“Архангайн Алтан Дорнодын Дайчид” лигийн хошой аварга болов

Хуучирсан мэдээ: 2018.03.04-нд нийтлэгдсэн

“Архангайн Алтан Дорнодын Дайчид” лигийн хошой аварга болов

“Архангайн Алтан Дорнодын Дайчид” лигийн хошой аварга болов

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан MNBA Үндэсний лигийн тэмцээн өнгөрөгч долоо хоногт өндөрлөв. 2017-2018 оны улирлын аваргаар “Архангай Алтан Дорнодын Дайчид” шалгарсан бөгөөд тэд өнгөрсөн жилийн аварга цолоо баталлаа.

Үндэсний лигийн цомын төлөө “Архангай Алтан Дорнодын Дайчид”, “Ховд шонхорууд” багууд шалгараад байсан юм. Финалын цуврал тоглолтууд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны спорт зааланд болж, “Архангай Алтан Дорнодын Дайчид” өрсөлдөгчөө 4:2-ooр хожсоноор Үндэсний лигийн аварга боллоо. Цувралын тав дахь тоглолт өнгөрөгч бямба гаригт (2018.03.03) болж, 99:95 онооны харьцаагаар Архангайн дайчид хожжээ.

MNBA Үндэсний лигийн хүрэл медалийн төлөө “Сүхбаатар Альянс Тех”, “Төв аймаг” багууд шалгараад байсан. Ганц тоглолт болж, ялагч нь медалийн тавцанд зогсох байсан энэхүү тоглолтод 111:100 онооны харьцаагаар “Сүхбаатар Альянс Тех” ялалт байгууллаа. Уг баг Үндэсний лигийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангасан анхны баг болжээ.

MNBA Үндэсний лигийн тэмцээн финалын тоглолтын MVP-ээр Г.Баттөр (‘Архангай Алтан Дорнодын Дайчид’) шалгарсан байна. 

MNBA ҮНДЭСНИЙ ЛИГИЙН 2017-2018-ОНЫ УЛИРЛЫН АВАРГА Т.АРИУНБОЛД ЭЗЭНТЭЙ АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД БАГ

MNBA ҮНДЭСНИЙ ЛИГИЙН 2017-2018-ОНЫ УЛИРЛЫН ДЭД АВАРГА: ХОВД ШОНХОРУУД БАГ

MNBA ҮНДЭСНИЙ ЛИГИЙН 2017-2018 ОНЫ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭН З.БАЯСГАЛАН ЭЗЭНТЭЙ СҮХБААТАР АЛЬЯНС ТЕХ БАГ

MNBA ҮНДЭСНИЙ ЛИГИЙН 2017-2018 УЛИРЛЫН БИЛЭГДЭЛИЙН ТОГЛОГЧИД

ФИНАЛ MVP: ГАНБОЛДЫН БАТТӨР (АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД)

 

Ч.БОЛОР

Эх сурвалж: Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж