АНУ-ын Цагаан ордны гадна нэгэн эрэгтэй өөрийгөө буудаж амиа егүүтгэжээ. Нууц албанаас мэдээлснээр гар буу барьсан эрэгтэй Пеннсильвани өргөн чөлөө рүү харсан Цагаан ордны хамгаалалтын хайсны гадна өөрийгөө буудаж хороосон аж. Гэрчүүдийн яриагаар тэр эрэгтэй олон хүний дэргэд өөрийгөө буудсан аж. Одоогоор амиа егүүтгэсэн эрэгтэй хэн болох нь тодорхойгүй байна.
Хэрэг гарах үед АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд байгаагүй гэнэ. Тэрбээр Флорида дахь эдлэндээ байгаа аж.
Үүнээс өмнө хоёрдугаар сарын 23-нд 35 настай эмэгтэй Цагаан ордны хамгаалалтын саадыг автомашинаар нэвтлэн орсон хэрэг гарчээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА