Булганд зогсохгүй байхыг анхааруулав | News.MN

Булганд зогсохгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2018.03.04-нд нийтлэгдсэн

Булганд зогсохгүй байхыг анхааруулав

Булганд зогсохгүй байхыг анхааруулав

Хөвсгөл аймгийн хөрш зэргэлдээ Булган аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул Улаанбаатар-Хөвсгөл, Хөвсгөл-Улаанбаатарын чиглэлд зорчиж буй авто тээврийн хэрэгслүүдийг Булган аймгийн нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөхдөө зогсохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.Булган аймгийн төв зам дагуу шүлхий өвчний голомтууд байгаа учраас автомашинууд тус аймгийн нутаг дэвсгэрээр өнгөрөхдөө цонхоо онгойлгохгүй, шатахуун түлш авахгүй шууд явах ёстой юм.Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй тээврийн хэрэгслийг ариутган бүртгэлжүүлэх хяналтын 24 цагийн пост Тариалан сумын Намнангийн ар, Рашаант, Тосонцэнгэл сумын хил залгаа Цацын булангийн гүүрэн дээр ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-04 66.181.166.196

цагдаа хүчнийхэн яагаад өвчин гараад байгааг сайн шалгах хэрэгтэй, ер нь бол малчид л тараагаад байгаа байх даа, ер нь энэ хар амиа бодсон, бэлэнчлэх сэтгэлгээтэй, улсад нэг төгрөгийн татвар төлдөггүй байж авч идэхийн дон шүглэсэн малчдын учрыг олохгүй бол болохгүй л болж байна даа, хөдөөнөөс сонгогдсон УИХ-ын гишүүд гэж бас дахин сонгогдох гэж дайран дээр давс нэмсэн улс байх юм

Avatar

Шар хувалз 2018-03-04 202.179.26.75

Сүхбаатар аймгийн онцгой байдлын хэлтсээс өвөлжилт хүндэрсэн гээд Булганруу өвс явуулсан гэсэн. Тэрнийг нь аймгийн төвийн дарга нар малчидруугаа тараалгүй малтай хэдэн дарга нар нь хувааж авсан гэсэн. Хуучин Цаг уурын хэлтсийн дарга, … юу юуны дарга байсан ч гэнүү 60 70 үхэртэй нэг дарга нь аваад үхэрээ тэжээж байтал мал нь өвчилсөн гэнэм. Тэнэг дарга 20 хоног нуун дарсан гэнэм. Эцэс сүүлд нь бүх малаа үхүүлээд тал мөнгийг нь аваад амар сайндаа жаргана гэж төлгөнд бууж байна.

Avatar

Зочин 2018-03-04 64.119.18.146

shalgaach tsagdaa tagnuul ni ajlaa hiigeech.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж