Оргодлуудыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.04-нд нийтлэгдсэн

Оргодлуудыг баривчилжээ

Оргодлуудыг баривчилжээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдан хорих байрнаас уржигдар шөнө хоёр хоригдол оргосон хэрэг гарсан. Оргодлуудыг тус аймгийн нутаг дэвсгэрээс гарч амжаагүй байхад нь цагдагийнхан олж баривчилжээ. Тодруулбал, Цагдан хорих байрнаас оргосон Б.О, Э.О нар нь гуравдугаар сарын 2-3-ныг шилжих шөнө 02:30 цагийн үед оргосон байдаг. Тэднийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн хайсны эцэст гуравдугаар сарын 3-ны үдээс өмнө хээр бүгсэн байхад нь олж баривчилжээ. Дээрх этгээдүүд нь нэг камерт хоригдож байсан бөгөөд нэг нь хүн амины хэрэг, нөгөө нь хүчингийн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж