Ньюс хөтөч: Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2018.03.04-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзана

Ньюс хөтөч: Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзана

ӨНӨӨДӨР гуравДУГААР САРЫН 05

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ТОО: 3 192 684

 

 

ХОТЫН ЦАГ АГААР 

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1974.03.05 БНМАУ, Тайландын вант улстай дипломат харилцаа тогтоожээ

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • "Нэг зорилго-Нэг дуу хоолой" эмэгтэйчүүдийн эрхийн мэдээллийн яармаг -2018 арга хэмжээ Holiday Inn зочид буудлын хурлын танхимд болно. 

09.30

  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар бизнес эрхлэгчидтэй уулзаж, татварын гурван хуульд өөрчлөлт орж байгаа асуудлаар санал солилцоно. Хэлэлцүүлэг МҮХАҮТ-ын их танхимд болно. 
  • Нийслэлийн иргэний танхимд 500 гар утасны ченжүүдтэй хийх уулзалт өдөрлөгийн арга хэмжээ болно. 

10.00

  • Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас Одонт ээжүүддээ хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Соёлын төв өргөөнд болно. 

11.30

  • Үндэсний мэдээллийн төвд  ‘Гэр хорооллыг хөгжүүлэх хөдөлгөөн’-өөс Гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулга уулзалт болон 2018.3.9-нд ‘Эсэргүүцэж байна’ цуглаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

13.00

  • ХНХЯ, ГБХЗХГ-аас санаачлан ‘Ирээдүйн эзэд’ мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Аяны нээлт өнөөдөр 13.00 цагт Отгонтэнгэр их сургуулийн спорт зааланд болно. Тус аян 84 дүгээр сургуулийн 604 сурагчид мэргэжил сонголтын арга зүйн дэмжлэг үзүүлснээр эхлэх юм.

14.00

  • Монгол Улсыг зохиомлоор дампууралд хүргэсэн, ард иргэдийг ядууралд хүргэж цөхрөөсөн, ахмад настнаа хууран мэхэлж гомдоосон, эх хүүхдүүдийг сэтгэл санааны хохиролд унагасан, эх орноо сэндийчиж ард түмэнтэй нь уйлуулж чадсан АН МАН-ын нэрээр халхавчлан ард иргэдийг хууран мэхлэх арга замаар төрийн эрх мэдэлд гарч ирсэн эрх мэдэлтнүүдийг иргэн н.Энхболд шалгуулахаар хуулийн байгууллагад өгөх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хурал Live conference center болно 

ҮЗВЭР 

19.00

  • ‘Би эндээс явахгүй’ уянгын драмын жүжиг Улсын Драмын Эрдмийн театрт тоглоно. Тасалбарын үнэ 10000-25000 төгрөг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж