүү мэдлэгэтэй тэнэгүүд байхаар Монгол Улс хөгжөөд л хөгжөөд л нэг иймэрхүү бантагнуулаад л байнадаа. Ёстой яамаар юм

Avatar

Сэжигтэй 2018-03-04 202.72.245.220

ЗОРИУД ТАРААГААД БАЙГААГ ТАГНУУЛ ШАЛГАЖ БАЙГАА ГЭСЭН ЯАСАН БЭ?

Avatar

Зочин 2018-03-04 202.55.191.130

малаа зарж мөнгө олохоо бодоод байхаас эрүүл байлгах талаар ву ч хийдээгүй балиар

Avatar

Зочин 2018-03-04 202.170.84.83

malgui bol chi yugaa idhiin be uvs nogoo zulgaaj idehuu

Avatar

Зочин 2018-03-04 202.21.100.210

medeelel dutuu tsag hugatsaanaasaa hotsorson bna. Erni hariutslaga tootsoj ajillah estoi. Tur ni uuruu iim chanargui hariutslaggui baigaa yum chini mal ni yaj eruul baih yum be. Hun mal 2 ni erguutcheed bna shtei

Avatar

Зочин 2018-03-04 202.131.236.170

Мал эмнэлэг, үржлийн албыг хувьд шилжүүлсэний хар гайг МОНГОЛ улс олон жил хүртэж байна. Мал эмнэлэг үржлийн алба гэж юугаач мэдэхгүй бул хар чулуу, хэнээтэй луйварчид байдаг. Үүний үр дүн.

Avatar

Зочин 2018-03-04 64.119.26.105

малаа эрүүлжүүлээгүй айлд эдийн засгийн хориг тавих хэрэгтэй.ёс төдий хориг тогтоож,авилга цэцэглүүлэхээ ,бусдын ажил чирэгдүүлэхээ болимоорсон.шүлхийн хор уршгийг сайтар ойлгуулаагүйд хамаг учир нь байгаа шүү??энэ өвчин рак юм уу? малын эмч нарт эмчлэх эрмэлзэл байгаа болов уу??

Avatar

Зочин 2018-03-04 103.26.194.95

нохон толбор огох биш харин ч хариуцлага тооцох хэрэгтэй, зарим нь зугээр юм гээд [Хориотой Үг] хун байгаа шуу,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж