Энэ жил 2000 өрхийг орон сууцтай болгоно | News.MN

Энэ жил 2000 өрхийг орон сууцтай болгоно

Хуучирсан мэдээ: 2018.03.04-нд нийтлэгдсэн

Энэ жил 2000 өрхийг орон сууцтай болгоно

Энэ жил 2000 өрхийг орон сууцтай болгоно

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гэр хорооллыг дахин төлөвлөх, оронсууцжуулах ажил эрчимтэй өрнөсөн. 2013 онд эхлэл нь тавигдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 5200 гаруй өрхийн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байна. Тэгвэл энэ ажил цаашид ч үргэлжлэх бөгөөд энэ онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2000 орчим өрхийг орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж буйг хотын дарга “Утаагүй Улаанбаатар” форумын үеэр хэлсэн билээ.

Үүнээс гадна ипотекийн зээлийн урьдчилгааг 5 хувиар бууруулж 25 хувь болгох ажлын хэсэгт БХБЯ, Сангийн яам, Монгол банкны төлөөлөл багтаад байгаа. Орон сууцны  зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэхийн тулд төр-хувийн хэвшил хамтрах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрснийг албаныхан онцолж байгаа юм.

Т.НОМИН 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж