БНМАУ-ын Төрийн хошой шагналт, Ардын зураач О.Цэвэгжавын ‘Азарганы ноцолдоон’ бүтээлийг монголчууд андахгүй. Уг бүтээлээс сэдэвлэсэн Аазарганы ноцолдоон хөшөөг Дорнод аймагт босгохоор болжээ. А.Цэвэгжав ‘Азарганы ноцолдоон’ зургаа тосон будгаар амьд мэт урлаж чадсанаас гадна адгуус амьтдын хоорондын тэмцэл, зөрчлийн гүнд орсон мэт тод томруун дүрсэлсэн байдаг. Зураач бүтээлээ 15 жил бодож,1958 онд туурвижээ.