1911.03 САР: Гадаад явдлын яамны дэргэд анхны бага сургууль байгуулагдав.
1913.03.06 Монгол Улсын Гадаад явдлын яам, Хаант Оросын Монгол дахь төлөөний газрын хооронд байгуулсан хэлэлцээний “Шинэ толь” сонины анхны дугаарыг гаргав.
1924.03.07 Шинээр байгуулагдаж буй сумуудыг аймаг, хошуудын адилаар тухайн оршин сууж буй нутаг дэвсгэрийн уул, ус, гол мөрний нэрээр нэрлэж байх тухай Засгийн газрын шийдвэр гарав.
Мөн энэ өдөр Халхын хаад ноёд урьдын хэргэм зэргээ сайн дураараа устгаж, “Төрийн хар хүн” болж эхлэв. Хамгийн түрүүнд Сэцэн хан Наваанцэрэн, Ерөнхий сайд Цэрэндорж нар хэргэмээсээ татгалзав.
1930.03 сар: Чандмань уулын аймгийн Төгсбуянтын хошууны хар феодал захирагч Бирдоо, мээрэн Аюур зэрэг 43 тооны хүмүүс толгойлсон Төгсбуянтын хийдийн 700 гаруй лам нар зэвсэгт бослого гаргав. Босогчид орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг эзлээд, шоронгийн хоригдлуудыг суллан тавьж, эрчүүдийг албадан цэрэгт /1500 хүртэл хүнийг/ татжээ. Мөн энэ үеэр Улаангомын хүрээнд лам нарын эсэргүү бослого өрнөв.
1932.03 сар: Япон улс Зүүн хойд Хятадыг эзлэн аваад “Манж-го” хэмээх тоглоомын улсыг тунхаглан зарлаад, түүнийгээ Монголын эсрэг японы цэрэг стратегийн түшиц газар болгов.
1936.03 сар Бүх цэргийн жанжны тушаалаар Зүүн хилийн 5,6 дугаар дивиз, нисэх хүчний эскадрилийг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, Баянтүмэнд /Чойбалсан хот/ нисэх отряд байгуулав.
Япон Баргын цэргүүд Монголын хилд таван удаагийн томоохон дайралт хийж, нилээд тооны хилчдийг алж, хилийн харуулуудын сууц, байрыг шатааж түйвээв.
1939.03.07 БНМАУ-ын 22-р Бага хурал хуралдаж, Х.Чойбалсанг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдаар томилжээ.
1941.03 САР МАХН-ын Төв хороо ба СнЗ-өөс кирилл бичиг авах тухай тогтоол гаргав.
1953.03 сар МАХН-ын Төв Хорооны бүгд хурал хуралдаж, Улс Ардын Аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөний дүнг гаргав.
1957.03 сар МАХН-ын Төв хорооны бүгд хурал хуралдаж, УТТ-оос гаргасан “Сэхээтний төөрөгдөл” гэгчийг улам гүнзгийрүүлсэн шийдвэр гаргав.
1957.03.08 БНХАУ болон БНМАУ соёлын хамтын ажиллагааны гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурж, хоёр улсын соёлын төлөөлөгчид хамтарсан мэдэгдэл хийсэн ба соёлын хамтын ажиллагаа нь хоёр улсын ах дүүгийн найрамдалт харилцаа болон энх тайвны үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
1959.03 сар МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаас атар газар эзэмших зорилт дэвшүүлэн тавьжээ. Мөн энэ хурлаар улс ардын аж ахуйн салбар бүхэнд социалист үйлдвэрлэлийн харилцаа бүрэн ялсан гэж дүгнэжээ.
1960.03.07 БНМАУ-ын ГХЯ-ын сайд Гомбожав тэргүүтэй гадаад худалдааны төлөөлөгчид Наньжин, Шанхай, Ханжоу зэрэг хотуудаар айлчлаад эх орондоо буцав
1961.03 сар БНМАУ-Энэтхэг улсын хооронд соёлын хэлэлцээр байгуулагдав.
1963.03.08 БНХАУ-ын тэргүүн Лю Шаоци 2 дахь удаагийн БХАТИХ-ын байнгын хорооны 86 дахь их хурлын тогтоолыг үндэслэн БНХАУ-ын болон БНМАУ-ын хилийн гэрээг батлав.
1974.03.05 БНМАУ, Тайландын вант улстай дипломат харилцаа тогтоожээ
1983.03.09 БНМАУ-ын ЗГ-аас “Тодорхой эрхэлсэн ажилгүй” Улаанбаатар хотод амьдарч буй хэсэг хятад цагаач иргэдийг арван дөрөв хоногийн дотор хотын гаднах ААН-дэд илгээх тогтоол гарав.
1987.03.09 БНМАУ-ын Улсын бараа техник хангамжийн газрын дарга, хилийн худалдааны төлөөлөгчийн дарга болон ӨМӨЗО-ны гадаад эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга нар 1987 онд болсон анхны худалдаанд оролцож, энэ жилийн анхны экспорт, импортын харилцан бараа нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурав
1989.03.08 БНМАУ-ын төрийн тэргүүн Ж.Батмөнх Энэтхэг улсад айлчлах үеэрээ БНМАУ нь БНХАУ-ын цэргийн тоог 130 мянгаар хорогдуулах шийдвэрийг дэмжсэнэээр хоёр улсын харилцаа илүү сайжирч, хэтийн төлөв нь тодорхой болно гэдгээ хэлэв.
1989.03.10 БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайд Ли Зючин, БНМАУ-ын ГХЯ-ны дэд сайд Г.Дашдаваа нар Улаанбаатар хотноо Монгол Хятадын Засгийн газар хооронд 1989-1990 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөөнд хоёр улсын Засгийн газрыг тус тус төлөөлж гарын үсэг зурав. Энэ хоёр жилийн талуудын солилцооны төсөл болон хүмүүсийн хамрах хүрээ нь өмнөх хоёр жилээс илүү их өргөжин нэмэгдэв. Уг төлөвлөгөөний дагуу талууд жил бүр мэргэжил дээшлүүлэх болон бакалавр аспирантурт суралцах нийт 16 хүн, хэлний нэг багшийн их сургуульд багшлуулахаар тохиролцов.
1990.03.07 Монголын ардчилсан хүчнийхэн улс төрийн шаардлага тавьж, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлав. Өлсгөлөнд 10 хүн оролцож, гурван өдөр, хоёр шөнө үргэлжилжээ.Энэ завсарт МАХН ба шинэ хүчнийхний хооронд хэлэлцээр явагдаж, зөвшилцөлд хүрч, “Монголын ард түмний сонорт хүргэх улс төрийн тунхаглал” гаргав. Үүнд: МАХН-ын онц их хурлыг зарлан хуралдуулж, УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг намын төв хороонд хэлэлцүүлэх, үндсэн хуулийг шинэчлэн боловсруулах, АИХ-ын ээлжит чуулганы хугацааг нааш татахыг хуулийн дагуу шийдэх гэх мэт асуудлыг шинэ хүчнийхэнтэй хамтран зохион байгуулахаар болов. Ингэснээр гуравдугаар сарын 8-нд улс төрийн өлсгөлөн зогсов.
1993.03 сар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль батлагдав.
1994.03.07-12 Монгол Улсын БОЯ-ны төлөөлөгчид БНХАУ-д айлчилж, хоёр улсын хилийн зурвас дахь ус хамтран ашиглах, хамгаалах тухай хэлэлцээр хийв.
1997.03.09 Монголд бүтэн нар хиртэлт ажиглагдав.
2014.03.07 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх тухай зарлиг гаргав.
Холбоотой мэдээ